243 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав | News.MN

243 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

243 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийтийн тээвэр бүрэн утгаараа хөгжиж амжаагүй байгаа Монголд хүн бүр машинтай болохыг чармайж байгаа гэхэд хилсдэхгүй.

Авлигатай тэмцэх газар 2017 оны зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 179 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт 243 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 201, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 34, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 7 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан бол тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 210 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн А.Содбилэг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын шуурхай бүлгийн мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Буянхишиг, Монгол Улсын Их сургуулийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Булгамаа нарын зэрэг 201 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.

Эх сурвалж: АТГ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-21 202.21.124.133

zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж