“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт уралдааны дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт уралдааны дүн гарлаа

Үзэгчид киног 3D-ээр үзэж бодит мэдрэмж таашаалыг авдаг байсан бол 4D кино театр үүд хаалгаа нээж, үзэгчдээ хүлээж авч эхэлжээ.

Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг олон нийтэд хүргэх, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогчдын чадавхыг сайжруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас тус сургуультай хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт уралдааны дүн гарлаа.

Уралдаанд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 48 сонсогч гамшгаас урьдчилан сэргийлэх сануулга, сэрэмжлүүлгийн чиглэлээр 10, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий 6, аюул, ослын үед ашиглахад зориулан 3, бэлэн байдлыг хангахад чиглэсэн 3, гамшгаас хамгаалах дадлага сургуулилтад ашиглахад 2, нийт 24 бүтээлээр оролцов.
Бүтээлийг иргэд, олон нийтэд чиглэсэн байх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголт, сургалт сурталчилгааг иргэд, олон нийтэд хүргэх шинэлэг санаа, арга аргачлалыг дэвшүүлсэн байх, дэвшүүлсэн шинэ санал, арга аргачлал нь аль болох зардал багатай, практикт ашиглаж болохуйц байх, биет бүтээл хэлбэрээр хийсэн бол эх бүтээлийг тайлбарын хамт ирүүлэх зэрэг шаардлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн багш нараас бүрдсэн ажлын хэсэг шалгаруулав.

Уралдааны тэргүүн байрыг 632 дугаар дамжааны сонсогч А.Оюунжаргал, А.Солонго нар “Адангатай” хөлөгт тоглоомоороо эзэлж, Онцгой байдлын ерөнхий газрын баярын бичиг, батламж, мөнгөн шагналын эзэд болсон юм. Харин дэд байрт 632 дугаар дамжааны сонсогч Б.Амартүвшин, Б.Пүрэвдорж нарын бүтээл цаасан шүгэл шалгарч, Онцгой байдлын ерөнхий газрын Сайшаалын үнэмлэх, батламж, мөнгөн шагналаар шагнагдсан бол гуравдугаар байрыг 621 дүгээр дамжааны сонсогч Д.Баянсан, Б.Хулан нарын хүүхдийн комикс ном хүртэж талархал, мөнгөн шагналын эзэд боллоо.

Тусгай байрт 632 дугаар дамжааны сонсогч Э.Сонинзаяа, Г.Төмөрчөдөр нарын галын аюулаас баримт бичгээ хамгаалах хайрцаг, 631 дүгээр дамжааны сонсогч П.Аззаяа, Э.Дөлгөөн нарын утаат орчноос өөрийгөө аврах устай амны хаалт шалгарч, Талархал, Гамшгаас хамгаалах, судалгаа шинжилгээний үндэсний төвийн шагналыг хүртсэн юм.

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт энэхүү уралдааныг Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Японы олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын “Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт богино хугацааны сургалтад хамрагдсан ОБЕГ-ын алба хаагчдын санаачилгаар гамшгийн эрсдэлийг бууруулах Япон Улсын туршлагад тулгуурлан зохион байгуулсан юм.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж