Түргэн хоол ба ядуурал: Домгийг үгүйсгэх нь

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Түргэн хоол ба ядуурал: Домгийг үгүйсгэх нь

Рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа чадалтай хоолойтой гэдгээрээ үзэгчдэдээ үнэлэгдэж ирсэн дуучин Ж.Алтанцэцэг Монгол түмний баяр наадмын өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолыг хүртсэн.

 

Түргэн хоолыг  шууд л эрүүл мэндтэй холбон тайлбарладаг болжээ. Фастфуд нь АНУ ба бусад орнуудын иргэдийн таргалалтын гол буруутан болдог.

Түргэн хоол хямд гэж тооцогддог учраас ядуу давхаргынхан л ихээр хэргэлдэг гэсэн төсөөлөл байдаг. Тиймээс ч зарим орнуудын засгийн газар фастфудад хязгаарлалт тавьсан юм. Харин эрдэмтэд  америкчууд ямар түргэн хоол хэрэглэж байгаа талаар судалгаа явуулсан байна.

Судалгааны үр дүн нь гайхмаар гарчээ. Ядуус харин ч фастфудыг дунд ангийнхнаас бага хэрэглэдэг болж таарлаа. Баячуудтай харьцуулахад  тэдний хэрэглээ ялимгүй илүү байжээ.

Нэг үгээр, гамбургер, шарсан төмсийг  нийгмийн бүх давхаргынхан ядуугаасаа баячууд хүртэл хэрэглэдэг ба гурван долоо хоногт ядаж нэг удаа тэд түргэн хоол иддэг байна.

Хорлонтой диета

Бараг бүгд л фастфуд хэрэглэдэгт гайхах зүйлгүй. Баячууд тухайлбал, Дональд Трамп фастфудад дуртай. Трамп 2002 онд McDonald-ын рекламын зураг авалтад оролцож байв. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Уоррен Баффетт, фастфудад дуртай, өдөр бүр коко-кола уудаг.

Үүний зэрэгцээ, судлаачид насны янз бүрийн бүлгийг нэн ялангуяа 1957 -1964 онуудад төрсөн хүмүүсээс асууж иржээ. Ер нь ийм асуулга 1979 оноос хойш тогтмолжиж иржээ. Фастфудын хэрэглээтэй холбоотой асуулгыг 2008, 2010, 2012 онуудад хийсэн байв. Тэднээс McDonald’s, Kentucky Fried Chicken, Pizza Hut эсвэл Taco Bell ресторануудад та өнгөрсөн долоо хоногт хэдэн удаа фастфут идсэн бэ? гэсэн асуултыг авсан байлаа. 

Асуугдагчдын 79% хувь нь гурван долоо хоногийн дотор наад зах нь  нэг удаа фастфуд идсэн гэх хариулт өгсөн байв. Ашгийн төвшин энд ямар ч үүрэггүй байсан юм. Хамгийн өндөр орлоготой хүмүүсийн 75 хувь нь гурван долоо хоногийн дотор наад зах нь  нэг удаа фастфуд идсэн байв.  Хамгийн ядуу хүмүүсийн 81% хувь нь мөн л ийм хариулт өгчээ.

Дунд ангийн төлөөлөгч  фастфудын хамгийн гол хэрэглэгчид байсан ба тэдний 85% гурван долоо хоногийн дотор наад зах нь  нэг удаа фастфуд идсэн байв.

Дунд ангийн төлөөлөгч  фастфудын хамгийн гол хэрэглэгчид гэдгийг судалгаа харуулсан юм. Тэд дунджаар гурван долоо хоног дөрвөн удаа фастфуд хэрэглэсэн нь энэ талаараа баячуудынхаас (гурван долоо хоногт 3 удаа),  ядуусаас (гурван долоо хоногийн дотор 3-7 удаа) давсан байлаа.

Судалгааг хангалттай урт хугацаанд явуулан тэдний эрүүл мэндэд ямар нэгэн ноцтой өөрчлөлт гарсан эсэхийг мөн хоолны дэглэм нь өөрчлөгдсөн үү гэдгийг тогтоохоор оролджээ.  Орлого нэмэгдсэн эсвэл  хорогдсон эсэх нь фастфудынх нь хэрэглээнд нөлөөлсөнгүй.

Өөхлөлтийн асуудлыг шийдэх оролдлого

Эдгээр үр дүн нь  ядуусыг фастфудаас холдуулах оролдлого нь төөрөгдөл гэдгийг харуулав. Жишээлбэл, Лос Анжелес хотын өмнөд хэсгийн ядуусын хороололд түргэн хоолны  шинэ газруудыг нээхгүй байх шийдвэрийг 2008 онд шийдсэн байв. “Ядуус амьдардаг районд  фастфуд нь нийгэм, эдийн засгийн асуудлыг хурцатган, хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж байна” гэсэн шалтгаанаар дээрх шийдвэрийг тайлбарлав.

Судалгаанд бичснээр, эдгээр арга хэмжээ нь  үр дүн өгсөнгүй. Харин ч фастфутад хязгаарлалт тавиагүй районуудтай харьцуулахад тэнд өөхлөлт нэмэгдсэн байна. Үүнээс харахад фастфудыг  өөхлөлтийн асуудлыг шийдэх  гол хэрэгсэл болгож болохгүй нь харагдлаа.

Тийм ч хямд биш

Бас нэг ташаарал нь фастфуд хямдхан учраас ядууст хүртээлтэй гэсэн тодорхойлолт юм.  Гэхдээ түргэн хоол тийм ч хямд биш. АНУ-ын ресторануудад фастфудын дундаж үнэ нь 8 доллар гаруй.

Гэхдээ ердийн ресторануудын үдийн хоол $15 орчим доллар байгаатай харьцуулахад хямд. Ядуурлын доод төшнөөс доогуур амьдралтай хүмүүст  8  доллар нь үнэтэй. Хоёр хүнд жилдээ 16 мянга буюу өдөрт  44 доллар болж тусна. Тийм айл фастфудаар амьдарна, өдрийн орлогынхоо гуравны нэгийг зарцуулах нь хүндрэлтэй.

Фастфудын увидас

Судалгаанаас харахад хэрэв улстөрчид өөхлөлттэй тэмцэх гэж байгаа бол фастфудын зоогийн газруудад хязгаарлалт хийснээр асуудал шийдэхгүйг харуулж байна.

Тэгвэл ямар хувилбар байна вэ?

Судалгааг явуулсан эрдэмтэд хоолны бүтцийг бас авч үзсэн байв. Фастфудаас өөр ямар хүнс  бага хэрэглэгдэнэ вэ?  Хэрэв хүмүүст мэдээлэл хангалттай бол тэд фастфудаас өөрсдөө  татгалзан илүү эрүүл хоол хэрэглэх болно гэсэн дүгнэлтийг тэд хийжээ.

Бас нэг сонирхолтой дүгнэлт нь хүн олон цаг ажиллах тутам  тэр фастфуд хэрэглэнэ гэсэн магадлал их байгаа нь болов. Энд орлогын төвшин  хамаагүй болж байна.

Хүмүүс фастфудыг хурдан шуурхай, таарамжтайгаас болон хэрэглэж байна. Энд л улстөрчид  ашигтай хоол ундны  хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ажилласан нь чухал болж байна.

Ерөнхийдөө бол фастфуд эрүүл мэндэд гайтай гэдгийг эрдэмтэд хэлээд гэхдээ харин түүнийг ядуусын хоол гэсэнтэй нь санал нийлэхгүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж