Футзалын залуучуудын УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Футзалын залуучуудын УАШТ эхэллээ


Монголын хөлбөмбөгийн холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2011 оны шинэ улирал Залуучуудын улсын аварга шалгаруулах заалны хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо футзалын залуучуудын УАШТ өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд Өвөрхангай аймагт хөлбөмбөгийн хөгжлийн эхлэлийг тавих, хөлбөмбөгийн салбар зөвлөлийг байгуулах, орон нутагт хөлбөмбөгийн спортыг сурталчлах зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээний нээлтийн ажиллагаанд тус аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн, аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн БТСГ-ын дарга Ц.Очирбаатар нарын зочид оролцжээ.
Тэмцээнд нийт 10 багийн 120 тамирчин оролцож байгаа бөгөөд багууд хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож байгаа юм.

Өчигдөр болсон тэмцээний эхний өдрийн тоглолтууд:

1.    “Сэлэнгэ Пресс”-“Хангарьд” 6:6
2.    “Хасын Хүлгүүд”-“Эрчим” 6:4
3.    “Улаанбаатар ДС”-“Өвөрхангай” 15:5
4.    “Хараацай”-“Хад” 8:9
5.    “Хангарьд”-“Хасын Хүлгүүд” 6:7
6.    “Эрчим”-“Мазаалай” 6:5
7.    “Өвөрхангай”-“Хараацай” 3:12
8.    “Хад”-“Хоромхон” 4:20 харьцаатай тус тус өндөрлөсөн байна.

Тэмцээний эхний өдрийн байдлаар А хэсгийг “Хасын Хүлгүүд” зургаан оноогоор тэргүүлж, “Эрчим” гурван оноо, “Хангарьд”, “Сэлэнгэ Пресс” клубууд тус бүр нэг оноогоор удаалж, “Мазаалай” клуб одоогоор оноо аваагүй байна.

Харин Б хэсэгт “Хоромхон”, “Улаанбаатар ДС”, “Хараацай”, “Хад” клубууд тус бүр гурван оноотой явж байгаа бол Өвөрхангайн шигшээ баг одоогоор оноо авч чадаагүй байгаа ажээ.

Нийт хоёр сая 600 мянган төгрөгийн шагналын сантай тус тэмцээний аваргууд энэ сарын 20-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж