Сонгуулиар бэхэн тэмдэглэгээ хийхээ больсон гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Сонгуулиар бэхэн тэмдэглэгээ хийхээ больсон гэв

БНХАУ-ын нэрт хөнгөн атлетикч, 110 метрийн халхалттай гүйлтийн олимп, дэлхийн аварга Лиу Сиан Лондонд тэмцээнээ тулгаж очих нь ээ.

Ардчилсан намаас Сонгуулийн Ерөнхий хороонд санал өгсөн хүний хуруун дээр бэхээр тэмдэглэгээ хийхийг шаардсан шаардлагыг хүргүүлсэн.

Энэхүү шаардлагатай холбогдуулж СЕХ-ноос хариу тайлбар хийлээ. Тодруулбал, 2008 оны сонгуулиас хойш буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг сонгуульд ашиглахаа больсон байна.

Энэхүү тайлбараа Ардчилсан намд албан ёсоор хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Үүнээс гадна санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу  энэ сарын 14-ний өдөр  эхлүүлсэн билээ.  Төхөөрөмжийг алслагдсан аймгуудад  онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод  машинаар  цаг хугацаанд нь  тээвэрлэн хүргүүлж дууссан байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж