Г.Ариунбаатар: Миний мөрөөдөл биеллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Ариунбаатар: Миний мөрөөдөл биеллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатар: Миний мөрөөдөл биеллээ

Энэ зун нийслэлд бороо хур элбэгтэй сайхан зун болж байгаагийн хажуугаар хотын зарим дүүргийн гэр хороололд хөл гишгэх аргагүй шавар шавхайгаар иргэдийг бухимдуулж байна.

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон ‘BBC Cardiff Singer of the World-д тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр “BBC” агентлагаас жил жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдаанд оролцож, тус тэмцээний романс болон ари төрөлд өрсөлдсөн. Г.Ариунбаатар Романс төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгаран, шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг хүртсэн билээ. 

Дэлхийн тайзнаа монгол сонгодог урлагийг дахин эгшиглүүлсэн түүнийг ар гэрийнхэн болон “Сүлд” чуулгын хамт олон нь онгоцны буудалд угтан авлаа. 

Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг эх орондоо дөнгөж буугаад байхад нь сэтгэгдлийг нь хуваалцлаа. 


-Юуны өмнө танд баяр хүргэе, дэлхийн дуучин болоод эх орондоо ирж байна, сэтгэгдлээсээ хуваалцаач? 

-Нар хур тэгширсэн, сайхан өдөр эх орондоо ирж байна, сайхан байна. “Cardiff singer of the world” тэмцээнд хоёр төрлөөр оролцож, хоёуланд нь финалд үлдэж, нэг төрөлд нь тэргүүн байр эзэлж, Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна. Сэтгэл дүүрэн байна сайхан байна. 

-Дэлхийн том дуучид, үзэгчдийн өмнө ‘Монголын тал нутаг’ хэмээх сайхан дуугаа дуулсан. Энэ нь Монголын үзэгчдэд төдийгүй дэлхий нийтэд маш их таалагдаж, сэтгэлд нь хүрсэн байх?

-Миний хувьд дэлхийн тайзан дээр Монголынхоо агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байсан. Миний мөрөөдөл биеллээ. Том зориг гаргаж, монгол сонгодог бүтээлээр хаасан. Олон хүнд их таалагдсан нь мэдэгдэж байлаа. Гадаадад байгаа монголчууд төдийгүй маш олон хүн надад урмын үг хайрлаж, дэмжиж байлаа. Сүүлийн хэдэн өдөр аз жаргалаар бялхсан сайхан өдрүүд байна. Дэлхийн сонгодог бол олон сая хүмүүсийг уйлуулдаг, уяраадаг гайхамшигтай бүтээл байдаг. Гэхдээ Монгол Улс сонгодог урлагтай, бид бас юм бүтээдэг хүмүүс шүү дээ гэдгийг харуулахыг хичээж, тэмцээндээ оролцлоо. Үзэгчид ч маш сайхан хүлээж авсан. 

-“Cardiff singer of the world”-ийн тайзан дээр тэргүүн байрын шагнал гардаж авах мөчид юу бодогдож байв?

-Мэдээж уралдаанд орж байгаа учраас унах, тэнцэхгүй байх эрсдэл бий. Гэхдээ энэ тэмцээнийг Оросын ард түмэн, маш олон дэлхийн мундаг уран бүтээлчид гээд маш олон хүмүүс харж байгаа учраас өөрийнхөө хүч хөдөлмөрийг шавхах маш том хариуцлага байсан. Тэргүүн байр эзэлсэн мөч бол мэдээж маш сайхан байлгүй яахав. Дэлхийн энэ том тэмцээнд би өөрийгөө сорих, хүч хөдөлмөрөө харуулахаас гадна Монгол Улсынхаа нэрийг гаргаж байгаадаа сэтгэл хангалуун, сайхан байсан.

-Мэдээж танд баярлалаа гэж хэлэх хүмүүс маш олон бий байх. Хамгийн түрүүнд хэнд баярлалаа гэж хэлмээр байв?

-Юуны түрүүнд төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Намайг өдий зэрэгтэй авч яваа СУИС, миний багш нар, Цагдаагийн ерөнхий газрын ‘Сүлд’ чуулга, Соёлын төв өргөөний хамт олон, Улсын филармон гээд миний ажиллаж, амьдарч байсан бүхий л хүмүүстээ талархаж байна. Дээрээс нь миний хажууд дэм болсон Буриад зон олон, Буриадын дуурь бүжгийн театрын хамт олон гээд энэ сайхан хүмүүсийн халуун цус, халуун дулаан уур амьсгал, намайг дэмждэг сэтгэл дээр миний амжилт тогтдог юм болов уу гэж боддог. Эх орноо, эх нутгаа байнга бодож, бахархаж, баярлаж явдаг. 

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2017-06-22 202.70.33.242

Amjilt eruul enkhiig husiye

Зочин 2017-06-22 202.9.40.25

За дүү минь амжилт хүсье зөвхөн монголын ард түмний хүү байгаарай битгий улс төрөөр оролдоорой аль нэг нам хэрэггүй шүү Ард түмний нэг хэсгийн баярлуулж нөгөө хэсгийн бүү бухимдуулаарай Манай урлагийн зарим одууд нам гээд бялдуучлаад эхэлсэн

aka 2017-06-22 27.123.214.113

Sain bna Nas zaluu tsuschin shingen bna oshoo olon orgiluud bii shuu Uragshaa Tor zasag ni sain demjeed ogoosei bilee

Зочин 2017-06-22 27.123.214.117

Хэт хурдан дур тавилтыг хэрхэн зохицуулах вэ Эр бэлэг эрхтний хэмжээ сексдэх үед эмэгтэйд ач холбогдолтой байдаг уу Эр бэлэг эрхтнийг томруулах боломжтой юу Бэлгийн сулрал юунээс үүдэлтэй вэ Түүнийг хэрхэн эм тангүйгээр эмчилж зохицуулах вэ www iEmch mn

ааа 2017-06-22 91.118.114.15

Юун Оросын ард түмэн болоод явчихваа За тэр ч яахав Буриадад гол нь бэлтгэлээ базааж ажилладаг учраас тэгж хэлсэн биз ээ ойлгож байна Цаашаа энэ эрчээрээ яваарай Орчин үеийн бүтээлч хөдөлмөрч залуучууд хуучны ах нар шигээ архи дарс авгай [Хориотой Үг] энэ тэр гээд тэнэгтээд явчихгүй байх аа Гэхдээ орчин үеийн залуус оддын өвчин тусах гэдэг юманд эмзэг болсныг сануулах юуун За тэгээд маргаашаас эхлээд л улстөр мөр ярьж мариад аль нэг нам энэ тэрийг дэмжиж байна гээд л тэнэгтээд унав

зочин 2017-06-22 182.160.35.177

Огшив \n

Aka 2017-06-22 27.123.214.113

Огшив гэдэг чинь уур хэлэн бадрав гэсэн утагтай уг Учрын мэдэхгуй баахан энэ тэнд огшсон гарууд Угнийхаа утгыг ойлгож байж хэрэглээ

иргэн 2017-06-22 202.131.226.86

зөв яваа мундаг залуу баяр хүргэе

зочин 2017-06-22 124.158.73.28

Чамаар Монгол үндэстэн бахархаж байгаа шүү улам хичээгээрэй Элдэв хөөрөгдөл их зан 2-оос ангид байгаагаараа л байж биднийгээ баярлуулж яваарай Хараасаа илүү цагаан хэл ам гэж хэцүү юм байдаг гэсэн шүү аав ээж бурхан шүтээн нутаг усаа шүтээд түмэн олонтойгоо байгаарай

Зочин 2017-06-22 202.179.24.107

САЙХАН ХҮҮ БАЙНА САЙХАН Ч ДУУЛЖЭЭ САЙХАН Ч АВЬЯАСТАЙ ЮМ САЙХААН САЙХАН 2 3 ХҮНЭЭС ХОЛХОН БАЙГААРАЙ ХЭД ХОНОГТ ТЭР 3 БУЗАРЛАНА ШҮҮ

Зочин 2017-06-22 31.4.184.161

Дууныхаа үгийг цэвэрхэн хэлж чадахгүй болхоор жоохон баараг [Хориотой Үг] л санагдсан

Зочин 2017-06-22 103.50.207.150

Баяр хүргэж амжилт хүсье Монгол гэдэг нэрийг дэлхийд цуурайтуулж байгаад бахархаж байна сайхан байна \n

Зочин 2017-06-22 103.9.90.50

БАяр хүргэе Улам олон олон даваанууд чамайг хүлээж байна Эх орон ард түмэн чинь бахархаж бахдаж байна

Зочин 2017-06-22 103.10.22.13

бахархаж байна шүү

зочин 2017-06-22 202.179.31.168

монголчуудад юм юм бий шүү ашиглаж чадвал Ариунболддоо амжилт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе Эгэл даруухан зангаараа байгаарай \n

haha 2017-06-22 217.229.6.12

neg hudlaa hoorson hun ariunbaatar yugaa ch mdku shaar

Зочин 2017-06-22 202.179.26.85

Баяр хүргэе Миний дүүг эрүүл мэнд аз үргэлж эвээх болтугай

zochin 2017-06-22 123.179.4.230

mondog bn aa

Зочин 2017-06-22 66.181.179.93

Юун Оросын ард түмэн бэ Бид тэгээд юу юм бэ

зочин 2017-06-22 202.72.245.122

Чи юу Чи юу ч биш Юм болгоноос өө хайж явдаг чам шиг юмнууд бол зүгээр л хорхой шавьж Өөр юу байна гэж бодоов\n

Ган 2017-06-22 66.181.164.235

Гоё хэлсэн шүү муу хорхой хахахха

Зочин 2017-06-22 202.70.42.102

Батмөнх маш гоё зураг авсан байна \n

Монгол 2017-06-22 119.40.99.2

Баяр хүргэе Үнэхээр агуу юм аа миний дүү Монголын залуу үе ийм байхад Монгол хол явна аа Улам их амжилт хүсье

Zochin 2017-06-22 103.26.194.165

Za ter duu muu ch yahav margaashnaas ali neg ner devshigiig dagaad daldaiv daa er ni urlagiinhan yumnaas hotsordoggui dee enkhboldiig dagaad l daldaih vii

Зочин 2017-06-22 124.158.93.56

uchigdur oroi enkhboldig demjdeg geed l fb -eer yavsan daa\n

зочин 2017-06-22 202.72.245.122

Хувь хүн хэнийгээ дэмжинэ хэнд хамаа байна Та нар өөрснөө л бөгсөө долоодогоороо долоо\n

zochin 2017-06-22 122.201.31.87

Bayar hyrgej omogshij baina Iim l bosoo zaya bosoo hiimortoi ard tymen shyy bid

Зочин 2017-06-22 202.21.100.210

Баярлаж байна огшиж байна догдолж байна биширч байна

zochin 2017-06-22 202.179.26.149

baharhaj bna mundag zaluu shuu

Зочин 2017-06-22 66.181.165.17

bayar xurgey baxarxaj bna

Дуурь сонирхогч 2017-06-22 202.21.106.143

Дэлхийн Дуучин Болоорой Одоо боломж сайхан бүрдэж бн Тэр том тэмцээний үер урлагын томчуулын өгсөн зөвлөгөөг л хэрэгжүүлээд яваарай Тэгээл боллоо Монгол сонгодог урлагтай ард түмэн гж сайхан хэллээ Монголын минь Бахархал

zochin 2017-06-22 150.129.142.104

Mongoliin baharhal bolson mundag zaluudaa bayar hurgey ☺☺☺

Баяр хүргье 2017-06-22 66.181.176.198

мундаг залуудаа дахин дахин баяр хүргье бид баяр хүргэж зөвхөн танд зориулж тоглолт хийх болно \nДомог хамтлаг

иргэн 2017-06-22 202.5.196.171

ухаалаг чадварлаг залуудаа баяр хүргэе

Зочин 2017-06-22 182.160.36.152

ere 2017-06-22 182.160.36.152

apabdan end tend xyn alj bapitsaxaa bolio

Зочин 2017-06-22

Амжилт Уул нь Ари-ийн төрөлд аваргалсан бол тэгээд л хөх тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг л дээ Романс дууны төрөл бол яах вэ Дуу бол дуу Ари-д түрүүлцэн бол Гэхдээ эхний 5-д орсон нь яамай

зочин 2017-06-22 202.72.245.122

За чи битгий хуцаж хэвт \n

Зочин 2017-06-22 103.9.90.50

Чи болиоч Ямар ичдэггүй амьтан вэ Комментийн цаанаас имй зүйл бичихдээ таарсан амьтан Тэр том тайз томчуулийг даваад гарч ирснийг үл тоодог Чамаар тоолгох ч шаардлагагүй л дээ Өөрийгөө өчүүхэн хувалз гэдгээ харуулж байна Зүгээр хүн шиг амьдар

zochin 2017-06-22 68.174.162.130

Mongol neg duu duulsan ni buur ayataihan sanagdlaa

Зочин 2017-06-22 103.9.90.39

Амжилт

Mongoliin irgen 2017-06-22 202.179.27.101

Түгжил Женко Босоо тэнэгт вон өгүүлж түүнийг нь Оюунгэрэл гэж балай авгай дэлгэдэг юм гэнэ Нөгөө солонгос нь бас мүүн юм байх Түгжил Женко монголчуудыг өөр шигээ боловсролгүй гэж боддогоо одоо боль Түгжилдсэн Түгжилдүүлсэн хоёулангийнх нь нэрийг тат

Dash 2017-06-22 66.181.186.80

Энэ монголчууд бүр солиорч гүйцжээ Сайхан дуучны тухай яриад байхад л сонгууль гэж балайраад л

Amar 2017-06-22 202.179.27.101

OK

зочин 2017-06-22 66.181.190.252

Сайн байна залуу минь Эх орон чинь бахархаж байна Бас ачтануудаа үргэлж дурсаж байгаа нь сайхан бна \nБаяр хүргэе