Хүүдээ задлан шинжилгээ хийлгэхээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Хүүдээ задлан шинжилгээ хийлгэхээс татгалзжээ

Увс аймгаас төрсөн улсын арслан П.Бүрэнтөгс энэ жилийн хамгийн азтай одтой бөх байсан.

Хойд Солонгост жуулчилж байх үеийн зураг. Зураг дээр баруун гар талын захад Отто Уормбир.

Хойд Солонгост жил гаруй хоригдож байгаад өнгөрсөн долоо хоногт суллагдан эх орондоо ирсэн ч долоо хонолгүй амьсгал хураасан Отто Уормбиртад задлан шинжилгээ хийлгэхгүй хэмээн ар гэрийнхэн нь мэдэгджээ. Отто Уормбир өчигдөр өөрийн төрсөн хот Цинциннати хотын эмнэлэгт амьсгал хураасан юм.

Хойд Солонгосын ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн 15 жилийн ял авсан Отто Уормбирийг суллаж байгаагаа энэ сарын 13-нд Хойдууд мэдэгдсэн бөгөөд тэр өдөртөө түүнийг цэргийн онгоцоор Огайо мужийн Цинциннати хотод авчирсан юм. Оттог нь комийн байдалтай, ухаангүй хүргэгдэн ирсэн юм. Цинцинатти хотын эмнэлгийн эмч нар түүнд ил харагдах ямар нэг гэмтэл байхгүй байгааг хэлсэн.

Гэвч ар гэрийнхнийх нь хэлснээр Отто зөвхөн нүдээ нээж чадаж байсан бөгөөд үг хэлж чадахгүй, орчин тойрондоо ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байж байгаад нас эцэслэжээ. Хойд Солонгосын тал түүнийг ботулизм хэмээх ходоодны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин туссан хэмээн ар гэрийнхэнд нь өнгөрсөн жилээс хойг мэдэгдэж байсан ч “Хойдуудд худлаа хэлсэн” хэмээн аав нь сэтгүүлчдэд ярьсан. Мөн Оттогийн эмчилгээг хариуцаж байсан эмч нар ч түүнээс ботулизмын ямар нэг шинж тэмдэг олж хараагүй байна.

Отто Уормбир 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд жуулчдын группт багтан Бээжингээр дамжин Пхеньянд очсон юм. Аялал дуусах өдөр түүнийг зочид буудлын ханан дээрээс ухаалга хуудас урж авсан хэмээн баривчилсан юм.

Энэ талаар Хойд Солонгосын албан мэдээнд “аялагч дайсагнасан үйлдэл” гаргасан хэмээн мэдээлсэн. Түүнийг шүүх хурал 2016 оны гуравдугаар сард болж 15 жил хөдөлмөрийн лагерьт ажиллуулах шийтгэл ногдуулсан юм.

Энэ оны хоёрдугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Уормбир зочид буудлын хананд өлгөөтэй байсан ухуулгын хуудсыг хуулж хаяснаа хүлээн зөвшөөрч энэ үйлдэл нь Хойд Солонгосын ард түмэнд хохирол учруулах зорилготой байсан хэмээн мэдэгдсэн. Мөн ухуулгын хуудсыг өөрийн мөргөл үйлддэг сүмийнхний хүсэлтээр хуулж авсан, ийм ухуулах хуудас авчирвал 10 мянган ам.долларын үнэтэй хэрэглэж байсан машинаар солихоор тохирсон гэж энэ мэдээллийнхээ үеэр Уормбир бас хэлжээ.

Иймэрхүү хэвлэлийн бага хурлыг Хойд Солонгос тогтмол хийж, саатуулагдсан гадаадын иргэд тус улсын эсрэг гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрдөг ч энэ нь үнэн сэтгэлээсээ эсэхэд нь олон хүн эргэлздэг.

Оюутны үхэлд Хойд Солонгосыг буруутгаж байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. “Тэр залууд маш муу зүйл тохиолдсон. Гэсэн ч тэр ядахдаа гэртээ, эцэг эх дээрээ ирж чадлаа, хэдийгээр түүний биеийн байдал маш муу байсан ч эцэг эх нь түүнийг харсандаа туйлын баяртай байсан” хэмээн Трамп хэлжээ.

“Отто буцаж ирэхдээ ярьж чадахгүй, харж чадахгүй, асуулт асуухад хариулж чадахгүй байсан. Тэр их зовж байгаа нь мэдэгдэж байсан. Бид хүүгийнхээ хоолойг сонсч чадаагүй ч царайных нь хувирал тайван болж өөрчлөгдсөн. Тэр гэртээ ирснээ мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээн ээж Синди, аав Фред нар нь сэтгүүлчдэд хэлжээ.

Отто Уормбирийн үхэлтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргаа иргэдээ Хойд Солонгос руу жуулчлахгүй байхыг анхаарууллаа.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж