"Дэлхийн аваргын медаль Г.Анужинд ойр байлаа" | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Дэлхийн аваргын медаль Г.Анужинд ойр байлаа"

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

"Дэлхийн аваргын медаль Г.Анужинд ойр байлаа"

Канцлерийн суудлын төлөөх тэм­цэлд Ангела Меркелийн (Angela Mer­kel) оролцох нь улам бүр тодорхой болж байна.

Японы Токио хотноо хүндийг өргөлтийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Зургадугаар сарын 16-нд эхэлсэн дэлхийн аваргад 50 орны тамирчид өрсөлдөж байгаагаас манай улсаас эмэгтэй гурван тамирчин оролцож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Тус тэмцээнд шүүгчээр олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байгаа бөгөөд түүнтэй онлайнаар холбогдлоо.

Тэрбээр “Энэ удаагийн ДАШТ-д дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван тамирчин өрсөлдлөө. Манай охид энэ удаа медалийн төлөө өрсөлдөхүйц амжилтыг үзүүлсэн. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Анужин огцомоор 92 кг-ыг өргөж V байрт орсон. Тэр сүүлийн оролт 97 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байсан юм. Мөн 53 кг-д Б.Золбоо, Ч.Нямзул нар ч жиндээ сайн өрсөлдлөө. Энэ удаагийн ДАШТ манай залуучуудад их найдлага байгааг харууллаа. М.Анхцэцэг 2016 оны залуучуудын ДАШТ-ээс огцом, түлхэлтийн нийлбэрээр мөнгөн медаль авч байсан шүү дээ. Тиймээс залуу тамирчид энэ тэмцээнээс их урам авлаа.” гэсэн юм.

Олон улсын шүүгч Л.Одгэрэл

Монголын эмэгтэй шүүгчдээс анхлан олон улсын шүүгч цолыг аваад байгаа Л.Одгэрэл энэ жил хоёр дахь дэлхийн аваргын тэмцээнээ шүүж байгаа аж. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард Тайландад болсон өсвөр үеийн ДАШТ-ийг шүүсэн юм.

Л.Одгэрэл “Токио 2017” ДАШТ-д шүүгчээр ажиллахаас гадна Олон улсын хүндийг өргөлтийн холбооны хуралд улсаа төлөөлөн оролцож байна.

Энэ удаагийн тэмцээн ирэх баасан гаригт өндөрлөнө.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдсөн Г.Анужин огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, тавдугаар байр эзэлжээ. Тэрбээр сүүлийн оролдлого 97 кг-ыг өргөсөн бол огцомоор хүрэл медаль авах байсан байна. Энэ жинд 13 орны 14 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Румын, Колумбын тамирчид медаль хүртжээ.

ОУХМ Б.Золбоо 53 кг-д өрсөлдөв.

ОУХМ Ч.Нямзул 53 кг-д өрсөлдөв.

Хүндийг өргөлтийн Олон улсын шүүгч Л.Одгэрэл залуучуудын ДАШТ-д шүүгчээр ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-20 202.21.111.82

ХАМГИЙН ИХ ДОПИНГТОЙ ХУТГАЛДСАН ТӨРӨЛДӨӨ ОЛИМПООС ХАСАГДАНАДАА ХИЧЭЭЛЛЭХ ХЭРЭГГҮЙ

Зочин 2017-06-20 210.233.6.71

1990eed onoos hoish nodning hurtelh hugacaand manai tamirchid delhin avargad orolcoh shalguuraa ch hangaj chaddaggui bsan shu odoo medalin toloo shiruun orsoldoj bgaa

Зочин 2017-06-20 210.233.6.71

Энэ спортыг ойлгож мэдэхгүй хүмүүс их бнааа 3 жилийн өмнө Монголын хүндийн өргөлтийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо сүүлээсээ 1 2р байранд ордог байсан бол одоо тив дэлхий олимпийн тэмцээнд мэдалийн төлөө өрсөлдөж байнаа энэ бол маш богино хугацаанд огцом амжилт дээшилсэн нь харагдаж байгаа юм 2016 онд Анхцэцэг огцом өргөлтөөр алтан медаль авж залуучуудын дэлхийн аварга болсон сая Анужин асар ширүүн өрсөлдөөн дунд 5р байранд орсон хүрэл медаль авсан тамирчинаас 1кг дутуу байгаа энэ 1кг зөрүү бол хол зөрүү бишээ

Зочин 2017-06-20 202.131.225.157

энэ гарчигийг уншаад мөнгөн медаль авсан юм байна гэж бодсон чинь гэхдээ сайн байнаа

Дэлхийн 2017-06-20 202.70.40.219

Дэлхийн аваргад медаль ойрхон байлаа Дэлхийн аваргын медаль ойрхон байлаа Сэтгүүлч ухаантай юм бол үг мүгээ зөв хэрэглээчээ

123 2017-06-20 202.55.183.226

дэлхийн аваргын алтан медаль гэсэн байвал аварга болох ойрхон гэж ойлгох байсан дээрх гарчигаар бол 3 медальтай юм чинь хүрэл медаль ойрхон байж гэж ойлгож байгаа ер нь бол ДАШТ-ний медаль ойрхон байлаа гэж бичих ёстой боловуу эцэст нь хэлэхэд омогдохоосоо өмнө боддог байвал зүгээр дээ

Zochin 2017-06-20 27.123.214.122

Oilgosongui Bronze medali ch avaagui baij altan medali oirhon bailaa ged Harin ch ih hol baigaa yum bish uu Naad 5-r bair 1-r bairnii chin hoorond asar ih zai bainaa ho Yumiig uudruguur harah heregtei ch bas boditoor tungaan bodoh heregtei

иргэн 2017-06-20 103.14.36.6

Олон улсын шүүгчээр ажиллана гэдэг тийм амархан олдох боломж биш Амжилт хүсье Бас тамирчдад баяр хүргэе