Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Холливудын жүжигчин Сильвестер Сталлоне хүүгийнхээ үхлийн шалтгааныг олохоор хувийн мөрдөгч хөлсөлжээ.

Японы автомашин үйлдвэрлэгч Honda-гийн Саяма хот дахь үйлдвэр хакерын халдлагын улмаас үйлдвэрлэлээ түр зогсоосны эцэст өнөөдөр /2017.06.21/ сэргээлээ хэмээн “Асахи” сонин мэдээллээ.

Үйлдвэрлэлийн шугамуудыг удирддаг хэсэг Ням гаригт ажиллагаагүй болсон нь удирдлагын системийг вирусээр халдварлуулснаас болжээ. Мөнгө төлбөл удирдлагын системийг сэргээнэ хэмээн хакерчид мэдэгджээ.

Энэ вирус нь өнгөрсөн сард дэлхий олон орны хэдэн мянган компьютерийг ажиллагаагүй болгосон Wannacry вирустэй төстэй хэмээн Японы Киодо агентлаг мэдээлжээ.

Энэ оны тавдугаар сарын 12-нд дэлхийн 150 орны 200 мянга орчим компьютер WannaCry вирусийн улмаас ажиллагаагүй болсон билээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж