Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална

МУ-ын Эрүүл мэндийн яам Турк Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу уулзалт хийжээ.

“Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тэднийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар болон Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар нар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал “Байгаль орчны хамгийн том хяналт бол тухайн газрын иргэд өөрсдөө байдаг. Тиймээс Та бүхний баримтжуулсан мэдээ мэдээллийн дагуу хүрээлэн буй орчноо хамгаалах асуудлаар хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн тус байгууллагын гишүүдэд иргэдэд байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардуулсан юм. Ингэснээр 50 гаруй гишүүнтэй “Туулын хар шугуй” ТББ-ынхан байгаль хамгаалах үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой болж байгаа бөгөөд БОАЖЯ-наас Туул голын орчимд эргүүл хийх унаа, тэмдэглэгээ бүхий хувцас хэрэглэлээр хангана гэдгийг дуулгалаа.

Үүнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар Сонсголонгийн гүүрний орчмын газар дээр нь ажилласан талаар танилцуулж, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар “Туулын хар шугуй” ТББ-ынханд хариуцан хамгаалах газар гаргаж өгнө гэдгээ хэлсэн. Тухайлбал, 18 мэргэжилтэнтэй ч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Туул голын сав газрын захиргаа Улаанбаатар хотын орчмыг дангаараа хянахад хүч дутагддаг болохыг учирласан. Харин тус байгууллагын гишүүн З.Доржпалам “Туул гол орчимд үйл ажиллагаа хайрга, дайрга олборлож байсан компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Сонсголонгийн гүүрний орчмын голын сав газар үлэмж хэмжээгээр сүйдсэн. Гэвч сүйдэлсэн газар дээр нь нэмж хог хаях үзэгдэл ойрын өдрүүдэд улам л эрчимжээд байгаа. Иргэдийн зүгээс БОАЖЯ иргэдийнхээ гомдол, саналыг хүлээн авч байгаад талархаж байна’ гэлээ. Дашрамд дурдахад, уг асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсгийн зүгээс Туул голын орчмыг бохирдуулсан дээрх үйл ажиллагааг таслан зогсоож, нөхөн сэргээлгэх арга хэмжээ авч ажиллах юм. 

Эх сурвалж: БОАЖЯ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс