Солонгос иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Солонгос иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ

Монгол банкнаас санаачлан Үндэсний брэнд ₮ картыг гаргахаар болсон билээ.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах зорилгоор оршин сууж буй Солонгосын иргэдэд зориулсан визийн танилцуулга уулзалтыг энэ сарын 19-ний өдөр БНСУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгууллаа. Уг уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, Тамгын дарга М. Төрбат, Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н. Батмөнх нар урилгаар оролцов.

Уг уулзалтаар виз, визийн зөвшөөрөл хэрхэн олгох, виз хүсэхэд юуг анхаарах зэрэг уулзалтанд оролцсон солонгос иргэдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх зөвлөгөө мэдээллийг ч мөн хүргэсэн байна.

Эх сурвалж: ГИХГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж