Үерт автсан гэх 71 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Үерт автсан гэх 71 дуудлага иржээ

Хуулиараа шүүх шийдвэрээ гаргасан нөхцөлд тойргийн хороо асуудлыг авч хэлэлцэн, хууль зөрчсөн нэр дэвшигчдийн нэрийг татах шийдвэрийг гаргах учиртай аж.

Хоёр өдөр үргэлжилж орсон борооны улмаас усанд авлаа гэх 71 дуудлага Нийслэлийн онцгой байдлын газар иржээ. Үүнээс алба хаагчид 40 дуудлагад очиж ажиллаад үер усны аюулаас хамгаалжээ.

Урин дулаан цагт айл өрхүүд үер усанд автах тохиолдол цөөнгүй гардаг. Хорооны ажилчид нүүхийг сануулдаг ч “өөр очиж буух газар байхгүй” гэдэг шалтгаанаар айлууд байсаар байгаа юм.

Нийслэл хот өвөл утааны асуудал, зун үе усны асуудлаас салахгүй байгаа тул шинэ суурьшлын бүс нэмэхгүй байх захирамж гаргаад байгаа билээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж