Хэнийг ч дэмжихгүй гэвэл сонгуулиа өг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хэнийг ч дэмжихгүй гэвэл сонгуулиа өг

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Хэнийг ч дэмжихгүй гэвэл сонгуулиа өг

Сүүлийн жилд Хятадын цэргийн зардал 11,5 хувиар өсөн 2012 онд 104,62 тэрбум ам.доллар болсон тухай ICD Research компанийн судалгаанд өгүүлжээ.

Х.Баттулгаас л өөр хүн гарсан бол Ардчилсан намыг дэмжих байлаа. Р.Амаржаргалыг дэвшүүлсэн бол гарцаагүй ялна. Эсвэл М.Энхболд бус Ц.Нямдоржийг дэвшүүлэх байсан юм. Н.Энхбаяр өөрөө дэвшихгүй. Сонголт алга. Сонголтгүй сонгууль гэхчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаар дор бүрнээ халаглах болжээ.

Энэ бүхнээс үзвэл сонгуулиар саналаа өгөхгүй гэсэн сонгогч бишгүй байна. Намуудын удирдлагууд ч толгой сэгсэрч, дахин сонгууль болох нь гарцаагүй болчихлоо гэж сууна. Гэхдээ тэдний таамагласнаар дахин сонгууль ирц хүрэхгүйдээ болохгүй. Санал хуваагдаж 50 дээш хувийн санал авах хүнгүй болчихлоо гэсэн болгоомжлолоор хандаж буй хэрэг.

Өнгөрсөн сард Францад болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн судалгаагаар франчуудын 42 хувь нэр дэвшигчдийг дэмжихгүй. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 47 хувь нь Эммануэль Макроныг шударга нэр дэвшигч биш гэж үзсэн. Францчуудын 44 хувь нь нэр дэвшигчдийн аль нь ч энгийн иргэдийн амьдралыг мэдэхгүй. Аль аль нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч ажилгүйдэл буурахгүй гэж францчуудын 45 хувь нь үзсэн талаар “Lfop” судалгааны байгууллага мэдээлж байв. Ерөнхийлөгчийн нь сонгуулиар алийг нь ч дэмжихгүй гэсэн сонголтыг хийсэн саналын хуудас ч цөөнгүй гарчээ.

Харин манайд ардчилсан улс хэр нь “хэнийг нь ч сонгохгүй” гэсэн сонголтыг саналын хуудаст ердөө тусгадаггүй. Гэхдээ хэнийг нь ч сонгохгүй байх сонголтыг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр хэзээний баталгаажуулчихсан. Цэцээс “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн ‘санал огт тэмдэглээгүй буюу’ гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ‘чөлөөт’ гэсэн сонгуулийн зарчмыг зөрчиж иргэдийн сонгох, эс сонгох эрхийг хязгаарласан байна. Энэ талаар гарсан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 5 дугаар сарын 23-ны 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар өөрчлөлт оруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн ‘Санал огт тэмдэглээгүй буюу’ гэсэн заалтыг хүчингүй болгосугай. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай. Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ” гэх тогтоолыг 1996 оны зургадугаар сарын 19-ний өдөр гаргаж байжээ.

Хэдийгээр Сонгуулийн тухай хууль 99.2.-т “Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно.” гэж заасан ч СЕХ/Сонгуулийн ерөнхий хороо/ энэ заалтыг огтхон ч сурталчилдаггүй. Иргэдэд таниулдаггүй.

Тиймээс танд таалагдах нэр дэвшигч байхгүй бол та сонгуулийн өдөр хоосон саналын хуудсаа өгөхөд л хангалттай. Аль нэгийг нь дугуйлалгүйгээр шүү дээ. Иргэд энэ заалтыг төдийлөн мэддэггүйгээс голдуу “арай дээр нь юм даа” гэх байдлаар ханддаг нь тэднийг төрийн “толгойд” гарах үндсэн нөхцөл болдог. 

Тэгвэл  Сонгуулийн тухай хуулийн 148.2-т “Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүйн улмаас анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана” гэсэн заалт бий. Энэ хуулийн 13.2-т “Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй” гэж заасан. Тиймээс намууд нэр дэвшигчдээ дэвшүүлнэ гэсэн үг. Ингэснээр магадгүй таны хэлээд буй сонголтгүй сонгууль  сонголттой болох боломж бүрдэнэ.

Дахин санал хураалт болбол наадмаас өмнө л болно. Ийм л учраас та төр барих эрхээ эдэлж сонгуульд заавал оролцох нь чухал. Хэрвээ нэр дэвшигчид нийцэхгүй байгаа бол сонгуулиа өг. Өгөхдөө хоосон саналын хуудсаа өгч эсэргүүцлээ илэрхийл.

 

"Болор дуран"-аар шалгав.

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-20 202.131.227.50

Бүгдийг нь дугуйлвал тэр хар машин нь уншихгүй буцааж гаргаад байна лээ\n

Зочин 2017-06-20 202.131.227.50

АН дэвшүүлэх хүнээ соливол ялна Би Амаржаргалыг дэмжиж байна Хэрэв хүн нь солигдохгүй бол сонгууль өгөхөд хэцүү л байна даа

songogch 2017-06-20 80.15.100.34

Hoison hiisen huudsiig gen neg devshigch ni uurtuu taaruulaad budval yah ve huchingui huudas chigeer ni toolno gj buren itgej boloh u

Зочин 2017-06-20 103.229.122.207

ХООСОН БИШ ГУРВУУЛАНГ НЬ ДУГУЙЛЖ ЭСЭРГҮҮЦНЭ ЭЭ БИ

Зочин 2017-06-20 202.131.225.6

Ядарсан эдийн засаг гээд байхаараа дахин сонгууль явуулаад зардалыг нь энэ офшоршдоос өөрсдөөр нь гаргуулбал яасан юм

МУ-ын иргэн 2017-06-20 103.57.92.89

Хэнийг ч сонгохгүй нүдийг заавал оруулахаар хуулиндаа өөрчлөлт хийх хэрэгтэй Тэгвэл залуучууд сонгуульдаа очно Үнэндээ сонгох хүн байхгүй учир сонгуульд оролцдоггүй шүү дээ \nЦалинтай ажиллаж буй намын гишүүд нь хэдэн хөгшчүүдээ "хөөргөөд" л санал өгүүлдэг шүү дээ \nХоосон өгснийг хар машин уншиж чадах уу мөн хоосон өгсөн хуудас бүү хэл бөглөсөн хуудсыг будилуулдаг шүү дээ

zochin 2017-06-20 47.17.79.86

Dahihgui yumsandaa Yadarsan ediin zasag maani achaallaa dahgui elgeeree hevtchihviidee

Зочин 2017-06-20 103.229.121.158

Demjij baigaa bol sain share hiigeed ogohod boloh bus uu

Түмээ 2017-06-20 27.123.214.120

Ирц бүрдүүлнэ гээд үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй гэхийн \n1 өдрийн #ажлын_байрны_түрээс 1 хоногийн банкны #зээлийн_хүүг хэн хариуцах вэ \nАрд түмнээ боддог бол ийм шийдвэр гаргахгүй дээ‼️\nУрьд нь ээлжээр ажилчдаа явуулаад сонгууль өгүүлээд болоод л ирсийн уул нь

хоосон 2017-06-20 202.9.41.132

хоосон хуудас байвал харин ч нэг ашиглах юм бус уу Тэгсэнээс бүгдийг хэрсэн нь дээр \n

Зочин 2017-06-20 103.26.193.141

Bugdiig darval xuchingui geed tuxuurumj ni unshixgui butsaadag bolson\n

Songogch 2017-06-20 80.15.100.34

bugdiig ni hersen huudsiig mashin unshihgui butsaagaad shidchih yum bish bgaa

Zochin 2017-06-20 202.70.46.231

Amarjargalii demjine

Баднаагарав 2017-06-20 59.153.87.22

Ардчилсан намаас Амаржаргалыг нэр дэвшүүлсэн бол дэмжих байлаа\n

111 2017-06-20 66.181.160.14

тэр урвагар дадайна\n

Сэтгүүлч 2017-06-20 203.91.118.100

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан хуулийн 97 9 -т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно " Тиймээс энэ сэтгүүлчийн "99 2 -т" гэж бичсэн нь ташаа мэдээлэл харин агуулга нь зөв мэдээлэл байна Нэр дэвшигчдийн хэнийг ч сонгохгүйгээр саналаа өгч болох юм байна http gec gov mn details 1259

хуульч 2017-06-20 27.123.214.108

Яагаад худлаа тайлбар хийгээд байнаа 13 2т заасан чинь дахин сонгуулийн тухай биш нэг хүнийг өөр өөр намаас зэрэг өөр өөр тойрогт дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн санаа

Зочин 2017-06-20 49.0.214.154

Яахаараа хоосон өгч хулгайчид боломж өгөх ёстой юм бол Саналын хуудсаа дахин ашиглах боломжгүй болгох хэрэгтэй биш үү Хэн хэндээ амар итгэлтэй Гурвууланг нь дугуйлчихвал тус бүр дээр 1 санал нэмчихдэг ухаангүй хар хайрцаг юм байх даа \n

Зочин 2017-06-20 103.26.193.141

Mandatiin toonoos iluu duguilsan nuxtsuld unshixgui butsaadag bolson

Зочин 2017-06-20 59.153.113.30

Amarjargal vs nyamdorj bsn bol jinhene goy songuuli boloh blaa shudarga humuus ni garahaa baichihsan uls yum daa huurhii

Зочин 2017-06-20 202.21.106.167

hudlaa chaaj bgn irts hurgej bgd luivraa hiine bi uguhgui bid uguhgui

Зочин 2017-06-20 103.26.194.6

Энд бичсэн хүний зөвөө сонгуульд очихгүй ирцээ бүрдүүлэхгүй бол ямар ч үр дүнгүйээ нөхөн санал хураалт хийгээл явчихна харин хэнийг ч бөглөхгүйгэээр хуудсаа машинд уншуулж хүчинтэй саналд тоолуулбал дахин санал хураалт эхний хоёр цаашлаад дахин сонгууль шинэ нэр дэвшигчтэй ядаж л намуудад дохио болно

Зочин 2017-06-20 119.40.103.186

bugdii ni duguilchval yah um hoosontoi adil gesen uguu\n

Зочин 2017-06-20 103.26.193.141

Budgiig duguilbal xuchingui xuudas geed tuxuurumj unshixgui

hm 2017-06-20 202.179.24.207

Ene chin zalidaj songuulid ochuulj irtsee burduulchiheed uuriinhuu huniig duguilah gesen bashir arga shig l sanagdaj bna

Зочин 2017-06-20 49.0.216.234

тэр дэмий цэвэр хуудсыг жинхэнэ хүссэнээрээ ашиглана

Зочин 2017-06-20 103.26.193.141

ashiglax bolomj baixgui sanal ogt temdeglegdeegui xuudas geed bill deer gardag yum

Сонгогч 2017-06-20 103.57.93.177

Дахин сонгууль болох магадлал их өндар байгаа шүү Хэн нь ч 50 1 хүрэхгүй тохиолдолд гэсэн үг

zochin 2017-06-20 103.10.20.58

ene estoi heregtei zaalt bn shu ene olon jil uneheer l arai dunguur n gj songolt hiij bdiin

ЗОЧИН 2017-06-20 202.9.43.169

ИРЦ БҮРДҮҮЛЖ БАЙГААД ХАКЕРДАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИЗДЭЭ ОЧИХГҮЭЭЭЭЭ

Зочин 2017-06-20 103.26.193.141

Yaj xakerdene geed baigaa yum be Sanal toolox tuxuurumj chini offline ajillaj dungee gargaad xevlechixeed daraa ni dungee server ruu damjuuldag yum

Zochin 2017-06-20 66.181.178.100

Irtsig 50 huvid hurgehgui gej bga ni mash buruu shu dahiad l nuguu 3aa songono harin hooson uguh ni zuv shu huchingui huudsand ordoggui yum

Зочин 2017-06-20 112.72.15.66

ЭНЭ УДАА НАМУУД ҮНЭХЭЭР ХҮНЭЭ ОЛЖ ДЭВШҮҮЛЖ ЧАДААГҮЙ ГЭДГИЙГ ОЛОН ИРГЭД ХАЛАГЛАН ЯРЬЖ БАЙНА ЮУ Ч ГЭСЭН ОЧООД АЛИЙГ НЬ Ч ДУГУЙЛАХГҮЙ БАЙВАЛ БОЛНО БИЗДЭЭ

Зочин 2017-06-20 103.229.122.207

ГУРВУУЛАНГ НЬ ДУГУЙЛЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН НЬ ДЭЭР

Иргэн 2017-06-20 202.179.16.80

4 дэх сонголтыг саналын хуудас дээр оруулах ёстой Хэнийг ч дэмжихгүй гэсэн сонголтыг олгох

Зочин 2017-06-20 103.26.193.141

Xarin tiim ene talaar songuuliin xuulind oruulax talaar namuud bolon busad xumuus sain yarix xeregtei Mun olonxi songoxgui bol ner devshigchee solidog bolox talaar

зочин 2017-06-20 119.40.100.222

сонголт байхгүй сонгуульд энэ удаа мацаг баринаа Сонгуулийн сул тал чинь ерөөсөө л энэ Цаанаас өгөгдсөн нэрийг дугуйлсаар байтал энэ олон сонгуулиуд чинь жүжиг болж дуусахнээ Нам гээчийн дотоод өрсөлдөөн шалгуурыг яавал дээр вэ Би ажилд орох гэж их үйлээ үзэж билээ маш их баримт материал хөөцөлдөлгөө за ёстой бүхий л юм аа тоочоод бараг л шар хаднаас сэтгэц эрүүл талаар тодорхойлолт аваад оччихсонгүй Гэтэл биднийг төлөөлөх дээд түвшний шийдвэр гаргах эрх бүхий хүнийг бид сонгохдоо ийм өчүүхэн бараг л шалгуургүй байдлаар мөнгө тараавал аваад гурил будаанд хууртаад янз бүрийн сувилал амралтын газарт очиж амраал архи нэхээд л нэгнийгээ асар ихээр үзэн ядаж харанхуйгаар сонголт хийх хийх юм Ард түмэн ард түмэн л гэх юм сэтгүүлчийн эрх сэтгүүлчийн эрх л гэх юм сэрээчээ та нөхдийн эрх гэж юу байгаа юм Эдлэх эрхийн чинь цаана хүмүүжил ёс суртахуун боловсрол шуналгүй сэтгэл байдаг гэдгийг өнгийгөөд нэг хараасай Гэр бүлийн хүчирхийлэл л гэх юм манай эмэгтэйчүүд өөсддөө асуулт тавь хүүгээ хэр сайн хүмүүжүүлснээ бод Эрчүүд нь эмэгтэйчүүдээ элдэв янзаар явдалтай сул энгэртэй гээд л гоочлох юм Эрчүүдээ мөн л өөрсдөөсөө асуу

Зочин 2017-06-20 203.91.118.180

ug ni ogmoorgui l bna daanch nogoo horoonii avgai nar chin nairlana shuu dee hehe

хш 2017-06-20 202.21.112.37

хэнийг нь ч сонгохгүй дахин өөр хүмүүс нэр дэвшүүлэе

aa 2017-06-20 202.21.112.37

зөв шүү хоосон саналын хуудас өгөе

Хоосон өгч ёстой болохгүй тэгсэнээ өгөөгүй нь дээр 2017-06-20 66.181.186.17

Наадах чинь луйвар явагдах гэж өдөөн турхирч байна дараа нь хоосон өгсөн хуудасыг чинь ашиглана

Зочин 2017-06-20 103.26.193.141

Xooson xuudas chini tuxuurumjnuusuu shuud xairtsag unax ba tuxuurumj sanal ogt temdeglegdeegui xuudas geed toolchixdog yumaa Tiimees daxin ashiglax bolomj baixgui

хиншүү санал хувааг 2017-06-20 202.9.43.108

Хүнийх нь хувьд Эболдод өгмөөр байтал 7 татвараар МАН барлаг манийг муриж ураг төрлийн албан хаагчдаа тансаглуулсан Одоо ахиад мурина Тулгын тарыг БН-ыхан таньсан бна Иймд ҮЭ-д байхдаа овоо байсан Хиншүү Ганбаад өгөхөөс МАН-ыг дабж гарч ирэхгуй ч яахав ганц санал хуваац байг

Зүгээр л уншаад үзээрэй 2017-06-20 103.57.93.225

http www trends mn n 6738

zz 2017-06-20 122.201.22.183

Хэнийг ч сонгнохгүй гэсэн 4 дэхь хувилбар байх хэрэгтэй 3 ланг нь бөглөвөл хүчингүй хуудас болчихно Хоосон байвал Намуудад ашигтай болчихно

Зочин 2017-06-20 202.131.243.190

Сонгуульд оролцохгүйгээр ирцийг 50 хувьд хүргэхгүй байх нь оновчтой

Зочин 2017-06-20 112.72.9.227

Битгий горьд хазгар тарвага аа

Зочин 2017-06-20 202.21.106.155

Хоосон хуудас өгөхийн төлөө тэнд оочерлоно гэдэг [Хориотой Үг] хэрэг байна Тэр хуудсыг нэг нам нь ашиглана Тэгэхийн оронд ганц олдож байгаа эрхээ эдэлж энэ 3 хүнээс аль нэгийг нь сонгосон нь дээр

IL 2017-06-20 202.131.235.4

3uulan deer ni bugluud huchingui bolgono

zochin 2017-06-20 103.9.90.66

yum unshaad oilgodoggui yum uu \n

ү 2017-06-20 103.26.194.49

сонгууль өгөхгүй ээ сонгох хүн үнэндээ алга Амаржаргал гарсан бол хамгийн түрүүнд очиж сонгуулиа өгөх байлаа

Зочин 2017-06-20 103.26.193.141

Xeniig ch demjixgui xooson ugnu gedeg chini TANI xuchintei sanal shuu gedgiig l OILGOX xeregtei bna daa

Зочин 2017-06-20 112.72.9.227

Ганбаатараар МАНАНд хяналт тавиулсан нь дээ ээ

УНШИГЧ 2017-06-20 103.9.90.98

Тийм [Хориотой Үг] байхдаа яахав саналын хуудас хоосон байвал нөгөө дээрэмчид нь өрсөлдөөд шууд дугуйлдаг юм байгаа биз дээ яахаараа ийм [Хориотой Үг] байдаг байнаа өөрсөдтэйгээ адил гэж бодоо юу иргэдийг Өгсөн саналын хуудсыг будлиантуулсан л байдаг биз дээ Бидний дээр ийм тэнэгүүд суугаад байхаар яаж улс орон урагшаа хөгжих вэ дээ\n

Зочин 2017-06-20 103.26.193.141

XOOSON xuudasiig gargaj irexees umnu BILL deer ni sanal ogt temdeglegdeegui xuudas ted geed too ni garchixdag tul daraa ni nemj temdeglex bolomjgui gedgiigl medmeer yum daa

Зочин 2017-06-20 202.179.24.3

Хоосон хуудасыг гараад ирэнгүүд хэн нэг нь дугуйдаад таны эсэргүүцэл хэрэггүй хэн нэгний зууш болно\nИймд хамгийн зөв эсэргүүцэл сонгульд очихгүй байх \nСонгогчдын 50 хувиас цөөн хүн санал өгвөл сонгууль хүчингүй болно Сонгохооргүй хүмүүсийг нэр дэвшүүлсэн намуудад хариуцлага тооцох ганц арга энэ болно

зочин 2017-06-20 202.70.33.164

хуулиараа дахин сонгууль явуулж нөгөө 3-аа эсвэл 2-г нь л дахиад өрсөлдүүлнэ гарц байхгүй шүү дээ

irgen 2017-06-20 103.14.36.6

Бүх нэр дэвшигчийн нэрийг ташуу зураасаар дараад саналынг хуудсыг хүчингүй болгочих хэрэгтэй тэгвэл сонгуулийн ирцэд тооцогдоно бас сонгуулийн хэсэг дуртайгаа дугуйлах боломжгүй болно Ер нь хар машин бол шударга бус нэлээд асуудлыг шийднэ дээ сонгуулийн хэсэг дээр буруу гарууд ажиллах боломж хаагдаж байгаа

Навчаа 2017-06-20 103.229.121.250

Жэнко АНыг минь будаа болгосон ардчиллыг самарсан Миеэ дурак хотыг минь хогийн сав болгосон эд хоюулаа Монгол улсыг минь сорж туйлдуулж байгаа хачигнууд Ганбаа поп л юм биз гэхдээ поп биш ямар улс терч энэ дэлхийд байна харин ч сайн серег хучин л болно биз

Зочин 2017-06-20 112.72.9.227

Баячууд нь баячуудаа сонго Ардууд нь Сайнхүү Ганбаатараа сонгоё

мянга мянган жил 2017-06-20

Зурагтаар гарч л байвал олны хайртай хүн болдог юм байна гэж Пялдага Баттулга бодож явсаар өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байна Эргээд харсан чинь хэлснийхээ эсрэг зүйлийг их хийжээ Хийснийхээ эсрэгийг их хэлжээ Үүнд монголчууд яснаасаа дургүй улс 4 жилийн дотор 8 жилийн хооронд ямар ихийг амжуулж идэж уугаа вэ Тулгаа Мянга насалсан ч барагдахгүй Тэрбум доллараар чи яаана Шуналд хязгаар үгүй гэж үнэн ажугай

Тэр дэмий 2017-06-20 202.70.46.211

Тэр найдвартай арга биш байна аа Түүн дээр чинь сонгуулийн хорооныхон аль дуртайгаа дугуйлаад л би сонгуулийн эрхээ тэдэнд бэлэглэчихлээ гэсэн үг биздээ