Эрдэнэт – Овоотын чиглэлд 547 км төмөр зам барина

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Эрдэнэт – Овоотын чиглэлд 547 км төмөр зам барина

Эрдэнэт – Овоотын чиглэлд 547 км төмөр зам барина

Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл 547 км төмөр зам тавихаар болж, өчигдөр шавыг нь тавьжээ.

Тус төмөр зам барьж ашиглалтад орсноор Монгол, Орос, Хятад гурван улсын Ерөнхийлөгч нарын эдийн засгийн коридор байгуулах тухай хэлэлцээ ажил хэрэг болно. Тодруулж хэлбэл, энэхүү төмөр зам Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс болох юм.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын хувьд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно гэж албаныхан үзэж байна. Тус төмөр замаар жилдээ 30 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэх юм байна.  

“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх аж.

Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар бөгөөд гүйцэтгэгчээр “Нортерн Рэйлвэйс” ХХК ажиллаж байна.

Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува улсын Кызыль хоттой холбохоор төлөвлөжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж