Д.Сумъяагийн зургийг онцолжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Д.Сумъяагийн зургийг онцолжээ

Евро бүсийн хямрал дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж Олон улсын валютын сан үзлээ.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид БНСУ болон Япон улсад хамтарсан бэлтгэл хийж, өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн. Энэхүү хамтарсан бэлтгэлд Гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа, дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нарын бөхчүүд хамрагдсан юм.

Токиод болсон бэлтгэлийн үеэр “Жүдогийн эцэг” хэмээн нэрлэгддэг сурган хүмүүжүүлэгч, жүдочин Каноо Жигороогийн хөшөөнд мөргөж байгаа Д.Сумъяагийн зургийг Олон улсын жүдогийн холбооноос твиттэр хуудсандаа өчигдөр онцолжээ.

Каноо Жигороо коодоокан жүдог үндэслэгч бөгөөд 1909 онд Япон улсаас анхлан Олон улсын олимпийн хорооны гишүүн болж, 1911 онд Японы биеийн тамирын холбоог байгуулж, тэргүүн нь болж байжээ. Тэрбээр 1912 онд Японы багийг дасгалжуулан анх удаа Стокхолмын зуны олимпийн наадамд оролцож байв. Түүний жүдогийн эцэг хэмээн нэрлэдэг билээ.


 

Дашрамд дуулгахад, Монголын жүдочид энэ сарын 30-д БНХАУ-ын Хөх хотноо болох Гранпри тэмцээнд оролцоод ДАШТ-ий нэгдсэн бэлтгэлд орох аж. 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх наймдугаар сарын 28-д Унгарын Будапешт хотноо эхлэх билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж