Хан-Уулын усанд автсан айлуудад шуурхай тусаллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Хан-Уулын усанд автсан айлуудад шуурхай тусаллаа

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 2000 орчим иргэний бичигт баримтыг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Зээлийн газар Төрийн банкинд хүлээлгэн өгчээ.

Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим айлууд усанд автах эрсдэлд бий болжээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албаны хүмүүс үүссэн нөхцөл байдал нийцүүлэн, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. 

Ингэж нөхцөл байдлыг хүндрэхээс өмнө урьдчилан арга хэмжээ авснаар олон айлыг үерт автах хүнд байдлаар авран, сэргийлж чадлаа. 

Одоо замын ус зайлуулах суваг шуудуу гаргах,  хуримтлагдсан усыг гадагшуулах ажлыг үргэлжүүлж байна. Тамгын газрын зүгээс үер усанд өртөхөөс хамгаалахад шаардагдах зардлыг шуурхай шийдвэрлэн, зохицуулжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж