Авто машины улсын дугаараа буцаан авах боломж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Авто машины улсын дугаараа буцаан авах боломж байна

Орхон аймгийн Баян-Өндөр суманд энэ сарын 13-14-нд шилжих шөнө хоёр цагийн турш усархаг бороо орж үер буусан.

Улаанбаатар хотод өчигдрийн турш бороо орсноос зарим авто замуудад их хэмжээний ус тогтож, түүгээр зорчиж явсан зарим тээврийн хэрэгслийн улсын дугаарууд хаягдсаныг Замын цагдаагийн алба хаагчид олжээ. Тодруулбал, 9327 УНИ, 9685 УБП, 0024 УНЗ, 4333 УНИ, 4180 УБХ, 8588 УНЦ, 1989 УБР, 0400УБД, 0409 УНД, 0834 УНГ, 3414 УНГ, 3315 УНӨ, 3460УБЕ, 8378 УБХ, 5273 УБӨ, 6595 БРА, 0550 УНӨ, 6128УБЧ, 6108УНВ дугаарууд эзнээ хүлээж байгаа аж.

Хэрвээ та авто машины дугаараа өчигдөр гээгдүүлсэн бол өнөөдөр буцаан авах боломж байна. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэст тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ очих шаардлагатай аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж