Москва орчимд хар өрөвтас эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Москва орчимд хар өрөвтас эргэн иржээ

Одоогоор Ч.Амарболд, О.Зоригт нар Улсын гуравдугаар эмнэлэгт, Ш.Батсүх Улсын нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Москва мужийн Экологи ба байгаль орчныг ашиглах яамнаас мэдээлэхдээ 1920 оноос хойш анх удаа уг бүс нутагт хар өрөвтас эргэн ирлээ гэсэн байна. Ховор шувууны нүүдэл мужийн баруун хэсэгт төвлөрчээ. Ховор шувууны тав тухыг сонирхсон хүмүүс алдуулна гээд яг хаана үүрлэх болсныг хэлсэнгүй.

GERARD SIOEN / CONTRIBUTOR / GETTY IMAGES

Сүүлийн зуугаад жилийн дотор Москва орчимд үе үе ховор шувууд үзэгдэж байсан ч  шувууд тэнд үүрээ засан өндөглөхөө зогсоосон гэж мэдэгдэж байлаа.

Харин энэ зун шувуу судлаачид хуш модны төгөлд ховор шувууны үүрийг олж ирүүлэн түүнд байнгын ажиглалт хийжээ. Хэрэв хос шувууд ангаахай гаргасан нөхцөлд байгалийн тэр хэсгийг мужийн хэмжээний дархан газар болгон зарлах ажээ.

Хар өрөвтөс шувууг Оросын Улаан номонд оруулсан байна. Энэ шувуу нуугдмал амьдралыг эрхэмлэн  ой намгаар бүслэгдсэн бөглүү ойд үүрээ засан удмаа гаргадаг. Хар өрөвтас нь хориод метрийн өндөртэй хуучин хөгшин модны оройд  үүрээ засан 4-7 өндөг гарган хос  шувууд ээлжлэн өндгөө дардаг  ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж