П.Сэргэлэн: ХХАА-н салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ дэмжих бодлого баримтлан ажиллаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

П.Сэргэлэн: ХХАА-н салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ дэмжих бодлого баримтлан ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

П.Сэргэлэн: ХХАА-н салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ дэмжих бодлого баримтлан ажиллаж байна

Хүний сайн найзуудын нэг бол яахын аргагүй муур билээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Мал хамгаалах сангийн дарга н.Цэдэндамба болон бусад албаны төлөөлөл Архангай аймагт ажиллалаа. Тодруулбал, Архангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар сонсож, харилцан санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж газрынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Тус аймгийн ХХАА-н салбар нь ДНБ-ний 72.3 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 65.7 хувь нь тус салбарт ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2017 онд 2138501 толгой хээлтэгч мал төллөхөөс 1848168 толгой мал төллөжээ. Газар тариалангийн хувьд энэ онд үр тариа 9040 га, тэжээлийн ургамал 400 га, тосны ургамал 200 га, төмс 491 га, хүнсний ногоо 163 га, нийт 10294 га талбайд тариалалт хийхээс 10500 га-д тариалалт хийсэн байна. Энэ хаврын тариалалтад шаардлагатай 92.8 тонн шатахууныг 40 гаруй аж ахуйн нэгж иргэдэд 50 хувь, 952.0 тонн улаанбуудайн үрийг 30 хувийг урьдчилгаатайгаар олгож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн талаар ХХААГ-ын дарга П.Гомбодорж хэлэв. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, ХХААХҮЯ-ны бодлого зорилтуудтай уялдуулж ажлаа явуулж байгаа. Тодруулбал, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100”, “Атрын III” аяны үргэлжлүүлэх зэрэг хөтөлбөрүүдтэй хийж хэрэгжүүлж буй ажлаа уялдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар дурьдсан юм.

Үүний дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон ХХААХҮЯ-ны газрын дарга нар салбар бүрийн талаар мэдээлэл өгсөн юм.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “21 аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаад дуусч байна. Харилцан адилгүй байна. Ихэнх газар нэг хэвийн хэмнэлд орсон хариуцлага хяналт гэх зүйл байхгүй болсон харагдаж байна.1990 оноос хойш бид хийж чаддаг зүйлээ хийхээ больж, мэддэг зүйлээ мэдэхээ байсан. Үүнийг засахын тулд төр зөв бодлого явуулж байж манай улсын ХХАА-н салбар дэлхийн түвшинд хүрнэ. Тийм ч учраас Засгийн газраас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” гэсэн том зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100”, “Атрын III” аяны үргэлжлүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Мал эрүүлжүүлэх чиглэлээр ОХУ-тай хамтарч ажиллахаар болсон” зэргийг онцлон хэлэв. Мөн ХХААХҮЯ-наас ХХАА-н салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Салбарын ажилчдын эрүүл мэнд, ажиллах нөхцөл байдал, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэж өгнө” гэв.

Уулзалтын төгсгөлд ХХААХҮ-ийн сайдын төсвийн багцаас аймаг бүрийн сумдын мал эмнэлэг үржлийн тасагт Япон улсад үйлдвэрлэсэн мотоциклыг өгч байгааг дуулгаад батламжийг гардуулсан юм. Сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн үйл ажиллагааг хурдан шуурхай явуулах малчидтайгаа ойр ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх мотоциклыг долдугаар сард багтаан өгөх юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс