Салбарын сайдын гавихгүй шоу | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Салбарын сайдын гавихгүй шоу

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Салбарын сайдын гавихгүй шоу

ОХУ-ын Бүгд найрамдах улс Татарстанд өнөөдөр хоёр халдлага гарчээ

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” булангаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ долоо хоногт Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь хариуцлага алдсан асуудлаар огцорсон. Түүний оронд академич Г.Чулуунбаатарыг УИХ-аас томилсон юм. Шинэ сайдын ажил сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх асуудлаар эхэллээ. Боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн хүртээмж, засвар, сургалтын чанар, их дээд сургуулийг нүүлгэх гэх мэт тулгамдсан асуудал олон бий. Гэвч шинэ сайдын анхны алхам арай л жижиг байлаа. Түүний барьсан эхний сэдэв нь сургалтын төлбөр юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт их дээд сургуулийн захирлуудтай уулзав. Энэ үеэр сургалтын төлбөр нэмэхгүй байх чиглэл өгсөн юм. Монгол Улсад төрийн өмчид таван том их сургууль бий. Тэд зөвхөн сургалтын төлбөрийн талаар ярилцаагүй, багшийн хөгжил, анги танхим, сургуулийн байрны асуудлаар санал солилцсон билээ. 

МУИС-ын хувьд хөдөө орон нутаг дахь салбарын сургуулийнхаа төлбөрийг нэмэхгүй, улирал бүр авдаг байсан суурь хураамжийг болиулсан тухай мэдэгдэв. Тэгвэл ХААИС, АШУҮИС-ын Удирдах зөвлөл одоогоор хуралдаагүй байгаа ч сургалтын төлбөрөө аль болох нэмэхгүй гэв. 

Харин МУБИС, СУИС төлбөрөө нэмэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй болохыг захирлууд онцолж байлаа.

Сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаас гадна зээл олгох бодлого барьж байна. Энэ хүрээнд “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг Засгийн газраар оруулж батлав. 

Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах юм. Оюутны хөнгөлөлтийн зээлийг 38115 оюутан, суралцагч шинээр авна гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6000 оюутан зээл авах эрхтэй болох аж.

Оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгох болсноор орон нутгаас ирж суралцаж байгаа 87625 оюутан зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй аж. Зээлийн баталгааг малчин эцэг, эх гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцөлийг хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байх гэж нэмж тусгажээ.

Оюутан, суралцагч зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцаллаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлснээр зээл авагч 3-7 хоног хэмнэх юм. 

Сануулахад Засгийн газар өнгөрсөн онд 111 дүгээр тогтоолоор журмыг нь баталж, сургалтын төлбөрийн зээл болох оюутны хөгжлийн зээл олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 1002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл аваад байна. 

Журамд өөрчлөлт оруулснаар энэ оны төсвөөс нэмэлт хөрөнгө гарахгүй. Энэ жил 82,7 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах бөгөөд 41 мянган оюутан төлбөрийн ямар нэг дарамтгүй суралцах боломжтой юм.

"Болор дуран"-аар шалгав.

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

лхагва 2017-06-22 74.82.35.49

төрийн өмчийн сургууль сүүлийн 2 жилд сургалтын төлбөрийг нэмээгүй гэж хэлж яаж чадаж байнаа хөөрхий гэж\n

отгоо 2017-06-22 202.9.41.1

энэ чинь олон айлын амьдралтай холбоотой чухал асуудал биз дээ сэтгүүлчид өөрт нь хамаагүй байх л даа \n

bagsh 2017-06-22 202.5.196.10

yadarsan shou

зочин 2017-06-22 202.55.184.250

Сэтгүүлчид хүнийг гутаах доромжлохоо л урдаа барих юм Бичиж байгаа юмныхаа утга учрыг ч олигтой тунгаах чадвар алга даа Та нарт өндөр соёл сэтгүүлчийн ёс зүй өргөн цар хүрээтэй мэдлэг их дутагдах юм Ийм юм бичиж ард иргэдийн толгой эргүүлэхээ болимррх юм

ХААН 2017-06-22 103.26.194.23

Чулуунбаатар маш чадалтай бэлтгэгдсэн боловсон хүчин Хүнийг царайнаас дүгнэдэг ямар сүрхий хүн вэ\n\nОюутнуудын сургалтын төлбөрийн цаана олон мянган эцэг эх ах дүү нар байгаа шүү дээ Маш цагаа олсон асуудал хөндсөн байна Амжилт хүсье

Зочин 2017-06-22 202.21.106.120

ЭНЭ ХҮН ХАРАХ ЦАРАЙНААСАА ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХҮН ШИГ БАЙНА

Зочин 2017-06-22 103.26.195.13

Ундсэн гол зуйлээ ярьмаар юм Их дээд сургуулийн хегжлийн ирээдуй мен чанар академик эрх челее эрх тэгш шударга ерселдеен улс хувийн хэвшлээр ялгаварлахаа зогсоох мэргэжлийн давхцлын арилгах цомхотгох чанаржуулах ШУТИС багш бэлтгээд СУИС ажилгуйчууд бэлтгээд

ЗОЧИН 2017-06-22 183.81.169.59

СУИС- ИЙН ЗАХИРАЛ ДАРАНГУЙЛАГЧ Э СОНИНТОГОС ЭМЭЭГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ

СУИС 2017-06-22 103.57.93.214

Уранчимэг Одсүрэн Ганцэцэг Эрдэнэцэцэг гэсэн галзуу солиотой мэдлэг боловсролгүй захирал авгай нарыг ч яаралтай зайлуулах хэрэгтэй

Зочин 2017-06-22 122.201.24.164

Huuchinii hun argagui huuchirsan argaar uzej bna

Уран 2017-06-22 103.50.207.150

Монгол улсад төрийн өмчит яг хэдэн их сургууль байгаа юм бэ Энд 5 гэсэн байна \nМУИС ХААИС АШУҮИС МУБИС СУИС \nСайд мэдэхгүй байна гэж байхгүй сэтгүүлч буруу мэдээлээд байна уу \nШУТИС хувьчлагдсан юмуу тодорхой хариулт өгөөрэй бас бичиж байгаа сэдэвдээ оновчтой гарчиг өгч зөв мэдээлэл бичиж баймаар байна шүү

П.Дорждэрэм 2017-06-22 119.40.100.222

Чулуунбаатар аа чи ийм балай юм ярьж байхаар боловсролын салбарт бодлогын өөрчлөлт хийх асуудлыг хөндөөч ээ Мэдлэггүй багш Чанаргүй боловсролыг яах вэ

Зочин 2017-06-22 27.123.214.119

Юуны чинь гавихгүй шоу гэж харин ч маш сайн ажил хийсэн байна шүү дээ Хараар будна будна гэхэд ийм үр дүнтэй ажлыг бас ингэж гутааж боломгүй Манай Их дээд сургуулиудын удирдлагууд бас сайн байна ш дээ Би насаараа л хэдэн дүү нарынхаа сургалтын төлбөрийг хийж амьдарсан Одоо 43 хүрсэн ч гэсэн тэр оройн ангид элсээд сургалтын зээл авч болох тул суралцая гэсэн бодолтой байгаа Аягүй л бол ингэж муулж байгаад сургалтын төлбөрөө нэмчихвэл танай сайт зөрүүг нь төлж чадах уу Редактор байдаггүй санасан бодсоноо шууд бичдэг юм уу

зочин 2017-06-22 202.55.183.226

Бодлогын өөрчлөлт л хүсээд л бгаа 3сая хүн амд стандартад үл хүрэх ядаж багшлах хүний нөөцгүй олон их дээд сургууль хэрэгтэй юм уу Нэг ангид 50-60 уулаа сурч буй бидний үрсийн эрүүл мэндийн асуудал улиг болсон амьдралд бараг хэрэг болохгүй мэдээллээр тархийг базах гд олон асуудал сайд таны өмнө байх шиг ээ

Бүү мэдэд 2017-06-22 124.158.109.62

Хаха угаасаа Монголд гарчигтайгаа авцалдсан юм тун ховор болсон блээ хөөрхий Хэн дуртай нь сэтгүүлч гэж өөрийгөө нэрлээд юу ч хамаагүй бичихийг хэвлэлийн эрх чөлөө гэж донгоднооооо

Бүү мэд 2017-06-22 202.70.33.242

гарчигтайгаа огт авцалдсангүй юу ч ойлгосонгүй \n