Согтуу явснаас осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Согтуу явснаас осолд оржээ

Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс тус бүр байгуулагдсан ажлын хэсгийнхний зөвшилцөл дууссан байна.

2017 оны зургадугаар сарын 20-ны Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 348 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 6 хүн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4, автомашинтай мөргөлдсөн 4, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Тухайлбал:

1. 2017.06.21-ний өдрийн 03 цагийн орчим БГД-ийн нутаг “Нар” хүүхдийн дэлгүүрийн хойд замд амины Domani автомашины жолооч Э нь явган зорчигч 15 настай А, 16 настай О нарыг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.

2. БГД-ийн нутаг “Оргил” худалдааны төвийн урд замд T.prius маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч 37 настай Б, 25 настай А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Мөн явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.

Эх сурвалж: ЗЦА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж