Энхийг сахиулагчдыг шагналаа

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдыг шагналаа

Харин дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдан авах юм байна.

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNAMA” ажиллагаанд НҮБ-ын Хойд болон Зүүн хойд бүсийн цэргийн зөвлөх, Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд агаарын ажиллагаа, штабын офицер, цэргийн холбогч, хөдөлгөөний хяналтын офицер болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн эвслийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Монгол Улсын төрийн одон медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, БХ-ын Ерөнхий хянан шалгагч хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Хяналт, шалгалт үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэн, ЗХ-ний ХЗЦ-ийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХ-ний АЦ-ийн командлагч бригадын генерал О.Энхбаяр болон цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗХЖШ-ын АУГ-ын Ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Ч.Түмэндэмбэрэл,

“Цэргийн хүндэт медаль”-аар ЗХ-ний АЦК-ын Ажиллагаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Ү.Амгаланбаатар, ЗХ-ний 017 дугаар ангийн сургалтын офицер хошууч Б.Пүрэвдорж, ЗХ-ний 089 дүгээр ангийн хангалт-үйлчилгээний ротын жолооч ахлах ахлагч Б.Энхбаяр,

“Энхийн төлөө медаль”-аар ЗХЖШ-ын Холбоо-мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн хурандаа Б.Дэлгэрцог, ЗХ-ний 032 дугаар ангийн захирагчийн орлогч-штабын дарга дэд хурандаа А.Болдбаатар нарын 38 ЦАХ,

Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар-I медаль”-аар ЗХ-ний 065 дугаар ангийн инженер техникийн албаны дарга дэд хурандаа М.Баярбат, 

“Дайчин алдар-II медаль”-аар ЗХ-ний 124 дүгээр ангийн ажиллагааны ахлах офицер хошууч Б.Бямбаа, ЗХ-ний 337 дугаар ангийн нисэхийн техникийн засварын газрын зэвсэглэл-десантын хэвшүүлэх ажлын бүлгийн дарга ахлах дэслэгч Г.Золзаяа,

“Дайчин алдар-III медаль”-аар ЗХ-ний 123 дугаар ангийн цэргийн байр зүйн зургийн офицер ахмад Х.Батболд нарын 9 ЦАХ,

“Эх орны төлөө III хүндэт тэмдэг”-ээр ЗХ-ний 119 дүгээр ангийн сэтгэл зүйч ахмад Н.Мөнхбаатар нарын 28 ЦАХ,

“Афганистанд энхийн төлөө дурсгалын медаль”-аар ЗХЖШ-ын Хяналт-шалгалт үнэлгээний газрын инженер-өргөх механизм, даралтад хэрэгслийн хяналтын офицер ахмад Т.Баярбат нарын 21 ЦАХ,

“Афганистанд энхийн төлөө-II дурсгалын медаль”-аар ЗХЖШ-ын Холбоо-мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн дэд хурандаа Ж.Баттөмөр нарын 7 ЦАХ,

“Афганистанд энхийн төлөө-III дурсгалын медаль”-аар ЗХ-ний 084 дүгээр ангийн АГС-ын сургагч ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ нарын 3 ЦАХ-ыг тус тус шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: ЗХЖШ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж