Салбарын сайдын гавихгүй шоу

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Салбарын сайдын гавихгүй шоу

ОХУ-ын Бүгд найрамдах улс Татарстанд өнөөдөр хоёр халдлага гарчээ

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” булангаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ долоо хоногт Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь хариуцлага алдсан асуудлаар огцорсон. Түүний оронд академич Г.Чулуунбаатарыг УИХ-аас томилсон юм. Шинэ сайдын ажил сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх асуудлаар эхэллээ. Боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн хүртээмж, засвар, сургалтын чанар, их дээд сургуулийг нүүлгэх гэх мэт тулгамдсан асуудал олон бий. Гэвч шинэ сайдын анхны алхам арай л жижиг байлаа. Түүний барьсан эхний сэдэв нь сургалтын төлбөр юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт их дээд сургуулийн захирлуудтай уулзав. Энэ үеэр сургалтын төлбөр нэмэхгүй байх чиглэл өгсөн юм. Монгол Улсад төрийн өмчид таван том их сургууль бий. Тэд зөвхөн сургалтын төлбөрийн талаар ярилцаагүй, багшийн хөгжил, анги танхим, сургуулийн байрны асуудлаар санал солилцсон билээ. 

МУИС-ын хувьд хөдөө орон нутаг дахь салбарын сургуулийнхаа төлбөрийг нэмэхгүй, улирал бүр авдаг байсан суурь хураамжийг болиулсан тухай мэдэгдэв. Тэгвэл ХААИС, АШУҮИС-ын Удирдах зөвлөл одоогоор хуралдаагүй байгаа ч сургалтын төлбөрөө аль болох нэмэхгүй гэв. 

Харин МУБИС, СУИС төлбөрөө нэмэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй болохыг захирлууд онцолж байлаа.

Сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаас гадна зээл олгох бодлого барьж байна. Энэ хүрээнд “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг Засгийн газраар оруулж батлав. 

Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах юм. Оюутны хөнгөлөлтийн зээлийг 38115 оюутан, суралцагч шинээр авна гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6000 оюутан зээл авах эрхтэй болох аж.

Оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгох болсноор орон нутгаас ирж суралцаж байгаа 87625 оюутан зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй аж. Зээлийн баталгааг малчин эцэг, эх гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцөлийг хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байх гэж нэмж тусгажээ.

Оюутан, суралцагч зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцаллаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлснээр зээл авагч 3-7 хоног хэмнэх юм. 

Сануулахад Засгийн газар өнгөрсөн онд 111 дүгээр тогтоолоор журмыг нь баталж, сургалтын төлбөрийн зээл болох оюутны хөгжлийн зээл олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 1002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл аваад байна. 

Журамд өөрчлөлт оруулснаар энэ оны төсвөөс нэмэлт хөрөнгө гарахгүй. Энэ жил 82,7 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах бөгөөд 41 мянган оюутан төлбөрийн ямар нэг дарамтгүй суралцах боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж