"Дэлхийн аваргын медаль Г.Анужинд ойр байлаа"

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

"Дэлхийн аваргын медаль Г.Анужинд ойр байлаа"

Канцлерийн суудлын төлөөх тэм­цэлд Ангела Меркелийн (Angela Mer­kel) оролцох нь улам бүр тодорхой болж байна.

Японы Токио хотноо хүндийг өргөлтийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Зургадугаар сарын 16-нд эхэлсэн дэлхийн аваргад 50 орны тамирчид өрсөлдөж байгаагаас манай улсаас эмэгтэй гурван тамирчин оролцож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Тус тэмцээнд шүүгчээр олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байгаа бөгөөд түүнтэй онлайнаар холбогдлоо.

Тэрбээр “Энэ удаагийн ДАШТ-д дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван тамирчин өрсөлдлөө. Манай охид энэ удаа медалийн төлөө өрсөлдөхүйц амжилтыг үзүүлсэн. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Анужин огцомоор 92 кг-ыг өргөж V байрт орсон. Тэр сүүлийн оролт 97 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байсан юм. Мөн 53 кг-д Б.Золбоо, Ч.Нямзул нар ч жиндээ сайн өрсөлдлөө. Энэ удаагийн ДАШТ манай залуучуудад их найдлага байгааг харууллаа. М.Анхцэцэг 2016 оны залуучуудын ДАШТ-ээс огцом, түлхэлтийн нийлбэрээр мөнгөн медаль авч байсан шүү дээ. Тиймээс залуу тамирчид энэ тэмцээнээс их урам авлаа.” гэсэн юм.

Олон улсын шүүгч Л.Одгэрэл

Монголын эмэгтэй шүүгчдээс анхлан олон улсын шүүгч цолыг аваад байгаа Л.Одгэрэл энэ жил хоёр дахь дэлхийн аваргын тэмцээнээ шүүж байгаа аж. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард Тайландад болсон өсвөр үеийн ДАШТ-ийг шүүсэн юм.

Л.Одгэрэл “Токио 2017” ДАШТ-д шүүгчээр ажиллахаас гадна Олон улсын хүндийг өргөлтийн холбооны хуралд улсаа төлөөлөн оролцож байна.

Энэ удаагийн тэмцээн ирэх баасан гаригт өндөрлөнө.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдсөн Г.Анужин огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, тавдугаар байр эзэлжээ. Тэрбээр сүүлийн оролдлого 97 кг-ыг өргөсөн бол огцомоор хүрэл медаль авах байсан байна. Энэ жинд 13 орны 14 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Румын, Колумбын тамирчид медаль хүртжээ.

ОУХМ Б.Золбоо 53 кг-д өрсөлдөв.

ОУХМ Ч.Нямзул 53 кг-д өрсөлдөв.

Хүндийг өргөлтийн Олон улсын шүүгч Л.Одгэрэл залуучуудын ДАШТ-д шүүгчээр ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж