“Аав”-ынхаа жинсэн өмдийг өмсөх цаг нь иржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

FASHION

“Аав”-ынхаа жинсэн өмдийг өмсөх цаг нь иржээ

Олимпийн рингэнд тулалдах Монголын боксчдын тухайд П.Сэрдамба хамгийн хөнгөн жин болох 49 кг-д, Н.Төгсцогт 52 кг-д, У.Мөнх-Эрдэнэ 64 кг, харин Б.Түвшинбат 69 кг-ын жинд тоглох билээ.

Sunnei, Craig Green, No. 21, Off-White ба Martine Rose, 2018 оны хавар-зун

“Эрчүүдийн хувцасны загварын долоо хоног” шоу дээр эрчүүдээс гадна эмэгтэйчүүд шинэ санаа эрэлхийлэн очих болжээ. Энэ улиралд тэдний анхаарлыг “аав”-уудын хэв маяг татсан байна. Лондон, Флоренц, Милан зэрэг дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид “аав”-ууд гэх тодотголтой, өргөн жинсэн өмдийг энэ улиралд моодонд оруулж байгаа аж. Өндөр суудалтай, өргөн яг л таны эцэг өмсөж буй жинсэн өмд тэртээх 1980-аад оны сүүлд загварын чиг хадлага болж байв.

Gosha Rubchinskiy, 2018 оны хавар-зун

Жинсэн өмдийг хэрхэн өмсөх вэ? “Аав”-уудын хэмээн нэрлэгдээд буй жинсэн өмдийг өмсөхөд тодорхой дүрэм бий.  Эхний ээлжид, та өндөр суудалтай, өргөн, томдсон жинсэн өмд худалдан авах хэрэгтэй. Учир нь жинсэн өмд танд унжсан мэт харагдах ёстой. Жинсэн өмдөө өмсөхдөө бүс ашиглах эсвэл товчийг нь ахиулан оёорой. Энэ зун “аав”-уудын гэсэн тодотголтой жинсэн өмдийг өндөр өсгийтэй гуталтай, харин намар авангард стилийн гуталтай хослуулан өмсөөрэй.

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж