Загварынхан “хөлөг онгоц”-нд зочилно

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Загварынхан “хөлөг онгоц”-нд зочилно

Бейонсе нарийхан ширхэгтэй торгомсог, тор мэт сүлжсэн шинэ үсний засалтаар гоёж, өхөөрдөм охин Blue Ivy-гаа тэврэн дэлгүүрээр хэсчээ.

Зуны хамгийн анхны фейшн шоу юу вэ? Энэ бол “O Couture Mongolian Fashion Brand”-ээс зохион байгуулах “Summer Fashion show-2017”.

Зургадугаар сарын 23-ны баасан гаригт 20:00-04:00 цаг хүртэл “Park Castle & Хар сувд” хөлөг онгоц дээр загварын шоу үргэлжилнэ.

Энэ үеэр “O Couture Brand”-ийн наадам болон зуны цоо шинэ загваруудыг танилцуулна.

Загварын шоу үндсэн гурван хэсэгтэй. Эхний хэсэгт “O Сouture Brand”-ийг үүсгэн байгуулагч, Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал болон “O Couture Brand”-ийн шилдэг залуу дизайнеруудын  загварын цуглуулгыг сонирхуулах юм.

Хоёр дахь хэсэгт дуучин Гантогоо, Номинжин, Баярцэнгэл, Бархүү, Индиго, Бэхи нар уран бүтээлээ толилуулах бол төгсгөлд нь DJ Дашка болон “МNG Эвент”-ийн шилдэг DJ нар үүрийн 04:00 цаг хүртэл залуустай хөгжилдөх ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж