С.Ганбаатарыг эргүүлэн татах уу?

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарыг эргүүлэн татах уу?

АНУ-ын хамгийн том веб портал “Yahoo” компани чөтгөр ч тогтоход хэцүү газар болчихов уу гэмээр л санагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусахад гуравхан хоног үлдэж байна. Гэтэл гурван нэр дэвшигчээс нэг нь буюу МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг эргүүлэн татах эсэх асуудал яригдаж эхлэв.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигч нь хуульд заасан хүрээнд аливаа этгээдээс хандив авах ёстой. Гэтэл МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вонн буюу Монгол төгрөгөөр 100 сая төгрөгийн хандив авч буй видео бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Тиймээс энэ асуудлаар иргэд болон төрийн бус байгууллагуудаас Сонгуулийн ерөнхий хороонд гомдол ирснийг хуулийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Мөн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 50 сая вон өгсөн БНСУ-ын иргэн өөрөө “Нэр дэвшигч С.Ганбаатарт хандив өгсөн нь үнэн, үүндээ уучлалт гуйж байна” гэсэн бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид иргэд, аж ахуй нэгжээс хандив авах зохицуулалт Сонгуулийн тухай хуульд тусгасан. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.4-т “Энэ хуулийн 52.2, 53.2-т заасныг зөрчиж, хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив хүлээн авсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч, хүлээн авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ гэж заасан. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн 52-р зүйлд нэр дэвшигч нь гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, арван найман нас хүрээгүй хүнү, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд, Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон. 

Мөн сонгуулийн хуульд хандивыг иргэн хүн гурван сая хүртэл, хуулийн этгээд арван сая төгрөг хүртлэх хэмжээний хандив авах ёстой гэж заасан. Хуулийн дагуу нэр дэвшигч нь сонгуулийн хууль зөрчиж, гадаадын иргэнээс хандив авсан, иргэнээс авах хандивын хэмжээг тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж, тогтоодог. Хэрэв цагдаагийн байгууллага нэр дэвшигч С.Ганбаатар гадаад улсын иргэнээс их хэмжээний хандив авсан нь тогтоогдвол шууд нэрийг нь татах уу эсвэл гэсэн асуулт гарч байна. Учир нь Сонгуулийн нэгдсэн хуулийн нэр дэвшигч нь хандив өгөх, хүлээн авахыг хориглох гэсэн заалтад гадаадын иргэнээс хандив авах, хууль заасан хэмжээнд хандив авна гэж тусгасан боловч энэ хуулийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой заалт буюу 145-р зүйл буюу Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах гэсэн заалт буюу 145.1 “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан байгаа юм. 143.1.5 дахь заалт буюу сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш нэр дэвшигчийг бүртгэх хүртэл хугацаанд энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлтэй байж болох. Гэвч энэхүү заалтын дараагийн заалт болох 145.2-т “Энэ зүйлд зааснаас өөр үндэслэлээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахгүй” гэсэн заалт оруулж өгчээ. Дээрх заалтад гадаад улсын иргэнээс хандив авахыг нь хориглоогүй, мөнгөн дүнг нь хориглосон заалт Сонгуулийн нэгдсэн хуулийн 17-р бүлэг буюу Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой заалтад тусгаагүй учраас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэрийн жагсаалтаас хасахгүй байх боломжтой мэт ойлгогдож байна. Ямартай ч энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, хууль зөрчсөн эсэхийг тогтоож, түүний дараа Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргах учиртай. 

Сонгуулийн тухай хуулийг ЭНД дарж уншина уу.

Тайлбар: Сонгуулийн нэгдсэн хууль 17-р бүлэг буюу Ерөнхийлөгчийн сонгууль

 

Тайлбар: Сонгуулийн тухай хууль Гуравдугаар бүлэг буюу Хандив

52-р зүйл

145 дугаар зүйл.Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах

 

-145.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэжээ. Тэгвэл нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл нь:

143 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах

 -143.1.Дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана:

-143.1.1.хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;

-143.1.2.нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;

-143.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;

-143.1.4.нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;

-143.1.5.сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш нэр дэвшигчийг бүртгэх хүртэл хугацаанд энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;

-143.1.6.нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулиар тогтоосон журмыг зөрчиж явагдсан.

-145.2.Энэ зүйлд зааснаас өөр үндэслэлээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахгүй.

 

 

 

 

С.Ганбаатарт аль заалт нь үйлчлэх вэ?

52 дугаар зүйл. Хандив өгөх, хүлээн авахыг хориглох

 

-52.1.Дараах этгээдээс хандив өгөхийг хориглоно:

 

-52.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;

 

-52.1.2.олон улсын байгууллага;

 

-52.1.3.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

 

-52.1.4.гадаад улсын иргэн;

 

-52.1.5.харьяалалгүй хүн;

 

-52.1.6.арван найман нас хүрээгүй хүн;

 

-52.1.7.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

 

-52.1.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;

 

-52.1.9.Yйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага;

 

-52.1.10.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.

 

 

50 дугаар зүйл.Мөнгөн хандив

 

-50.1.Мөнгөн хандив дараах хэмжээнээс хэтрэхгүй байна:

-50.1.1.иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл;

-50.1.2.хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж