“Торгоны Зам-Хархорин” соёл, аялал жуулчлалын арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

“Торгоны Зам-Хархорин” соёл, аялал жуулчлалын арга хэмжээ болно

Монгол Улсын иргэн 27 настай Г нь ходоодондоо хар тамхи тээвэрлэж яваад Хонконгт зуурдаар амиа алдсан хэрэг гарчээ.

“ЮНЕСКО”-ийн Торгоны замын хөтөлбөрийн албан ёсны газрын зурагт Монгол улс Хархорин хотоор холбогдсон байдаг. Хархорин нь Монголын эзэнт гүрний үед Өрнө, Дорнын худалдаа төвлөрсөн, татвар төлөгчид, элч төлөөлөгчдийн дамжин өнгөрдөг гол суваг болж байсан учир гарцаагүй Торгоны замын хотуудын нэг гэж судлаач түүхчид үздэг.

Торгоны зам ба эртний нийслэл Хархорум хот, нүүдэлчдийн түүх, зан заншил, өв соёлыг олон улсын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, нүүдэлчдийн өв соёлыг соёл урлаг, уугуул нутгийн иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан сурталчлах зорилгоор “Торгоны Зам-Хархорин” арга хэмжээг 2017 оны 7 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн ЗДТГазар, Хархорин сумын ЗДТГазар хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна.

Монгол улсын төдийгүй хүн төрөлхтний хосгүй үнэт өвд бүртгэгдсэн Эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Чингис хааны алтан ургийн хаад байгуулан өнөөдрийг хүртэл үнэт чанараа хадгалан ирсэн цөөн дурсгалын нэг болох Эрдэнэ-Зуу хийдийн үнэт өвийг урлаг, соёл, уламжлалт зан үйлийн өв соёлоор уламжлуулан сурталчилж жуулчдын тоог нэмэгдүүлэн цаашид хөрш зэргэлдээ орнууд, дэлхийн бусад орнуудын жуулчдын зорин ирж оролцдог соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгох зорилтод хүрэх эхний алхмыг энэхүү үйл ажиллагаагаар эхлүүлж байгаа юм.

Уг арга хэмжээний хүрээнд Торгоны зам-Хархорум хот, түүх өв соёлын Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал болон гадна, дотнын зочдод Монголын түүх, урлаг, соёл, ахуй амьдралыг таниулан сурталчилсан танин мэдэхүйн боловсролд чиглэсэн сонирхолтой, өвөрмөц хөтөлбөрүүд багтах юм.  

Хөтөлбөрт:

  • “Их хаадын удам” соёл, урлагийн арга хэмжээ
  • “Торгоны зам- Хархорум” Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурал
  • “Хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн”
  • “Хархорум зоог” Монгол үндэсний хоолны фестиваль
  • “Нүүдэлчин монгол” арга хэмжээ
  • “Цамын дэг” шашин соёлын арга хэмжээ
  • “Адуучин” соёлын үйл ажиллагаа
  • Хархорумын худалдааны гудамж
  • Циркийн болон морьтон баатруудын тоглолт

Үйл ажиллагааны талаарх мэдээллийг албан ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Silkroad.Kharkhorum/болон 94007001, 99609785, 88114905 утсаар холбогдож авна уу.

Эх сурвалж: соёл урлагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж