Монголчуудыг залилсан АНУ-ын иргэнд 15 жил оноолоо

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Монголчуудыг залилсан АНУ-ын иргэнд 15 жил оноолоо

Монголчуудыг залилсан АНУ-ын иргэнд 15 жил оноолоо

АНУ-ын А.Р.Марита гэх эмэгтэй Ц.Цэдэн, Л.Бадарч, Б.Баяраа нарын монгол эрчүүдтэй үгсэн тохиролцож, 20 гаруй монгол иргэнээс 13 тэрбум төгрөгийг уул уурхайн хөрөнгө оруулалт нэрээр залилсан хэрэг гарсан билээ. Хэргийг  Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2017.06.21/ шүүж, тэдэнд 15 жил хүртэлх ял оноосон байна. Шүүх хурал гурван өдөр үргэлжилж өнөөдөр /2017.06.21/ ийнхүү шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар А.Р.Марита, Ц.Цэдэн нарт, мөн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар Л.Бадарч , мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Баяраа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэх санал шүүхэд ирүүлсэн байна.

Прокурорын энэ саналыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Шүүгдэгч А.Р.Маритад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 2 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ял дээр мөн хуулийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хорих ялаар,
Шүүгдэгч У.Цэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ял дээр, мөн хуулийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,
Шүүгдэгч Л.Бадарч, Б.Баяраа нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж