"Үлэмжийн чанар"-ыг дэлхий даяар дуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

"Үлэмжийн чанар"-ыг дэлхий даяар дуулна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Алдарт дуучин Мадонна ирэх жил Австралид хийх байсан аялан тоглолтоо цуцалсан тухай өнгөрсөн даваа гаригийн үдэш түүний тоглолтын зохион байгуулагч мэдэгдсэн байна.

“Туурайн төвөргөөн” наадам энэ жил 17 дахь удаагаа болох бөгөөд Монголд анх удаа хөгжмийн шинэ төрөл болох R&B урсгалыг нэвтрүүлж байсан түүхтэй юм. Тус наадмын зорилго нь дэлхийн хөгжмийн чиг хандлага орчин үеийн хөгжмийг манай Монголын уламжлалт ардын урлагийн өв соёлтой нийлүүлэн аль альных нь утгыг алдагдуулахгүйгээр түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Энэ  жилийн тухайд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран төр түмний их шүтээн Мигжиг Жанрайсиг бурханы өмнөх талбайд зохион байгуулагдана. Уг үйл ажиллагаанд Ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээр дуулж, Гандантэгчэлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, гавж Д.Нанзаддорж тэргүүнтэн тэргүүнтэн лам хуврагууд айлдвар сургаалаа айлдаж, ХБНГУ-ын Проф, Бернхард Вульф зэрэг гадаадын болон Монголын уран бүтээлчид оролцоно. Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их зургадугаар сарын 22- ноос долдугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар- Өвөрхангай  Хархорин-Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулах юм. Тус наадмын хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг хуучин эх хувиар нь Монгол хүн бүр сурч, дэлхий даяар тархан сууж буй монголчууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж