Цементийн үйлдвэр хомсдол үүсгэв үү? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цементийн үйлдвэр хомсдол үүсгэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Цементийн үйлдвэр хомсдол үүсгэв үү?

Чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг сонгож, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг байгуулан баталгаажуулсны дараа Засгийн газар бүрдүүлэх ажилд орох бололтой байна.

Ачааны том машинууд үүдээр нь эгнэж, 20 орчим тооны чингэлэг харагдах ч цемент ачсан нь тун цөөн. “Цемент зарж байна уу, үнэ нь яагаад огцом өсөв?” хэмээн асуух иргэд ч тус захаар олон. Энэ бол бидний нэрлэж заншсанаар Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “44” барилгын материалын худалдааны захын зураглал.

Долоо хоногийн өмнөөс энэ захад төмөр замаар орж ирэх цементийн нийлүүлэлт багасч, эсрэгээрээ эрэлт ихэсч, цементийн үнэ тонн тутамдаа 80 мянган төгрөгөөр нэмэгдэж, 250 мянга болжээ.

100 айл болон Гурвалжингийн гүүрний ойролцоох бүх барилгын дэлгүүрүүд нэг уут цемент 7000-8000 төгрөг байсныг 12000 төгрөг болгож нэмсэн байв. 

Ингэж үнэ өсч, цементийн эрэлт ихсэхэд дотоодын цементийн үйлдвэрүүдийн тасалдал болоод Улаанбаатар төмөр замын тээвэрлэлт гацсантай холбоотойг ченжүүд тайлбарлалаа.

“Тод хас жигүүр” компанийн захирал Л.Дагвадорж

Үнэ нэмэгдсэн тухайд “Одоогийн үнийн хөөсрөлтийн гол шалтгаан нь төмөр замтай холбоотой. Үйлдвэрүүдийн цемент ачсан вагонуудыг нь өмнөх шигээ өдөр өдөрт нь татахгүй, “44”-ийн захад тээвэрлэж ирснээ хүртэл наашаа тавьж өгөхгүй хойрго хандаж саатуулаад байна. Өглөө ирсэн вагоныг орой бараг таван цагт нааш нь татаж өгдөг. Жишээлбэл, зургадугаар сарын 12,13-ны өдөр наашаа нийлүүлэгдсэн, цемент ачсан вагонуудыг нь төмөр зам наашаа татахгүй, 14-ний өдөр нь энд авчирсан мөртөө зогсолт хийчхээд өгөхгүй гацаасан. Үүнтэй зэрэгцээд “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр шуудай нь дууссан шалтгаанаар зогсолт хийсэн. “Хөтөл”-ийн үйлдвэр хэвийн ажилласан ч өдөрт наймхан вагон цемент ачдаг. Энд ирэх цементийн ихэнх нь Монцементийнх. Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” буюу улааны цементийн үйлдвэр төмөр зам байхгүй болохоор тогтмол орж ирдэггүй. Багахангайгаар дамжуулж нэг хэсэг ачсаныг нь төмөр замынхан тав хоног татахгүй гацаах тохиолдол ч олон. Нийлүүлэлт нь ингээд багасч, эрэлт нь ихсэхээр, цементийн хомсдол үүснэ. Зах зээлийн бичигдээгүй хуулиар эрэлт нийлүүлэлтээсээ хамаарч үнэ нь хөөрөгдөж байна. Гэхдээ манайх бол байнгын худалдан авагч компаниуддаа 250 мянгаар зарж чадахгүй байгаа” хэмээн цементийн борлуулагч “Тод хас жигүүр” компанийн захирал Л.Дагвадорж ярилаа.

Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Баатар

Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Баатар огцом өссөн үнийн талаар хэлэхдээ “Үйлдвэрүүдийн үйл ажиллагааны доголдлоос болж, нийлүүлэлт багассан. Өдөрт 20 вагон цемент ирдэг газар одоо хоёрхон вагон ирдэг боллоо. Хоёр нь алдаатай оноотой ирж байна. Өнгөрсөн бямба гаригт хоёр вагон, нямд нь 10 вагон ирсэн. Нэг дэхэд нь тасраад, мягмар гаригийн үдээс хойш найман вагон цемент ирээд, өнөөдөр ирсэнгүй. Үлдсэн нь энэ дөрөв вагон байна. Он гарснаар хойш цементийн үйлдвэрүүд дөрвөн удаа үнээ нэмсэн. Нэг тонн цемент 148 мянгаас 162 мянга болж өссөн. Хамгийн сүүлд буюу өчигдөр /2017.06.20/ Улааны цементийнхэн үйлдвэрийн үнээ 142 мянгаас 158 мянга болгож нэмлээ. “Хөтөл” 150-162 мянга, “Монцемент” зургадугаар сарын 16 ны өдөр хамгийн сүүлд 148-162 мянга болгож нэмсэн” гэв.

“Цементийн үнийг тогтвортой барьж, дотооддоо чанартай цемент нийлүүлнэ гэж үйлдвэрүүд ам тангаргаа өгөн Засгийн газрын үнэ тогтворжих хөтөлбөр болоод Чингис бондын хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 72.6 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалтыг авсан нь саяхан. Гэтэл үйлдвэрээ ажлуулаад хоёр жил ч болоогүй цементийн хомсдол санаатайгаар үүсгэж, үнээ нэмлээ” гэж хардах худалдаачид ч байна.

Цементийн үнийн өсөлт орон сууцны үнэ нэмэгдэхэд нөлөөлнө

Бүтээн байгуулалт нь ид өрнөж буй үед барилгын компаниудад цементийн үнийн өсөлт дарамт болж эхэлснийг бетон, зурмагийн үйлдвэрүүдийн төлөөлөл тодотголоо. Энэ чигээрээ барилгынхны гол хоол цементийн үнэ өсвөл, эцсийн хэрэглэгчдэд хүрэх орон сууц, барилгын үнэ өсөх эрсдэлтэй юм. “Хэт хүч” төмөр бетон зурмагийн үйлдвэр хоёр хоногт 40 тонн цемент ашигладаг. Долоо хоногт гурван удаа цементээ татдаг аж. Долоо хоногийн өмнө 165 мянгаар авч байсан цементээ 170 мянгаар авч эхэлсэн тухай ерөнхий менежер М.Рэгзэдмаа хэлэв. “ЭДТ” зуурмагийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ж.Одончимэгийн тухайд “Дотоодын үйлдвэрүүд улсынхаа цементийн хэрэглээг 100 хувь хангана гэж хөнгөлөлттэй зээл авч, импортын цементийн татварыг 20 хувь болгож нэмүүлчхээд эцэст нь үнээ нэмэх зорилготойгоор хоорондоо хуйвалдаж, цементийн хомсдол үүсгэлээ” гэж дүгнэж байна. Эдний компани 100-200 тонн цемент долоо хоногт хэрэглэдэг гэнэ.

“Үнэ нэмэгдэж, нийлүүлэлт багасахад “Хөтөл”, “Монцемент”, зэрэг үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа нөлөөлсөн байна. Өнөөдрөөс /2017.06.20/ цементийн нийлүүлэлт жигдэрч байгаа учраас үнийн хувьд тогтвортой болох боломж бүрдэнэ” хэмээн Барилга хот байгуулалтын яамнаас тайлбарлаж байлаа. Тэгвэл нэг хоногийн дараа бодит байдал дээр жигдрэх ёстой цементийн нийлүүлэлт эсрэгээрээ хомсдож, үнэ нь тонн тутамдаа 250 мянгад хүрчээ.

Үйлдвэрүүд үнээ огт өөрчлөөгүй гэв 

Долоо хоногийн дотор 80 мянгаар нэмэгдсэн цементийн үнийн өсөлтийг “Монцемент” компанийн борлуулалт хариуцсан дарга н.Болдбаяр өөрсөдтэй нь хамаагүй гэлээ. Тэрбээр “Нэг тонн цементийн үйлдвэрийн үнэ 146 мянга, тээврийн зардал нь шингэсэн үнэ нь 162 мянга. Бид үнээ огт хөдөлгөөгүй. Нийлүүлэлт тасарсан тухайд төмөр замын тээвэртэй холбоотой. Сэлгээний зүтгүүр байхгүй шалтгаанаар хэд хоног хүлээгддэг” хэмээн ярив.

“Хөтөл” цементийн үйлдвэрийн хуульч Ч.Алтантогос “Манай үйлдвэр доголдоогүй, бүх үйл ажиллагаа хэвийн байгаа. 42.5 цементийг задгайгаар 145.200 мянга, шуудайг тонн тутмыг нь 157.300 мянгаар борлуулж буй. Үнэд огт өөрчлөлт ороогүй.

Улаантын цемент буюу “Мөнхийн баян гал” цементийн үйлдвэрийн тухайд долоо хоногийн турш үйлдвэртээ урсгал засвар хийжээ. Энэ шалтгаанаар цементийн нийлүүлэлт түр саатсан байна. “Үнийн хувьд нэг тонныг нь тогтмол 149 мянга байсныг 155 мянга болгож нэмсэн” гэж тус компанийн Гадаад харилцааны менежер Ө.Айзам тайлбарлалаа.

Ченжүүд бнхау-аас 14 чингэлэг цемент оруулж иржээ

Цементийн хомсдлыг зогсоохоор ченжүүд нийлэн, 14 чингэлэг 900 орчим тонн цементийг урдаас татжээ.

Гэхдээ цаашид үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэлтээс үүдэлтэй цементийн үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга. Мөн үйлдвэрүүдэд цементээ нөөцлөх зориулалтын агуулах байдаггүй нь ченжүүд үндэсний үйлдвэрүүдээс цементээ үйлдвэрийн үнээр бөөндөж аваад, компаниудад дамлан зарах байдлыг нэмэгдүүлдэг байна. Ингэсэн тохиолдолд ченжүүдийн үнийг салбарын яам болоод хяналтын байгууллагууд хянаж, барих боломжгүй аж. Гэхдээ салбарын яамнаас энэхүү үнийн хөөсрөл чухам хаанаа байгааг гэнэтийн шалгалт явуулж, тогтоох шаардлагатай нь харагдлаа.

Монгол Улс 2013-2014 онд буюу хамгийн их бүтээн байгуулалттай байсан тухайн жилд 2.2 сая тонн цемент хэрэглэжээ. Эндээс дунджаар нэг жилд 1.5 сая тонн цемент дотоодын хэрэгцээнд шаардлагатай гэж салбар яам нь тооцсон байна.

Цементийн үйлдвэрийг эх орондоо байгуулж, дотоодынхоо цементийн хэрэгцээг хангах зорилготой үйлдвэрүүд шинээр баригдаж, ашиглалтад орсон. Дотоодын дөрвөн үйлдвэр нийлээд гурван сая тонн цементийг нэг жил үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тиймээс Засгийн газар үндэсний үйлдвэрүүдээ дэмжин, 2015 оны наймдугаар сард тогтоол гаргаж, импортын цементийн тонн тутамд ноогдуулах татварыг 20 хувиар нэмсэн билээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

mgl 2017-06-22 103.10.20.58

dandaa iim novshiin asuudal uursduu uusgeh yum hogiin tumur zam yachihaad baigaa yum ve hen hariutsah ve shiitgeech zasaglal gej baihgui hogiin ursgalaaraa hariutssan alban tushaaltan oron too bugluud suuj baih yum

Зочин 2017-06-22 114.175.254.76

Гарамжавын балаг шүү дээ

ӨӨӨӨ 2017-06-22 182.160.35.140

За ингээд л эхэлж байгаа юм даа Одоо Энхболд нь ерөнхийлөгч болбол бүр чих нь дүлийрнэ дээ юу ч сонсохгүй юу ч хүлээж авахгүй

Монгол 2017-06-22 202.9.40.32

Монгол монголдоо дайсан гэж яасан үнэн үг вэ Мак петровес гээд сайхан амална худалхэлж ард түмнээ шулна Ард түмний мөнгөөр босож ирчихээд эргээд биднийгээ сорж мөлжөнө Үхэж сөнөж байвал таарсан [Хориотой Үг] нар Хоол чинь зохихгүй удахгүй үхэж сөнөнөө

иргэн 2017-06-22 103.10.21.39

үндэсний үйлдвэрээ дэмж хөгжинө гэж ярьдаг хятадаас оруулж иээд хэрэггүй бид чухам хангана гээд сайхан амлаж донгодддог үнэн нүүр царай нь ийм л байгаа юм Тэгээд [Хориотой Үг] хэрэггүй гэж чадахгүй байж аль аль солиорхоо боливол таарна

Зочин 2017-06-22 202.21.106.118

Сахил хүртээд шал дордов гэгч болжээ

ИРГЭН 2017-06-22 202.72.245.198

ТЭР ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙН АВГАЙ ӨРӨӨ ТӨЛӨХ ГЭЖ ҮНЭ ХӨӨРӨГДСӨН

Зочин 2017-06-22 202.179.25.255

МАНгарууд

Зочин 2017-06-22 202.180.218.100

Hytadaas tsement zoovol ymar ch asuudalgui ym bish uu

Зочин 2017-06-22 202.180.220.35

Ганц цемент биш арматурын үнэ ч огцом нэмэгдэж тонн нь 1480000 хүрээд байна Цемент арматур хоёр барилгын үндсэн материал бөгөөд барилгын материалын төсөвт өртгийн 40-50 хувийг эзлэдэг хамгийн үнэтэй 2 материал юм Энэ 2 үндсэн материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж үнийг нь тогтвортой байлган байр орон сууцны үнийн хөөрөгдлийг зогсоох Засгийн газрын бодлого сүүлийн 2 ч ЗГ-ыг дамжин хэрэгжүүлж маш олон талын арга хэмжээ авсаар байгаа гэтэл одоо овоо багасаж байсан орон сууцны үнэ дахиад тэнгэрт гарна шүү дээ Салбарын яам үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг яагаад зохицуулахгүй байгаа юм бэ Дотоодын үйлдвэрлэлээ доривтойхон дэмжээд өгөх арга хэмжээ авах хэрэгтэй байна шүү дээ

иргэн 2017-06-22 202.70.34.70

Байгууллагын удирдлага ямар их нөлөөтэйг эндээс харж болно Уруул Магнай байсан бол цор цор хийж байгаад зохицуулчихсан л байгаа

Зочин 2017-06-22 49.0.218.17

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар яагаад ажлаа хийхгүй байна

Зочин 2017-06-22 49.0.218.17

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар яагаад ажлаа хийхгүй байна

Зочин 2017-06-22 49.0.218.17

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар яагаад ажлаа хийхгүй байна

Зочин 2017-06-22 49.0.218.17

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар яагаад ажлаа хийхгүй байна

Зочин 2017-06-22 49.0.218.17

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар яагаад ажлаа хийхгүй байна

Зочин 2017-06-22 79.137.79.167

Төмөр замын вант улс болио

Зочин 2017-06-22 202.179.18.194

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар яагаад ажлаа хийхгүй байна

Зочин 2017-06-22 49.0.130.130

Төмөр замынхан ажлаа хий Нам дагаж навсаганан ажлаа алдан [Хориотой Үг] авах гацаа үүсгээд байгаа юм бишүү Хиймэл хомсдол үүсгэж гаршсан хүмүүс одоо болиоо

Алтантуяа 2017-06-22 66.181.177.67

\nGuns N\' Roses - Don\'t Cry - Өнөө шөнө битгий уйл \nIf we could see tomorrow Хэрвээ бид маргаашыг харж чадвал\nWhat of your plans Чиний төлөвлөгөө юу вэ \nNo one can live in sorrow Хэн ч үйтгар гунигтайгаа амьдарч чадна\nAsk all your friends Бүх найзуудаасаа асуу \nTimes that you took in stride Цаг хугацаа тэр чи алхам алхсан\nThey\'re back in demand Тэд нар буцаад хүссэн\nI was the one who\'s washing \nBlood off your hands Би цорын ганц байсан хэн чиний гарнаас гоожсон цусыг угааж байна\nDon\'t you cry tonight Чи өнөө шөнө битгий уйл \nI still love you baby Би одоог хүртэл чамайг хайрлаж байгаа хонгор минь\n

Алтантуяа 2017-06-22 66.181.177.67

\nGuns N\' Roses - Don\'t Cry - Өнөө шөнө битгий уйл \nIf we could see tomorrow Хэрвээ бид маргаашыг харж чадвал\nWhat of your plans Чиний төлөвлөгөө юу вэ \nNo one can live in sorrow Хэн ч үйтгар гунигтайгаа амьдарч чадна\nAsk all your friends Бүх найзуудаасаа асуу \nTimes that you took in stride Цаг хугацаа тэр чи алхам алхсан\nThey\'re back in demand Тэд нар буцаад хүссэн\nI was the one who\'s washing \nBlood off your hands Би цорын ганц байсан хэн чиний гарнаас гоожсон цусыг угааж байна\nDon\'t you cry tonight Чи өнөө шөнө битгий уйл \nI still love you baby Би одоог хүртэл чамайг хайрлаж байгаа хонгор минь\n

Алтантуяа 2017-06-22 66.181.177.67

Don\'t you cry tonight Чи өнөө шөнө битгтй уйл\nDon\'t you cry tonight Чи өнөө шөнө битгий уйл\nThere\'s a heaven above you baby\nТэнд диваажин чиний хүүхдийн дээр байгаа \nAnd don\'t you cry tonight Тэгээд чи өнөө шөнө битгий уйл\nI know the things you wanted Би чиний юу хүсэж байгааг мэднэ\nThey\'re not what you have Чамд юу байгааг тэд нар биш\nWith all the people talking Бүх хүмүүстэй ярихад\nIt\'s driving you mad Энэ чамайг солиоруулж жолоодож байна\nIf I was standing by you Хэрвээ би чиний зогсож байсан бол\nHow would you feel Чи юу мэдрэх байсан \nKnowing your loves decided Мэднэ чиний хайр төсөөлснийг\nAnd all love is real Тэгээд бүх хайр бодит\nYeah baby Тийм хонгор минь\nDon\'t you cry tonight Чи өнөө шөнө битгий уйл\nDon\'t you cry tonight Чи өнөө шөнө битгий уйл \nDon\'t you cry tonight Чи өнөө шөнө битгий уйл\nThere\'s a heaven above you baby \n

Алтантуяа 2017-06-22 66.181.177.67

As years all went by Жилүүд бүгд явсаар \nWith all the voices I\'ve heard Бүх дуу хоолойнуудтай би соноссон\nSomething has died Ямар нэгэн юм үхсэн\nAnd when your in need of someone\nТэгээд хэзээ чиний дотор хэн нэгэн хэрэгтэй \nMy heart won\'t deny you Миний зүрх чамаас татгалзахгүй\nSo many seem so lonely Маш олон санагддаг маш ганцаардсан\nWith no one left to cry to baby\nХэнтэй ч байсан орхидог уйлдаг хонгор минь\nAnd don\'t you cry tonight Тэгээд чи өнөө шөнө битгий уйл\nAnd don\'t you cry tonight Тэгээд чи өнөө шөнө битгий уйл\nAnd don\'t you cry tonight Тэгээд чи өнөө шөнө битгий уйл\nThere\'s a heaven above you baby \nТэнд чиний хүүхдийн дээр диваажин байгаа\nAnd don\'t you cry Тэгээд чи битгий уйл\nDon\'t you ever cry Чи битгий дандаа уйл \nDon\'t you cry tonight Чи өнөө шөнө битгий уйл\nBaby maybe someday Хонгор минь магадгүй хэзээ нэгэн өдөр \nDon\'t you cry Чи битгий уйл \nDon\'t you ever cry Чи битгий дандаа уйл \nDon\'t you cry tonight Чи өнөө шөнө битгий уйл \n\n

Зочин 2017-06-22 203.91.115.40

Tumor zam chenjuudiin mungu oloh luivar UBTZ n udirdlaguudad hariutslaga tootsoh heregtei \n

Зочин 2017-06-22 202.179.24.220

ene ch tur zuuriin asuudal bizdee barilga baishin n zaragdahgui baihad hesegtee ingej baigaad ergeed unah biz

Ter Mongol 2017-06-22 220.249.99.149

Ta hed chin yasan yum uzej dusdaggui humuus ve gadaad dotoodiin barag iheenh mungiig shavhaj baij barigdsan shine uildvertei baih ch hereg alga Ene chin baih estoi zuil shd humuusee mongoliin uhaan muutai ardaa ta nart bagiig ih uneer ugdug zasaglal door amidrarch baigaagaa medehgui heden jiliin tursh uhaan suuhgui erguuteeed l baih iin Zohion baiguulalttai uniig huurguh niiluulelt homsduulah ene argiig olon jiliin tursh higeed baihaad yum oilgohgui ard tumen ve bid chin ardchilal hugjuulj baigaa ulst turchiid oligarhuud bidniig tsagdaa hamgaalj baigaa tiimees dugui bidnii helsen zamaar zudruuhen shig avch amidartsagaa

зочин 2017-06-22 103.26.192.43

Төмөр зам муу ажиллаж байна

uka 2017-06-22 202.131.248.4

Нөгөө АТГ юугаа хийж байгаа юм бэ Цементийн үйлдвэрүүдийн дарга худалдааны менежерүүдийг зохиомол хомсдол үүсгэсэн учир эрүүгийн хэрэгт татах хэрэгтэй ш дээ

Zochin 2017-06-22 183.81.169.24

Tur dampuurah daa tulaad Barilgiin yam hyanaltaa aldaad chenguud ni ene bolomjiig ashaiglaad ard irgeiin halaas l nimgerch bna daa

Зочин 2017-06-22 112.72.8.90

ченжүүд гэдэг бүлэг хүмүүс нааш цааш болгодог доо ямар ч засгийн үед байгаад байхыг нь бодоход ардаа хамгаалалттай л даа Энэ нэмсэн орлогодоо татвар төлдөг эсэх нь мэдээлэлгүй дээ

Хэрэглэгч 2017-06-22 103.26.192.18

Төмөр замын хүчин чадал муу энэ нэг шалтгаан нь болж байгаа Гэхдээ нөгөө шалтгаан нь үйлдвэрүүд зэрэг ямар нэг шалтаг хэлж үйл ажиллагаагаа зогсоосноос үүссэн үнэ нэмээгүй гэж байна гэтэл хуучин хэд байгаад хэд болов гэдгийг нь сугвалжлагч нь судалж тогтоох байсан юм биш үү одоо Хятадаас 20% импортын татвар төлөөд л оруулж ирэхэд эдгээр үйлдвэрийн цементээс хямд болж байна

зочин 2017-06-22 203.91.115.40

МАН-ын санаатай явуулж буй бодлого биш байгаа даа

Зочин 2017-06-22 202.55.191.194

Үүнийг шийдэхэд их амархан доо дотоодын үйлдвэрийн цементийн үнэнд мониторинг хийгээд л үнээ хөөсрүүлсэн бол импортын татвараа хас үнээ хөөсрүүлээгүй зайлшгүй бодит зардал нь нэмэхээс аргагүй байдалд оруулсан бол импортын татвараа нэм өөр гарц байхгүй Үйлдвэрүүд ченжүүдээр бүү дамжуул шууд өөрсдөө зах зээл дээр хүргэж зар өөр зүйл байхгүй гүйцээ

Зочин 2017-06-22 103.9.90.39

Төмөр замынхан ажлаа хийл дээ

Zochin 2017-06-22 202.245.124.33

Барилгын ид уалын үед цементээр хангаж чадахгүй байгаа бол цементийн импортын татвараа багасгах хэрэгтэй Хомсдол үүсгэж үнийг хөөрөгдөж хэрэглэгчдийг хохироож болохгүй биздээ Цементийн үүлдвэрүүд монофоль байдлаа ашиглаж үнийг хөөрөгдчихөөд одоо болохоор төмөр замаас болж байна эж худлаа яриад Төмөр замаас болсон бол төмөр зам дээр овоорсон их цемент хураагдчихсан байж таарна биздээ Гол нь нийлүүлэлтээ багасгасан нь үнэн

hehe 2017-06-22

cementiinhen hair daana shuu ulsiin munguur bosson uildveruud shuu naadah chn butsaagaad avch bas chadna

Ts 2017-06-22 173.46.78.154

Ulsiin mungu 20% ni sh de\nTegeed ch zeel avaad tulj bgaa yum\nJoohon tarhia tsenegleh heregtei\n

Зочин 2017-06-22 103.57.92.137

төмөр замын хүнд сурталтай лалрууд