Францын Eugene Perma бүтээгдэхүүнийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Францын Eugene Perma бүтээгдэхүүнийг танилцуулав

Өмнөговь аймагт өчигдөр буюу долдугаарсарын 18-нд 15 цагийн орчимд үер буужээ.

Франц гоо сайхны бүтээгдэхүүний чанар дэлхийд тэргүүлж байгаа энэ үед Eugene Perma Paris компанийн мэргэжлийн баг манай улсад саатаж, сургалтыг зохион байгууллаа.

Eugene Perma Paris нь үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ салбартаа 1918 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа компани аж. Тус тэмцээний түүхт 100 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд өөрийн бүтээгдэхүүнээ нээж буй 57 дахь улс нь манай улс болж байна.

Парис хот дахь тус компаний лаборатори хамгийн сүүлийн үеийн чанартай үсний будаг, үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн өдөр тутам өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд үргэлж шинийг эрэлхийлж, энэ чиглэлээ дагнан амжилттай ажиллаж байна.

Тус компанийн Азийг хариуцсан менежер Мэлвин Эрнест, ахлах сургагч багш Жон Харолд нар Монголд дахь төлөөлөгчөөр дамжуулан манай улсад хоёр хоногийн сургалтыг /зургадугаар сарын 20-21/ “Merak” салонд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Eugene Perma Paris компанийн бүтээгдэхүүн болон үс арчилгааны талаар зөвлөгөөг өгсөн бөгөөд үс арчилгааны туршилтыг хийж өгчээ.


“Eugene Perma Paris” компанийн мэргэжилтнүүдийг яриаг хүргэе.

“Eugene Perma Paris” компанийн Азийг хариуцсан менежер Мэлвин Эрнест

Манай компани үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ салбартаа 1918 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Азийн олон оронд бүтээгдэхүүнээ түгээдэг. БНСУ, Вьетнам, Тайланд зэрэг олон орноор явлаа. Энэ удаа Монголд саатлаа. Гэхдээ бидний төсөөлж байснаас илүүтэй монголчуудын хэрэглээ өөр юм. Танай улс манай компанийн салбараа байгуулж буй 57 дахь орон болж байна. Eugene Perma нь зөвхөн үс арчилгаагаараа дагнасан учраас олон давуу талуудтай. Мөн шинэ бүтээгдэхүүн гарах үед судалгаа, шинжилгээний дүгнэлтийг сайн харгалзан үзэж, хэрэглэгчдэд хүргэдэгээрээ онцлог юм. Энэ нь олон жилийн туршлага байдаг учраас зах зээлд гарсан бүтээгдэхүүн хэрэглэгчдэд 100 хувийн сэтгэл хангамжийг өгөх учиртай. Энэ удаа Монголд салбараа нээж байгаадаа туйлын баяртай байна.

“Eugene Perma Paris” компанийн ахлах сургагч багш Жон Харолд

Би үсчний мэргэжлээр ажиллаад 33 жил болж байна. Бага байхын энэ мэргэжилд дуртай болж, Лондонд суралцаж төгссөн. Одоо Францад алдарт  Eugene Perma-н сургагч багшаар ажиллаж байна. Би Малайз хүн. Гэхдээ өнөөдөр мэргэжлийнхээ дагуу Францын алдартай бүтээгдэхүүний үр дүнг мэдэрч, бусад орнуудад сургагч багшаар ажиллаж байна. Монголд ирсэн сэтгэгдэл үнэхээр сайхан байна. Хэдийгээр хоёр хоногийн сургалт байсан ч гэлээ мэргэжлийн үс засалчид маш сайн хамрагдлаа. Eugene Perma бүтээгдэхүүнд олон давуу талууд байдаг. Шампунь болон үс арчилгааны бүх бүтээгдэхүүнд арьс судлалын шинжилгээнд бүрэн хамрагдсан. Сургалтын дараа үсний будалтыг хийж үзүүллээ. Эцэст нь Eugene Perma бүтээгдэхүүн таньд сэтгэл ханамж бэлэглэх болно” гэв.

Францын №1 брэнд болох “Eugene Perma Paris” компанийн мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүн нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн болон орчин үеийн дэвшилтэт технологийг хамгийн зохистой хэлбэрээр бүтээгддэгээрээ онцлогтой. Eugene Perma бүтээгдэхүүн дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгчдээ хүрч чаджээ. Монголын эрс, тэс уур амьсгалд хамгийн тохиромжтой Eugene Perma бүтээгдэхүүний Монгол дахь төлөөлөгчөөр “Go view” компани ажиллаж байна.

Тус бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Eugene Perma Mongolia фэйсбүүк хуудсаас аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж