Бөмбөг дэлбэлэх гэсэн этгээдийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Бөмбөг дэлбэлэх гэсэн этгээдийг устгажээ

Эх орноо төлөөлөн дэлхийн математикийн олимпиадад амжилттай оролцсон Төрбатын фейсбүүк хуудсаар зочлоорой.

Брюссель хотын төмөр замын төв буудалд бөмбөг дэлбэлэх гэж оролдсон этгээдийг цагдаагийнхан буудан устгасан хэрэг урд шөнө гарлаа. Буудуулсан этгээд бүсэндээ дэлбэрэх бөмбөг бүхий бүстэй байсан учраас цагдаа бууджээ.

Буудуулсан этгээд газар дээрээ нас барсан хэмээн Бельгийн прокурор хэвлэлд мэдээлжээ. Энэ хэргийг алан хядах ажиллагаа гэж үзэж байгаагаа Бельгийн прокурор мэдэгдсэн байна.

Libre Belgique сонины мэдээлснээр буудуулсан этгээд дэлбэрэх бөмбөг бүхий бүстэй байсныг прокурор нотолсон байна. Этгээд ямар нэг юм тэсэлж байгаа юм шиг чимээ гаргасан учраас цагдаагийнхан бууджээ.

Төмөр замын төв буудал нь Брюссель хотын гурван вокзалын нэг юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж