Нацистын Германы үеийн үнэт зүйлсийг олжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Нацистын Германы үеийн үнэт зүйлсийг олжээ

Болгарт аялж явсан Израйлийн жуулчдын автобусыг амиа золиослогч дэлбэлснээс найман хүн газар дээрээ нас барж, 34 нь шархаджээ.

Аргентины цагдаагийнхан Буэнос-Айрес хотын нэгэн байрнаас нацистын Германы үеийн үнэтэй, ховор эдлэлийн цуглуулгыг олжээ.

Аргентины цагдаагийнхны үзэж байгаагаар эдгээр зүйлс нацист Германы үед төрийн өндөр алба хашиж байсан хүний цуглуулгад байсан зүйлс хэмээн таамаглаж байна. Нийтдээ 75 ширхэг эд зүйлс уг цуглуулгад байгаа бөгөөд энэ Аргентинд олдсон нацистын Германы цуглуулгуудаас хамгийн томд орох ажээ.

Аргентины Аюулгүй байдлын яамны сайд Патрисия Буллрих “Ассошиэйтед пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа нацистийн Германы цэргийн өндөр албан тушаалтнууд эдгээр зүйлсийг гартаа барьж авхуулсан зургийн цуглуулга бас байжээ.

Олдсон зүйлс дотор Адольф Гитлерийн цээж баримал, Гитлерийн Германы сүлд болсон бүргэд болон хас тэмдэг, хас тэмдэг сийлсэн аяга таваг, халбага сэрээ байгаа ажээ.

Аргентины цагдаагийнхан эд зүйлсийн эх сурвалжийг олохоор шалгаж байна.

1945 онд нацистын Герман ялагдсаны дараа Германы цэргийн өндөр албан тушаалтнуудаас олон хүн Өмнөд Америкийн орнууд руу, тэр дундаа Аргентин руу зугтан очсон юм. Ингэж зугтаж ирсэн хүмүүсийн хэн нэгнийх нь цуглуулга хэмээн таамаглаж байна.

Цагдаагийн шалгалт дууссаны дараа эд зүйлсийг Буйнос-Айрес хотын нацистын Германы  хор уршгийг харуулсан музей рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа Аргентины Засгийн газар мэдэгджээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж