Хятадад гадаадын хөрөнгө оруулалт  тавдугаар сард багасчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хятадад гадаадын хөрөнгө оруулалт  тавдугаар сард багасчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Хятадад гадаадын хөрөнгө оруулалт  тавдугаар сард багасчээ

Өдгөө 97 настай Ласло Чатари гэгч 15 мянган еврей нарыг Освенцимийн хорих лагерьт илгээсний хариуцлагыг хүлээх цэргийн гэмт хэрэгтэн юм.

Хятадад оруулж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт  тавдугаар сард буурсан нь хоёр дахь сардаа дараалан доошилж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудалд нь хүндрэл гарч буйг илэрхийлсэн статистикийн албан ёсны мэдээлэл  өнгөрсөн пүрэв гаригт гарсан байна.

Өнгөрсөн сард Хятад 54,67 тэрбум юанийн ($8,05 тэрбум доллар) гадаадын шууд хөрөнгө оруулалт авчээ. Энэ хэмжээ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 3,7%-иар бага байна. Энэ үзүүлэлт нь дөрөвдүгээр сарын уналтыг үргэлжлүүллээ.

Оны эхний  таван сард гадаадын шууд хөрөнгө оруулалт 0,7 хувиар өнгөрсөн оны мөн үеийнхээс бууран 341,08 тэрбум юанийн хэмжээнд байв. Тавдугаар сард Сангийн яамнаас хөрөнгө оруулалтыг доллараар  гаргасан мэдээллээ гаргаагүй.

Хэвлэлд бичиж байгаагаар гадаадын хөрөнгө оруулагч нар Хятадын улсын үнэт цаасанд нь хөрөнгө оруулалтыг гурав дахь сардаа дараалан нэмэгдүүлжээ. Гэхдээ улсын үнэт цаасны зах зээлд орох боломжийг сайжруулсан схемийг  үл тоосон нь эндээс харагдлаа.

Хятадын улсын нэт цаасанд хийсэн гадаадын хөрөнгө оруулалт тавдугаар сард 5,06 тэрбум юаниар ($743,9 сая) нэмэгдэн нийт хэмжээг нь 429 тэрбум юань болгосон гэж China Clearing Co. клирингийн компанийн мэдээнээс иш татан Reuters тооцжээ.

Хятадын бүх  талын өрөнд оруулж буй хөрөнгөө гадаадын хөрөнгө оруулагчид тавдугаар сард 2,3 тэрбум юаниар нэмэн нийт хэмжээг нь 774,6 тэрбум  юаньд хүргэжээ. Оны эхнээс хятадын үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтыг 4,2 тэрбум юаниар буулгасан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-21 112.72.11.118

Haramsaltai ni bidniig hu jaa gej haraaj hii doroo devhtsej baih hoorond delhiin hamgiin ih gadaadiin horongo oruulaltiig tatdag hangiin hurdan hogjij bgaa oron bolj de Manaihan setgelgeegee oorchloh tsag boljee

Зочин 2017-06-21 150.129.140.188

Энэ [Хориотой Үг] бузар хужааад хөрөнгө оруулж хэрэггүй