Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Төв аймагт явсан юм сан. Ингэхэд аварга
маань нээрээ яагаад энд, тэндгүй давхиад нийслэлд тогтохгүй яваа юм бол?
Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг эзгүй үед намынхаа удирдлагад
хандсан хатуухан шүүмжлэл өрнүүлж, улмаар ил захидал бичиж бужигнуулсан
аварга үйл явдлын халуун цэгээс тойрч давхиад явна уу даа?
МАН-ыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гишүүн Ц.Шинэбаярын эсрэг намын
дайралтыг буруутгаж, бас Оюутолгойн гэрээг Монголын талд ашиггүй
шийдлээр байгуулсныг шүүмжилсэн Б.Бат-Эрдэнэ, Э.Мөнх-Очир, Ц.Даваасүрэн,
Б.Тэрбишдагва нарын гишүүдийг намын удирдлагууд нь энэ өдрүүдэд ээлж
дараалан зэмлэж, сүрдүүлж байна. Энэ байдлаас болоод Б.Бат-Эрдэнэ аварга
маань хүртэл айхгүй ч аягүйцнэ гэгчээр халгаж гүйгээд байгаа бололтой.
Цагийг эзэлсэн их аварга, монгол бөхийн дэвжээнээ нэгэн үеийг ганцаараа
эзэгнэж явсан аваргыг хүртэл барьц өгөхгүй халгатал нь айлгадаг МАН-ын
“уурга урт, хуйв уужим” юм даа гэж хөндлөнгөөс харсан хүнд бодогдохоор
байна шүү.