Гавьяатгүй “гавьяат” эдийн засагч

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Гавьяатгүй “гавьяат” эдийн засагч

Түүнийг жилийн өмнө Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдоход ажлынхаа гарааг эхэлсэн газрынхаа хоёр дахь тэргүүнээр очсонд нь баярлаж байсан хүн цөөнгүй. Тэрбээр 1982-1988 онд БНУУ-ын Будапешт хотын Эдийн засгийн их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд л тухайн үеийн Улсын төв банкны ерөнхий хорооны нягтлан бодогчоос ажил, амьдралынхаа гарааг эхэлж байсан. Монголбанкны нягтлан бодогчоос дэд ерөнхийлөгч хүрсэн замнал нь түүний хүлээн зөвшөөрөгдөх гавьяа. Монгол Улсад өмч хувьчлалыг анх тухайн үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгээр удирдуулсан эдийн засагчдын клубын гишүүдийн боловсруулсан Хөрөнгийн бирж байгуулах тухай санал дэмжигдэхэд гүйцэтгэх захирлаар нь Н.Золжаргалыг томилж, тэрхүү томилгоо монголчуудын сонсч байгаагүй хөрөнгийн зах зээл үүсэх эхлэл болсон юм. Улмаар хөрөнгийн зах зээлийг бусдын дайтай хөгжүүлэхийн тулд тэд 00-09 цагийн хооронд сурах, судлах ажлаа хийж, өдөрт гуравхан цаг л амардаг байснаа одоо эргэн дурсч бахархдаг юм билээ. Тиймдээ ч өмч хувьчлалыг “цэвэрхэн” хийх бүх бэлтгэлийг хангаж, хэнийг ч гомдоолгүй хийж чадсан хэмээдэг. Харин хүмүүсийнхээ боловсролд мөнгө зарцуулаагүйгээ тухайн үеийн алдаа байсныг ухааран, өөрөө боловсролд мөнгө хайрлах хэрэггүй гэсэн зарчмыг баримтлах болсон аж. тэрбээр одоо ч гэсэн өөрийнхөө чөлөөт цагийн 70 хувийг “нэвтэрхий толь” шиг хүмүүстэй уулзаж ярилцахад зарцуулж, тэднээс суралцсаар яваа гэнэ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж