Холливудын төгс хос хэмээн нэрлэгдэж байсан Анжелина Жоли болон Брэд Питт нар салах болсон тухайгаа албан ёсоор зарлаад 10 орчим сар болж байна. Гэхдээ тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа. Энэ 10 сарын хугацаанд тэдний салалтын дуулиан шоу бизнесийн гол дуулиан байв.
Харин саяхнаас Питт гэрийнхээ хажууд Жолид байшин худалдан авч өгсөн, тэр хоёр эвлэрсэн гэх мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл энэ ердөө хүмүүсийн анхаарлыг сарниулах гэсэн худал мэдээллийг алдарт жүжигчдээс олон нийтэд тарааж байсан гэнэ.
Үнэн хэрэгтээ, Жоли Питттэй эвлэрэх тухай огт бодож байгаагүй. Тэр хурдхан шиг гэрлэлтээ цуцлуулах албан ёсны баримт бичиг дээр гарын үсгээ зурж, Эфиоп руу нүүх бодолтой байгаа. Өнөөдрийн хүртэл Жолигийн хийсэн бүх зүйл бол ганцаараа хүүхдүүдээ өсгөж, тэдний эцэг, Холливудын ертөнцөөс хол амьдрахыг хүсч байгаа гэж Жолигийн ойрын хүн ярьжээ.
Бэлтгэсэн: Ц.УРАН