Архангай аймгийн хүнсний зах, худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Архангай аймгийн хүнсний зах, худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Domino пиццаны газар өөрийн пицца захиалгын Арр-аа iPhone, iPad болон Андройд системтэй хэрэгслүүдэд зориулан гаргасан байсан ба саяхан Kindle Fire-ийн хэрэглэгчдэд зориулан гаргажээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Архангай аймагт ажиллах үеэрээ/2017.06.20/ хүнсний зах болон худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцав.

Тус аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд тулгамдаж байгаа олон асуудлаа ярьж байлаа. Тухайлбал, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учраас үйл ажиллагаа явуулахад хүнд байгаа. Малчдаа анхаарахаас гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийг анхааралдаа авах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Мөн ЖДҮХС-аас олгогддог зээлд хамрагдахад тавих шаардлага хөнгөрүүлж болох зэрэг асуудлуудыг тавьж байсан юм. 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн энэ үеэр “ХХАА-н салбарт харьяалагдаж байгаа, үйл ажиллагаа эрхэлж байгаа бүгдэд анхаарлаа хандуулж ажиллах болно. Цаашид томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийхээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдэд ижил хэмжээнд хөрөнгө оруулалт хийх болно” гэдгийг хэлэв.

Архангай аймагт 2017 онд 173.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн 203 ажлын байранд 59 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлынхаа 63 хувийг ашиглаж, 6337 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 8450 сая төгрөгийн борлуулалт хий, аймгийн хүн амын махны нийт хэрэгцээг 100 хувь, гурилын 13 хувь, гурилан бүтээгдэхүүний 40 хувь, төмсний 92 хувь, хүнсний ногооны 24 хувь, жимс, жимсгэнийн 0.12хувийг тус тус хангаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж