Ганцхан номоор алдаршсан зохиолчид

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Ганцхан номоор алдаршсан зохиолчид

Нелсон Мандела 94 нас хүрлээ

-Олон алдартай зохиолчдын амьдралд ганцхан ном нь хэвлэгдэн гарсныхаа дараа түүнийг дэлхийд алдаршуулсан тохиолдол цөөнгүй бий-

Зохиолчдын дунд нэг номоор алдар нэрээ олж авсан хүн олон байдаг. Гэхдээ олон уншигчид  тэдний бусад зохиолыг нь мэддэггүй. Зарим нь голчлон өгүүлэл бичиж ирсэн бол нөгөө хэсэг нь дэлхийд алдартай болсон ганцхан ном л зохисон байдаг.

Мэри Шелли, «Франкенштейн, буюу Орчин үеийн Прометей»

Дөнгөж 18 настайдаа зохиосон роман нь1918 онд анх хэвлэгджээ. Мэри Шелли лорд Байронтай уран бүтээлийн талын маргаан өрнүүлээд хэн нь хамгийн аймшигтай ном бичих вэ гэсэн бооцоо тавьснаар энэ роман гарч ирсэн гэх яриа бий. Роман нь уран зохиол дахь шинжлэх ухааны уран зөгнөлийн эх нь болж чаджээ.

Шеллийн романд Женевын залуу оюутан үхмэл матераас амьд биетийг бүтээнэ. Тэр нь маш аймшгийн байснаас эрдэмтэн түүнээс хагацдаг. Бүтээлийн мангас нь хүмүүс түүнээс айдаг учраас орон зайгаа олж чаддаггүй. Тэгээд л тэр өөрийн бүтээгчээс өшөөгөө авахаар шийднэ.

Гол баатар нь болох Франкенштейн ёс зүй, сэтгэл санааны хязгаарлалтгүйгээр мэдлэгийн төлөө эрмэлздэг. Эцэс сүүлд нь буруу замаар явснаа ойлгосон тэр мангасыг бүтээнэ. Тэр бол зохион бүтээгч. Харин бүтээл нь аймшигтай араатан.  

Романыг христийн шашны талаас эсвэл ухаалаг байр сууринаас харж болно. Эхний тохиолдолд нь тэр нь өөртөө бурхны үүргийг авах  гээд бүтэхгүй гэсэн сануулга ба хоёр дахь байр сууринаас нь бол өөрийн бүтээлдээ эрдэмтэн хүний хариуцлага ямар байхыг үзүүлсэн байна.

Жером Дэвид Сэлинджер, «Улаан буудайн талбайн дунд ангалын дээр»

Өөрийн цорын ганц романаа 1951 онд хэвлэн нийтлүүлсний дараа Сэлинжер хүрээлэн буй орчноосоо зугтан Нью-Гемпшир өөрийн гэртээ бүгэн тэнд 2010 хүртэл амьдраад хорвоогийн замаа дуусгажээ. 1965 оноос хойш тэр зөвхөн ширээний нүдэндээ зохиолоо бичин  өөрийн анхны зохиолууд ба захидлаа хэвлүүлэхийг эрс хориглосон байв. Өндөр хашаан дотроо элдэв бясалгал хийн энэ ертөнцөөс өөрийгөө улам холдуулсаар амьдралаа өнгөрөөжээ.

“Улаан буудайн талбайн дунд ангалын дээгүүр” (The Catcher in the Rye, 1951) роман нь дэлхийн уран зохиолын түүхэнд эргэлийн эрин болсон ба түүний баатар Холден Колфилдын нэр олон үеийн залуучуудад онцгой баатар болон үлджээ. Романд сөргөлдөөнийг өсвөрийн насны хөвгүүний максималист үзэл ба “насанд хүрэгчдийн” “гадны” хатуу ертөнц хоёрын хооронд өрнүүлдэг.

Ном хэвлэгдэн гарангуутаа л дэлхийд алдартай болж харин сургуулиудад муу үлгэр үзүүлнэ гээд хориглогдсон байлаа. Энэ роман анх Зөвлөлтөд “Иностранная литература” сэтгүүлд 1960 онд нийтлэгдсэнтэй л монголын сэхээтнүүд танилцсанаас өөр манайд танил биш.

Олонх уншигчид Сэлинджерийг Холден Колфилдын  зохиогч гэдгээр л  мэддэг ч түүний Глассынханд зориулсан “Есөн түүх” түүвэр ба  өгүүллүүд нь  чухалд орно. Түүний бүтээл авьяаслаг хүн ба хорвоо хоёрын сөргөлдөөн хэрхэн үргэлжилж, хөгжиж байгаа тухай сэдэвтэй. Глассын ах, дүү нар том болсон ч өөрийн үзлээ барьж, тэднийг үр хүүхдүүд нь дэмжинэ. Глассын гэр бүлийн нийтлэг  үзэл санаа, сэтгэлийн дуудлага нь нэн түрүүнд зэн-буддизмаар гагнагдсан байдаг.

Венедикт Ерофеев, «Москва — Петушки»

Эхлээд бариад авахад  «Москва-Петушки»  яруу найраг нь нэг л хачирхалтай ном шиг санагддаг. Архичны хувь заяаг өөрөө  өгүүлсэн ном нь сахиусан тэнгэрүүд,  нууц зөвлөх Иоганн фон Гётегийн төлөө өргөсөн хундаганы үг гээд олон ойлгомжгүй  дэлгэрэнгүй задаргаатай. Онч үгсийн жаяг, сюрреалист деталиуд, сэтгэлийн хөөрөл, шаналал, төвийлгөсөн үг магтаал нь үргэлжилсэн үгийн орос яруу найргийн хоёр дахь хэл нь болдог.

Венедикт Ерофеевыг яагаад энэ зохиол алдаршуулсан нь ойлгомжтой. Ер бусын стиль, зохиомж, баатрууд хэлбэр  энэ бүгд нь аргагүй л анхаарал татна. Тэр нь номонд дуртай болгодог. Түүний яруу найраг 1969-1970 онуудад зохиогдон гараар хуулбарлагдан тараагдаж байснаа дараа нь гадаадад хэвлэгджээ.

Эх оронд нь энэ алдартай зохиол «Трезвость и культура» (Эрүүл явах ёс ба соёл)  сэтгүүлд хураангуйгаар, «Весть» (Мэдээ) сэтгүүлд арай дэлгэрэнгүйгээр анх хэвлэгдэн нийтлэгджээ. Бараг  өөрийн бүтэн хувилбараар 1989 онд «Прометей» хэвлэлийн газар нийтэлсэн байлаа.

Брэм Стокер, « Дракула гүн»

«Дракула» нь Брэм Стокерийн цорын ганц ном биш ч гэсэн түүнийг алдаршуулсан цорын ганц бүтээл нь юм. Ирландын зохиолч “Дракула” ном дээрээ найман жил ажиллахдаа Европын домог аман зохиолыг сайтар судалжээ. Тэрээр “вампирийн сэдвийг” анхлан гаргаагүй ч түүний роман ба баатрууд нь энэ төрөлд хамгийн хүчтэй нөлөөг авчран сэдвийн шүтээн болж чадсан юм.

Сэдвийн төвд нь Дракула гүнтэй наймааны хуулийн баталгаагаа хийхээр Трансильванид очиж байгаа залуу хуульчийн түүх байдаг. Гэхдээ, баатрын мэргэжлийн чадвар нь аймшгаар дүүрсэн шилтгээнтэй  таамаглалын гүнтэй  тэмцэх түүний тэмцэлд нь тусалдаггүй.

Маргарет Митчелл, «Салхинд уруудагсад»

Маргарет Митчелл өөрийн ганц романаа бичихийн өмнө «Атланта Жорнал» хэвлэлд сэтгүүлчээр ажиллаж байв. Түүний хүүхэд ахуй цаг нь АНУ-ын өмнөд нутагт өнгөрсөн ба багаасаа Америкийн иргэний дайны тухай тухайн цагт шинэхэн байсан   яриаг түүхэн нийгэмлэгийн дарга байсан эцгээсээ байнга сонсож ой ухаандаа буулгасан байлаа. Маргаретын хоёр авга нь өмнөдийн боол эзэмшигчдийн талд тулалдаж явжээ. Номон дээрээ арваад жил ажилласны дараа 1936 онд ном нь хэвлэгдэн дэлхийн хамгийн алдартай номнуудын тоонд шууд оржээ. Митчелл 1937 онд Пулитцерийн шагнал хүртлээ. Номоор 1939 онд бүтээсэн кино нь  найман “Оскарын” шагнал хүртжээ.

Толгой эргэм амжилттай байсан ч шүүмж нарын үнэлгээ нь өөр өөр. Голчлон зохиомжоор ядмаг, баатруудынх нь дүр бүдүүлэгдүү гэж шүүмжлэгддэг. Энгийн баатрууд ба түүхтэй ном нь ээдрээтэй баатрууд сэдэвтэй Жойс ба Прустын номуудын дараа гарсан юм. Гэхдээ энэ ном байгаагүй бол Митчеллын ном ингэж хурдан бестселлер болж чадахгүй л  байсан. Шударгаар хэлэхэд Митчелл номондоо янз бүрийн төрлүүдийг нэгтгэх гэсэн сонирхолтой оролдлого хийснийг тэмдэглэхгүй байх аргагүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж