Монголын зовлон монгол | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголын зовлон монгол

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Монголын зовлон монгол

“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмын нээлтийн ажиллагаа болоход найман хоног үлдлээ.

Хэнийг, яагаад сонгож болохгүйг хэлэлцсээр сонгууль дуусах бололтой. Харин хэнийг, яагаад (юу хүлээж) сонгох ёстой тухай яриа ер нь байв уу” гэж “Датаком”-ын Д.Энхбат жиргэжээ. Нэр дэвшигчдийн фанат, фэнүүд гэх баахан хагас галзуу солиотнуудаас өөр, Монголын улс төрийн үзэгдлүүд, үйл явцыг эрүүл нүдээр харж дүгнэж байгаа цөөн хүний нэг нь түүнийг гэж би хувьдаа үнэлдэг. 

Парламентад суудалтай намууд гурван нэр дэвшигчээ тодруулсан мөчөөс эхлээд М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурвыг яагаад сонгож болохгүй тухай пи-арчид нь, хөлсний жиргээчид нь, хэвлэлийн багууд нь, фэнүүд нь аль аль талаа харлуулсан, азаартуулсан хангалттай “нотлох” баримтуудыг өч, төчнөөнөөр нь дэлгэв. Харин яагаад сонгох тухай ярианд нэр дэвшигчид нь ч, сонгогчид нь ч нэг их ач холбогдол өгсөнгүй.

Бидний хамгийн сайн, хамгийн мундаг нь гэж тодруулсан нэр дэвшигчид нь хамгийн муухай бузар булай, булхай луйвар бүхэнтэй нэр зүс нь холбогдсон байтал, тэднийг шүтэн биширч, шүгэл үлээгчдэд тэр нь огтоос хамаагүйг харахад нэг бол монголчууд дүүрчихсэн тэнэгүүд, нөгөө бол яасан уужим юм бэ, монгол хүний сэтгэл. Хулгайч, луйварчдаа магнайдаа залчихаад эрх чөлөө, эрх зүйт төрийн тухай мөрөөдөж л суудаг миний эх орон бол “тэнэгүүд”-ийн эх орон билээ.

Ерөнхийлөгч бол Монгол Улсын эв нэгдлийн баталгаа. Гэвч нэр дэвшигчдэд энэ хамгийн чухал нь биш. Тэдний хүсч байгаа ганц зүйл бол эрх мэдэл, эрх мэдэл, эрх мэдэл. Харин сонгогчдод энэ хамгийн чухал байх ёстой. Хэн Монголын эв нэгдлийг хангаж, хэн Монголын тусгаар тогтнолыг гадаад ертөнцөд хамгаалж чадах вэ. 

Анхны ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон Төрийн тэргүүнийх нь үндсэн эрх дээр нь нэмээд органик хуулиудын хүрээнд хэмжээ хязгааргүй эрх мэдэл олгосон нь Ерөнхийлөгчийн институцийн төлөө нэр дэвшигчид нүдээ ухаад өгөхөөс өөр аргагүй болгож байгааг буруутгах нь ч бас учир дутагдалтай.  АТГ, прокурор, шүүх гээд хуулийн байгууллага Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд багтдаг учраас хулгайч, луйварчид нь толгой хоргодох “оромж” гэж хараад байгаа нь, тэднийг Төрийн тэргүүнээрээ сонгохоос өөр сонголтгүй хоцорсон нь бас бидний буруу биш. Учир нь, Үндсэн хуульд өөрчлөлт хийгээгүй нөхцөлд цаашда ч хамгийн муу луйварчдаа хамгийн сайн нь гэж сонгосоор байх болно.

Сайндаа ч Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга гурав саймширч гүйгээд, нэг савнаас “хоол” идэхдээ тулсан юм биш. Шинэчлэлийн засгийг  нь унагасан хүмүүс бол З.Энхболд, Х.Баттулга хоёр гэдгийг Н.Алтанхуяг уучилсан ч мартаагүй яваа. Бүр Х.Баттулга заналтайгаар огцруулах гарын үсэг зурсныг шүү. Өнөөдөр намын эрх ашгаас илүү  хувийн том эрх ашиг  л тэднийг нэгтгэсэн байж таараа. Өмнө нь Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр хонь,чоно л байлаа шүү дээ.

Сайндаа ч М.Энхболдод Ц.Нямдорж хайр зарлаад, хэвлэлээр харагдах дургүй Монголын мөнгөтэй, хөрөнгөтэй болгон түүнийг балиашиглаад байгаа юм бас биш. Өнөөдөртөө түүнд 65 кноптой парламент, үнэмлэхүй эрх мэдэлтэй нам, дээр нь Засгийн газар нь халаасанд нь байгаа болоод л тэр. Үнэндээ “хааны” өөдөөс заанууд бол юу юм бэ шүү дээ. 

С.Ганбаатарыг Н.Энхбаяр сайндаа ч гаргаж ирээгүй. “Юмыг яаж мэдэх вэ” гээд лам юутай төрсөн гэдэг үг байдаг. Гараад ирвэл аз, гарахгүй бол АН, МАН-ын аль нэгэнд нь гай болно л гэсэн үг.

Сонгууль яах вэ, болдгоороо болно. Тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг монголчуудын заяа түших биз.

Харин, Монголын зовлон энэ сонгуулиар дуусахааргүй болжээ. Бидний зовлон бол бид өөрсдөө. Учир нь зөвхөн сонгуулиар солиорч, галзуураад байгаа юм биш.  Сэдэв болгон дээр  хэл амаа хурцалдаг, хагарч, тэмцэлддэг,  улс төр, урлаг, спорт, боловсрол гээд салбар болгондоо талцан хэрэлдээстэй. Энэ нь монголчуудын хувьд үзэгдэл төдийгүй,  гэм биш зан болжээ.  Ядаж л Үндэсний ганц баяр наадмаараа увс, халхаараа хэрэлдэхгүй байж болно доо. Гэвч, сонгуулийн хэрүүлийг залгаад наадмын, наадмын хэрүүлийг залгаад намуудын хэрүүл эхэлнэ. Ялсан ч, ялагдсан ч АН, МАН-д  адилхан хөдөлгөөн, албан тушаал булаацалдсан хэрүүл нь эхэлнэ. Сонгуулийн энэ өдрүүдэд аль, аль намынхан  биеэ барьж, уур унтуугаа дотроо л тэвчиж ядаж байгаа болохоос фракцуудынх  зөрчил задарч, тэсрэхэд хэдийнэ бэлэн болсон шүү дээ.  Ингээд бодохоор Монголын зовлон гаднаасаа биш дотроосоо гэж.

"Болор дуран"-аар шалгав.

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Jamsran 2017-06-22 174.6.125.64

Энэ мундаг бичдэг [Хориотой Үг] байна шүү Тун зөв хэлж Ер нь монголчууд маш хэрүүлч Цэц булаалдаж маргана Хүн бүр улс төрч ухаантай мэргэн хүмүүс

Босоцгооё, монголчууд аа 2017-06-22 27.123.214.108

Аль юм болгон ингэж энэ муу авлигач МАН-ынхандаа дарлуулахав дээ Арай дэндэж байна СӨХ-ны нарийн бичгийн дарга Хүчний байгууллагуудын дарга нартайгаа ард түмнийг хууран мэхлэсэнээ ярьж ярзайтал инээж байгааг нь бодохосс дургүй хүрч байна

Босоцгооё, монголчууд аа. 2017-06-22 27.123.214.108

Аль юм болгон ингэж энэ муу авлигач МАН-ынхандаа дарлуулахав дээ Арай дэндэж байна СӨХ-ны нарийн бичгийн дарга Хүчний байгууллагуудын дарга нартайгаа ард түмнийг хууран мэхлэсэнээ ярьж ярзайтал инээж байгааг нь бодохосс дургүй хүрч байна

Зочин 2017-06-22 27.123.214.83

[Хориотой Үг] монгол гэдэг ч зөв байна даа Нөгөө дауны сидромыг монглоиод гэж гадаадад өнөө ч ярьдаг Гадаадад юмтай нөхрийг монголиоед гэдэг энэ үгийг бидний байдал баталж байна даа Тэнэгүүдийн төлөө сонгуульд оролцохгүйэээ

Зочин 2017-06-22 27.123.214.117

Хэт хурдан дур тавилтыг хэрхэн зохицуулах вэ Эр бэлэг эрхтний хэмжээ сексдэх үед эмэгтэйд ач холбогдолтой байдаг уу Эр бэлэг эрхтнийг томруулах боломжтой юу Бэлгийн сулрал юунээс үүдэлтэй вэ Түүнийг хэрхэн эм тангүйгээр эмчилж зохицуулах вэ www iEmch mn

ЗӨВ 2017-06-22 27.123.214.108

ҮНЭН Л ҮГ БАЙНА УЛСЫНХАА ТӨЛӨӨ Л СОНГОЛТОО ХИЙЦГЭЭЕ СҮҮЛДЭЭ ТИВ ДАМНАСАН БАЛАГУЛА ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ МАФИЙН ГАРТ Ч ОРЖ МАГАДГҮЙ БАЙНА ШҮҮ АЗИ АФРИКИЙН ЯДУУ БУУРАЙ [Хориотой Үг] ОРНУУДЫГ ТИВ ДАМНАСАН МАФИ АТГАХ ГЭЖ ОРОЛДДОГ ЮМ ГЭСЭН

zeeltei huu 2017-06-22 122.201.26.238

duraaraa boltsgoo uur songoltgui\n

Зочин 2017-06-22 150.129.140.235

Одоо манайд "хөгжиж" байгаа АРДЧИЛАЛ НЬ ДУРГҮЙ НЭГНЭЭ ГҮЖИРДЭХ ГҮТГЭХ ДОРОМЖЛОХ "эРХ ЧӨЛӨӨГ" Л ОЛГОСОН ТҮҮНЭЭ ХҮНИЙ ЭРХ ГЭЭД ОЙЛГОЧИХСОН

Зочин 2017-06-22 103.229.120.6

ЭНХБАТЫГ ЕРӨНХИЙ БОЛГООД ЧАМАЙГ ТЭРГҮҮН БОЛГОХ БАЙСАН Ч ЮМ УУ

зочин 2017-06-22 66.181.181.88

тэнэгүүд гэж монгол монголоо хараахаа боимоор юм аа

Зочин 2017-06-22 66.181.182.125

t eneg mongol joohon uhaantai bolmoor yumaa

Зочин 2017-06-22 202.21.117.194

[Хориотой Үг] монгол гэнэ үү юу уншчихваа Өөрөө тэхээр бас [Хориотой Үг] үү [Хориотой Үг] бол нийтлэл бичмээргүй \n

Зочин 2017-06-22 202.21.119.98

yalzraad udahgui delbe tatnaa bidnii bolovsrol sul doroi shalbaagand bgaagaa l ulam bur mederch bna da

Зочин 2017-06-22 103.229.122.207

НЭР ДЭВШИГЧИД ДОТОР ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨТЭЙ ХАМГИЙН ХУДАЛЧ ХАМГИЙН ИХ ГЭМТ ХЭРЭГТ ХУТГАЛДСАН НЬ ХЭН БЭ

Өвгөн 2017-06-22 103.57.93.166

\nТөрлөх орноо төртөй нь Худалдах гэж буй М Энхболд үнэхээр агуу Хамгийн том гэмт хэрэгтэнг сонгодог бол тэр баттай ялна

Иргэн 2017-06-22 202.179.26.76

Хамгийн гол нь нэр дэвшигчдийн бодлого зорилтыг сайн ойлгомоор байна Гэтэл хэрээс хэтэрсэн хэрүүл хар пиар нь тэрхүү бодлого зорилтыг нь бүдгэрүүлээд сонголт хийх боломжийг бүрхэгдүүлж тодорхойгүй болгоод байна Их хурлын зарим гишүүн хүртэл хар пиарт оролцоод хэрүүлийг нь дэвэргээд гүйж явах юм Хар пиар хэтэрхээрээ эргүүлээд өөрсөд нь сөрөг нөлөө үзүүлдгийг штабууд уг нь мэднэ дээ

Ter Mongol 2017-06-22 220.249.99.149

Ene setguulch bas nutag negtnuudteigee adil teneg hun yum aa Ter ulsad tursun irgen yum bolhoor bi ch adil boloh bh daa Songoltgui songuul hugjilgui ardchilal deshilgui hurungu oruulalt tsuuluugui olon ulsiin durem juram g tuiliin sain barimtaldag ulsad iim yum bna uur uy ch baihgui ee ENe saikhaan practika 400 gariu jiliin tursh olon olon ulsad amjilttai turshlaa bugd sanaasnaar bolson gaihaltai program Bid zugeer booluud booliin bool tiimees huvi tavilangaa medej avtsagaa bid tsaanaas uy gej helne tuuniig hiih bolnoo uur songolt baihgui zaa Muu 3 aliig ni songoh uu geed togloom hiilgeed muu uher mongolchuud tuund ni bujignaad l hen ch bai tsaashaa uilchileh bidniig sain boolchloh bodlogod tuslah uuregtei \nUunees gariya gevel Ulsiin Zasaglaliin Systemig butneer ni uurchluh heregtei yadahdaa eniig oilgoh heregtei miniii adil uher mongolchuudaa

Зочин 2017-06-22 202.21.106.167

ЭЛБЭГДОРЖОО ДУЛААН ХУВЦАСАА БЭЛД БАРИГДАХ ЧИНЬ ГАРЦААГҮЙ БОЛОЛТОЙ

Амар 2017-06-22 202.179.25.74

Түгжил Женко Босоо тэнэгт вон өгүүлж түүнийг нь Оюунгэрэл гэж балай авгай нийтэд дэлгэдэг юм гэнэ Нөгөө солонгос нь бас мүүн юм байх Түгжил Женко монголчуудыг өөр шигээ боловсролгүй гэж боддогоо одоо боль Түгжилдүүлсэн Босоо тэнэгийг татах гэж байгаа юм бол Түгжилдсэн Женкогийн нэрийг ч бас хамт тат

unen 2017-06-22 202.131.247.12

Ene setguulchiig zuun xuvi demjij baina Unexeer teneguudiin oron bolson Luivarchid ni daraa ni xerxen luivardaj erx medlee xetruulj ard olnyg doromjlono gedgee ch uxaaraxgui mongol mongol gej uxerteed l meereldeed baix um Unen tenegee Ter Nairagch Xulangaas avaxuulaad unexeer xelduu embuunuudee

Зочин 2017-06-22 203.91.115.41

Малуудын мангаснууд [Хориотой Үг]

Kol 2017-06-22 202.179.25.155

Угаасаа монголчууд шилийн сайн эр\n( [Хориотой Үг] нар) дуртай шүү дээ эртний [Хориотой Үг] нар авсан зүйлээ хуваалцдаг байсан Одооны [Хориотой Үг] нар зөвхөн өөртөө л авна

МОНГОЛ 2017-06-22 182.160.34.107

" ТӨР " - өө л хүлээж сууна даа харийн " БООЛ " минь

Зочин 2017-06-22 202.70.46.209

Хагарал баттулга хямрал ганбаатар

Өнөөх нь 2017-06-22 182.160.34.107

Аалзны тор нэхэгч

Зочин 2017-06-22 43.228.130.236

unen unen

Би сонгоогүй хүндээ санал өгч хулгайч нарыг дэмжихгүй 2017-06-22 66.181.185.46

Миний сонгох сонгогдох эрх хаана байна Намууд эзэмшиж л байна шүү дэ Энэ гуравыг Энхбаяр Эрдэнэ Энхболд л сонгосон байх Сонголтгүй сонгуульд оролцож [Хориотой Үг] нарын гар хөл болохгүй

Зочин 2017-06-22 103.26.194.215

Ядаж энхбат та хоер ухаантай байгаа нь яамайдаа Эсвэл чи хархүнээ ерөнхийлөгч болгоод өөрөө тэргүүн авгай болох юм уу

Зочин 2017-06-22 103.26.194.215

УЙТГАРТАЙ ХАЛУУН ӨДӨРҮҮДИЙГ АШГҮЙ СУРТАЧИЛГААНЫ АЧААР ХУРДАН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Хүний 2017-06-22 182.160.34.107

мууд дуртай золиг вэ " Муур багш " - аасаа их юм сурав уу Аалзны торонд тэмүүлэх чинь юув

Зочин 2017-06-22 122.201.22.178

[Хориотой Үг] луйваичин албан тушаалын наймаачидаа сайн хүн гэж магтан иргэдийг хуурч байгаа НАМ д харриуцлага тооцох хэрэгтэй ерөнхийлөгч чбай гишүүн нь сбайсан тухай хүн ямарваа асуудалд орсон бол тэр намаас ахиж нэр дэвшигчийг гаргахгүй бх хууль гаргах хэрэгтэй Намын тодоруулсан хүнийг тэр болгон иргэд хэн бэ гэдгийг мэдэхгүй шүү дээ

иргэн 2017-06-22 202.131.226.86

сэтгүүлч ухаантай шүү юм бол ийм хов живийн хүмүүсийг хооронд нь тэмцэлдүүлсэн хутган үймүүлсэн зүйл битгийн бичиж байгаач сэтгүүлч танд боловсрол гэж юм байна уу

Зочин 2017-06-22 66.181.191.195

Х БАТТУЛГА С ГАНБААТАР ХОЁР Ч ЁСТОЙ Л ХЭРЭГ АЛАГДАА ТЭГЭЭД БАС ХОЁУЛАА БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ ШҮҮ

Нөгөөх нь 2017-06-22 182.160.34.107

" Боловсролтой " мөртлөө бүр хэрэг алга Ониго дониго панига

Боловсрол нимгэн Лех Валенса Коммунизмыг нураасан. 2017-06-22 203.91.115.43

Боловсролоороо өндөртэйгээрээ хөгждөг бол Монгол шиг мундаг улс энэ хорвоод байхгүй Даан ч сэтгэлгүй амиа хичээсэн бас аймхай болохоороо л авлигачдыг даврааж байгаа юм Слесарь буюу засварчин мэргэжилтэй Лех Валенса 1980-аад онд Польшид коммунизмыг цаашлаад даян дэлхийд тоталитар дэглэмийг нураасан Энэ хүн боловсрол нимгэн ч алдаршсан хүн Танай Энхболд бол адгийн [Хориотой Үг]

Зочин 2017-06-22 103.229.122.207

ЯС ЮМАН ДЭЭР ГАНБААТАРЫН ЭЗ-ИЙН БОЛОВСРОЛ ӨНДӨР ЮМ БИЛЭЭ ХӨ НӨГӨӨ ДИПЛОМТ БОЛ ОРОСОД ДИЙЛЭХГҮЙ ДҮНГЭЭ ЗАСЧ ХӨӨГДӨӨД ЭНД ЭЦГИЙН НЭРЭЭР НЭГ ЮМ ДИПЛОМ ОЛЖ АВСАН ЮМ БИЛЭЭ ТЭГЭЭД БОЛООГҮЙ МУИС ДЭЭР ШАЛ ХУДЛАА ШАААЖ БАЙГАА ЮМ ДАА

Зочин 2017-06-22 51.37.9.10

Ter Polish nuhur chini communist-uudin tavisan turshuul baisan ni ilree bizdee

Монгол ялнаа хулгайч нар манднаа 2017-06-22 202.21.106.165

Манай [Хориотой Үг] эх оронч танай [Хориотой Үг] хужжаа манай [Хориотой Үг] бага идсэн танай [Хориотой Үг] их идсэн

Зочин 2017-06-22 122.201.31.212

нээх ухаантан болох гээд яахав ард түмэн сонгох хүндээ л саналаа өгнө

иргэн 2017-06-22 59.153.114.16

Олон түмэн минь энэ хэрүүл гүтгэлэг хар хэл амнаас залхлаа тэхдээ олны үг ортой гэдэг энэ дундаас ажиглахад нэр дэвшсэн З хүн хэн нь ч сонгогдох боломжгүй эрт эдүүгээгийн ноцтой муухай хэргггдэд нэр холбогдсон маргах аргагүй баримтууд илэрсээр байх тул сонгуульд оролцох санал өх хүн алга тийм болохоор сонгуулиа хойшлуулая нэр дэвшүүлэхэд хариуцлагагүй хандсан намууд хариуцлагаа үүрэнэ биз ямар ч гэсэн эрүүлээ больцгооё

түгжил 2017-06-22 66.181.176.198

Түгжил Баттулга\n

ПИГшил 2017-06-22 182.160.34.107

Муур багш Хумснууд нь " Таг "

irgen 2017-06-22 27.123.214.2

Songoh hun alga\n

Зочин 2017-06-22

Арван хэд хоног тархи минь эргэлээ Болох болохгүй зүйлээр бишгүй угаалгалаа Ямар ч аймаар тагнуулын арга хэрэгсэлтэй юм Ямар ичиж зовохоо мартсан улайн цайм үйл ажиллагаа байдаг юм Баттулга уул нь 8 жил сайд хийсэн хүн улс орноо яаж л бол яаж хөгжүүлэх үйлс өрнүүлэх бололцоо байсан АН ч төр барьж байлаа Нам дотроо голосгүй-дуу хоолой муутай нөхөр юм Энэ өдрүүдэд хоёр гурван хүн л бараа болж тээршаасан байдалтай араас нь харц ширвэж зогсохыг харлаа Түүнд намынхан нь тийм ч дуртай биш юм төрсөн нутгийнхандаа хөөгдөж дагуулж очсон Аса аваргыгаа бараг зодуулчих шахаад зугатаж ирснийг сайтууд дээрээс хараад өгөх гэж байсан саналаа татлаа Нөгөө хоёрыг нь энэ хэд хоногт харж байгаад нэгд нь өгнө Өнөөдөр монголын сонгуулт нэг ийм Жанхуу Жонхуу Баттулга ийм болгочихлоо доо Монголчууд жонхуу зуурна гэдэг дээ

Хүний 2017-06-22 182.160.34.107

хувцас нүүр аманд нялах гэж жонхуу зуурдаггүй юм Адаглаад дээл оёход жонхуу хэрэгтэй сэн дээ Харьж үз хар авгалдай минь

Зочин 2017-06-22

Nudend haragdaj gart barigdah um hiisen n ene 3 dotroos uneheer Battulga l um bn Enhbold nasaaraa darga hiilee eniig hiisen geh um daan ch alga daa Gazriin naimaa tsetsegluulj Ulaanbaatariig hogiin honhor bolgosnoos oor

иргэн 2017-06-22 66.181.160.90

харин ч бид төрийнхөө байж байгаа талаар боловсролоо дээшлүүллээ нэг алхам\n\n

Зочин 2017-06-22

Яг үнэндээ сонгох хүн огтоос алга Бүгдээрээ энэ удаагийн сонгуулийг бойкотльё Ахин нэр дэвшүүлж сонгууль явуулья

:D.G 2017-06-22 202.179.24.56

Алтан ургийнхан нь төрд гарч ирж байж улс засрана гэсэн зөгнөл үнэн болой Төрийг ямар хүмүүс дүүргэснийг л бид баримтаар нь олж сонслоо шүү дээ 2-р дайны дараа тусгаар болох уу гээл санал асуулга явсан Тэрэн шиг л санал асуулга чвуулөа хэрэгтэй байна Хэдэн ерөнхийлөгч сонгов бүгд л иджэ уулаа тэгээд ву хийв Хариулах юм байна уу Энхбаяр л өр цайруулсан байх

Зочин 2017-06-22 122.201.25.46

Тэнэгүүд 1 тэнэгээ сонгоно

Та 2017-06-22 182.160.34.107

цор ганцаараа " Ухаантай " хоцорно

Тэнэг монгол 2017-06-22 202.70.46.215

Төрийн түшээд нь хүртэл ТВ радио твиттер фэйсбүүкээр баримт нотолгоогүйгээр бусад руу улайран дайран доромжлох нь Монголын төр дампуурсны шинж гэлтэй Төр тэнэгүүдээр дүүрсэн гэлтэй УИХ яам тамгын газрууд юм үзээгүй ном уншаагүй салиа нь арилаагүй мунхагуудаар дүүрчээ

Үзээгүй 2017-06-22 182.160.34.107

юмаа үзэж байна " ҮХЭР ЦАМ " - аа харайхгүй бол ч балрах нь

Зочин 2017-06-22 202.9.41.42

Энхболдыг сонговол монгол улс удаан зовох байх

Amar 2017-06-22 202.179.27.101

Түгжил Женко Босоо тэнэгт вон өгүүлж түүнийг нь Оюунгэрэл гэж балай авгай дэлгэдэг юм гэнэ Нөгөө солонгос нь бас мүүн юм байх Түгжил Женко монголчуудыг өөр шигээ боловсролгүй гэж боддогоо одоо боль Түгжилдсэн Түгжилдүүлсэн хоёулангийнх нь нэрийг тат

зочин 2017-06-22 66.181.190.252

Буруугаа "Тэнэг Монголчууд"-аас биш эрх мэдэлд дурлагчид түүний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахаа байсан нойр нь хүрэхээ байсан мөрөөрөө амьдарч чадахаа байсан зовлонтой амьдардаг тэр л хүрээнээс хайцгаарай Тэр хүрээг масс хэтэрхий сайн мэднэ дээ

Irgen 2017-06-22 182.160.33.128

AN ev negdel bish evdrelcel dundaas garch irsen gedgiig Gombosyren guai yag onoj xelsen

Зочин 2017-06-22 150.129.142.40

Ганбаатар зөв сонголт Мүүн гэдэг бол Женкогийн жүжиг

Зочин 2017-06-22

Тэнэгүүдийн дунд амьдрах юутай гаслантай\n

Танд 2017-06-22 182.160.34.107

" Шавь оръё оо ер нь " Тэгээд хоёулаа " Ухаантай " болъё

Базаррагчаа Л 2017-06-22 119.40.98.29

Ёстой үнэн бид өөрсдийнхөө л зовлон нь Хөршүүдээ харддаг сонсохгүй мэдэхгүй юм шиг гөрддөг гутаан доромжилдог балиар бүдүүлэг явдлаа зогсоогоосой Төрийн хяналт зөвхөн нэг талд бол аюултай гээд 3-ан өндөрлөгтөй болсон юмсан Энэ ч алдагдсан юм шиг байна Хэрэглэх хэрэглэхгүй нэр өөрсдөдөө олгодог явдлыг таслан зогсоохгүй бол утгаа алдлаа Их хүмүүний нэрийг градустай усны саван дээр наахаа болиосой Хувийн сургууль байгуулчихаад Үндэсний гээд нэрлэх эрх хэнд ч байхгүй Сургалтын түвшин гэж юу ч байхгүй байж Мэрэгжлийн хяналт гээд баахан тэнэгүүд Хоосон толгой юугаа шалгадаг байнаа Ажиллаж ч үзээгүй байж насаараа ажиллсан мэрэгжлээрээ монголдоо л хүмүүсийг ичихгүй хаалганы тэгээд юу ч суруугүй юмс шалгаад (яаж ч шалгасан ямар нэг өө хэнээс ч олддог) тайлбаргүй торгох шийтгэх Учир нь тайлбар тавьсан өөрийг нь сонсоогүй гэх Ёстой тэнэгүүдийн орон

Болд 2017-06-22 122.201.23.99

М Энхболд маань МАНАН-н мафийн толгойлогч буюу хэдхэн төрийн тэрбумтангуудын төлөөлөл Х Баттулга маань эрх мэдэл мөнгөний төлөөх эдийн засгийн алуурчин буюу гомдогсодын армийн төлөөлөл С Ганбаатар маань гадны гар хөл МҮҮН гээчийн төлөөлөл болчихийм Биднийг хэн төлөөлж хэнийг бид сонгох вэ [Хориотой Үг] монголчуудаа

МАНАН 2017-06-22 182.160.34.107

- д " Төл " - жих " ААЛЗНЫ ТОР " - ноос салъя

Зочин 2017-06-22

Enhboldiig songood hyatduudiin bool bolood yavah tavilantai bol yay gehev dee Byalduuch doldoichuud ooriin ur huuhdee bodoh uhaan alga Hohi chin dee Hajuugaar n gem zemgui arduud hohiroh n hamgiin haramsaltai