Я.Санжмятав: Хуруунд тэмдэглэгээ хийхийг шийдэх боломжтой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Я.Санжмятав: Хуруунд тэмдэглэгээ хийхийг шийдэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Я.Санжмятав: Хуруунд тэмдэглэгээ хийхийг шийдэх боломжтой

Цэнхэр даашинз, хар ботинкоор гангарсан бяцхан алдартан Браун Томасын их дэлгүүр дотор ээжийнхээ гараас хөтлөн алхахдаа алхааг нь арай ядан гүйцэж байжээ.

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Баттулгын сонгуулийн штабаас өнөөдөр /2017.06.21/ Сонгуулийн ерөнхий хороонд хандан, хэд, хэдэн шаардлага тавилаа. Үүний нэг нь саналаа өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийж, нэг иргэн хэд хэдэн удаа санал өгөхөөс сэргийлэх ёстой гэж үзэж байна.

Мөн автомат машинаар уншуулсан саналын хуудсыг гар аргаар тоолж, дахин нягтлах ёстой гэсэн шаардлага тавьж буй. Энэ талаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгснийг хүргэе.

-Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байгаа шаардлагаа тодорхой тайлбарлахгүй юу?

Ц.Туваан: Сонгогчдын саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийхийг шаардаж байна. Сонгогч олон удаа саналаа өгөх нөхцөл бий болж магадгүй гэсэн үндэслэлээр ийм шаардлага тавьж байгаа.

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг будилаангүй зохион байгуулах хуулиар олгогдсон үйл ажиллагааг явуулах ёстой.

Нэг айлын хаяг дээр амьдардаггүй хүн байх гэсэн зөрчил илэрч байгаа. Ажиглагчийг тухайн байран дээрээ ажиглах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тавьж байна.

-Сонгуулийн ерөнхий хорооноос бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй гэсэн хариуг өгсөн юм уу?

-Бэхэн тэмдэглэгээ хийхэд бэх байхгүй гэдэг шалтгаан хэлж хийж байгаа. Сонгуулийн хуульд бэхэн тэмдэглэгээ хийх, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгаж авах эрхийг нь хуульчилж, Сонгуулийн ерөнхий хороонд олгосон. Энэ шаардлагыг биелүүл гэдэг шаардлагыг бичгээр гардуулах гэж байна.

-Төсөв нь батлагдаагүй бол амжихгүй юм биш үү, ирэх даваа гаригт санал хураана?

-Улс төрийн намын хувьд, сонгогчийн эрх ашгийг хамгаалах, сонгуулийг харгүй явуулах будилаангүй маргаангүй явуулах нөхцөлийг бүрдүүлээч ээ гэдэг шаардлага тавьж байна.

-2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулиар бэхэн тэмдэглэгээ хийгээгүй. Гэтэл цаг тулсан үед энэ шаардлага тавьснаараа сонгуулийг бужигнуулах гэсэн оролдлого л явуулаад байна уу гэдэг хардлагыг араасаа дагуулаад байна. УИХ-аар сонгуулийн төсвийг хэлэлцэх үед сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийе, төсөвт нь шаардлагатай хөрөнгөө суулгаад өгье гэдэг шаардлагыг тавьж болоогүй юм уу?

-Бид өмнө нь шаардлагыг бичгээр хүргүүлсэн, тодорхой хариу өгөөгүй. Хуулиндаа тэмдэглэгээ хийх заалт байгаа. Царцаа гэж ярьдаг, нэг хүн олон дахин санал өгөхийг таслан зогсоохын тулд ийм шаардлага тавьж байгаа.

-Сонгуулийн сурталчилгаа дуусах шатандаа орж байна. Энэ хугацаанд зөрчил хэр гарч байна вэ?

Я.Санжмятав: Сонгуулийг шударга явуулах ёстой. Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага тавих ёстой гэж үзэж байгаа.

Ч.Ганхуяг нэг намын гишүүний хувьд сурталчилгаанд оролцох эрхтэй хүн. Гэтэл иргэн гүтгэлэг хийж байхад Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр хажууд нь суучихсан дэмжээд, “Х.Баттулга бол сонгуулийнхаа сурталчилгааныхаа хувиар оффшорт холбоотой асуудлаа бүртгүүлэх ёстой гэдэг бүдүүлэг авир гаргасан учраас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа.

Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллага гурван нэр дэвшигчид ижил тэнцүү харьцах ёстой ч Ардчилсан намаас нэр дэвшигчийн ухуулагч, шадар туслах, сурталчилгаа хийж байгаа хүмүүсийн материалыг хурааж авах, хаах, дарамтлах асуудал хэрээс хэтэрч байна.

Зарим улсуудыг саатуулах ажил руу орж байна. Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжиж байгаа төрийн бус байгууллагуудыг айлгах, дарамтлах үйл ажил явж байгаа учраас энэ асуудлыг таслан зогсоох ёстой.

Хурууны тэмдэглэгээг хийх хэрэгтэй. Цаг хугацаа бидэнд байгаа, тийм учраас яаралтай шийд гэдэг албан тоот хүргүүлж байна.

Царцаа гэж ярьдаг, сонгогчид дамжиж санал өгөх нөхцөл байдал гарах магадлал байна. Ижил овог нэр, хүйстэй, нас нь ойролцоо хүмүүс байгаа учраас Сонгуулийн ерөнхий хороог ийм зөрчил гаргахгүйн тулд одооноос нягталж сайн ажиллаач ээ гэдэг санал тавих гэж байна. Манай гэр лүү нэр нь өөр хүмүүс бүртгэгдээд байна, иргэний үнэмлэхээ авчирч өг гэдэг асуудал яригдаж байгаа учраас.

-Сонгуулийн санал хураах автомат машиныг худалдаж авах гэсэн саналыг АНУ-ын талд тавьсантай холбоотойгоор Ардчилсан намын гишүүн Г.Байгальмаа нарын гурван хүнийг сэжигтнээр татан шалгаж байна гэсэн мэдээллийг  Хууль зүйн сайд өчигдөр хийсэн. Ямар шаардлагаар танай гишүүн санал тоолох төхөөрөмжийн асуудал тавьсан юм бол. Танд мэдээлэл байна уу?

-Маш олон хүмүүсийг янз бүрийн шалтгаанаар шалгаж байна. Ард түмний онц зөвлөл гэж байгаа, энэ зөвлөлийн хүмүүсийг цагдаагийн байгууллага дээр шалгасан, хэд, хэдэн шүүхээр ч орсон. Шүүх ямар нэг торгууль хүлээлгэх шаардлагагүй юм байна, төрийн бус байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуулжээ гэсэн шийдвэр гаргасанд талархаж байгаа.

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-21 103.57.94.109

АН-ыхан өө шалтаг хайгаад өө шалтаг тоочоод байх боллоо Сонгууль таалагдахгүй бол сурсан зангаараа яах гэж байгаа бол доо

Зочин 2017-06-21 59.153.113.82

ЯМАР Ч БОЛОМЖ БАЙХГҮЙ СОНГУУЛИЙН ХУУЛЬД 6 САРЫН ӨМНӨ Л ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР ЗИКА ЭНХБОЛДТОНГИЙН УИХ ШИЙДЧИХСЭН ШҮҮ ДЭЭ САНЖМЯТАВ УИХ-ЫН ОРЛОГЧ ДАРГА ГЭХЭД ҮНЭХЭЭР ХУУЛИЙ Ч МЭДЭХГҮЙ МАЛЫН ЭМЧ БАЙНА ДАА

Зочин 2017-06-21 202.21.102.130

СЕХ-ноос бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй бэх дууссан гэх шалтгааныг хэлж байгаа аж 1 сая гаруйхан хүний хуруунд түрхэх бэх олж чадахгүй яасан ч ядарсан амьтад вэ Тэгсэн хэрнээ хэдэн тэрбумаар сонгууль хийнэ гэж яриад мөнгө зараад байдаг дургүйд хочгүй болж байна