Зарим үнэт цаасны компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Зарим үнэт цаасны компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Жүжигчин Л.Нурбулан буюу Нурааг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Үзэгчдийг өөрийн өвөрмөц жүжиглэлт, өнгө төрхөөрөө инээлгэж чаддаг тэр “Гэрэлт хандгай” театрын жүжигчин. Түүний “Өглөөний мэнд”-ийг мэдсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 29.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4, СЗХ-ны ‘Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, бүртгэх журам’-ын 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн нэр бүхий 8 үнэт цаасны компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртлэх хугацаагаар түдгэлзүүлэхээр болсон байна. Үүнд:

Д/ДГишүүн компанийн нэрҮйл ажиллагааны чиглэл
1Бага хээр ҮЦК‘ ХХКБрокер дилер
2Догсон ҮЦК‘ ХХКБрокер дилер
3Превалент ҮЦК‘ ХХКБрокер дилер. Андеррайтер
4Финанс линк групп ҮЦК‘ ХХКБрокер дилер
5Говийн ноён нуруу ҮЦК‘ ХХКБрокер дилер
6Би Би Эс ЭС ҮЦК‘ ХХКБрокер дилер
7Зюс капитал ҮЦК‘ ХХКБрокер дилер. Хөрөнгө оруулалтын зөвлөх
8Эм Даблью Ти Эс ҮЦК‘ ХХКБрокер дилер

Нэр дурдсан үнэт цаасны компаниудыг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, энэ талаар СЗХ-нд мэдэгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж