Зүрхний хүнд хэлбэрийн хагалгааг 3 хүүхдэд хийлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зүрхний хүнд хэлбэрийн хагалгааг 3 хүүхдэд хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Зүрхний хүнд хэлбэрийн хагалгааг 3 хүүхдэд хийлээ

Хийвэл бүү ай. Айвал бүү хий гэж. Үнэн үг. Аймхай амьтад авлига авч чадахгүй. Авсан ч шөнө нь зүүдэлж, өдөр нь салгалж байгаад баригдана.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэд анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. 

Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн ба хүүхдийн зүрхний мэс заслын эмч 4, сувилагч 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18- 25-ны өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллах юм. 

Тухайн өдрүүдэд тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч нартай хамтран Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай нярай, бага насны, бага жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж нэн шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хийж байна. 

Одоогийн байдлаар нийт 60 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, 3 хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд цаашид нийт 25 хүүхдэд үе шаттайгаар мэс засал эмчилгээг хийх юм. Мөн тус багийн ажлын төлөвлөгөөнд тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарт “Хүүхдийн зүрхний мэс засал”-ын чиглэлээр сургалт, семинарыг зохион байгуулна.

Эх сурвалж: ЭМЯ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс