Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдбэргд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдбэргд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдан залах, өнөөгийн өндөрлөгт хүргэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох амаргүй шалгуурыг туулж яваа нэгэн бол Лувсандоржийн Болормаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр 8 жил ажилласан Мелони К.Линдбэрийг Азийн сангийн Камбож Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдож, Монгол Улсаас бүр мөсөн нүүх гэж байгаатай холбогдуулан ХЗДХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Хатагтай Линдберг Азийн бүс нутагт ажилласан нийт 15 жил гаруй хугацааныхаа 11 жилд нь Азийн Санд ажилласан бөгөөд тус Сангийн Балба дахь оффисоос ажлынхаа гарааг эхэлсэн. Хатагтай Линдберг 2002 онд Азийн Сангийн Филиппин улсын Манил хотын оффист дэд суурийн төлөөлөгчөөр томилогдож, 2004 оноос 2008 оны хооронд Азийн сангийн Афганистан дахь оффист дэд суурин төлөөлөгчийн албыг хашиж төрийн албаны чадавхийг сайжруулах, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарыг дэмжих, иргэдийн боловсролыг дээшлүүлэх зэрэг улс орны өмнө тулгамдаж буй олон асуудлыг хамарсан томоохон төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байв.

Азийн сан 1990 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ардчилал, хүний эрх, эрх зүйт төрийг төлөвшүүлж бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Азийн сан нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулсан анхны гадаадын ТББ-ын нэг бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны анхны донор түншүүдийн нэг юм.

Өнгөрсөн хугацаанд тус сан нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулах, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны санаачилгыг хэрэгжүүлэх, олон нийтэд түшиглэсэн эвлэрүүлэн зуучлах зэрэг чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамтай амжилттай хамтран ажилласан.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж