Хатагтай Мелони Линдбергийг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Хатагтай Мелони Линдбергийг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт валютын дуудлага худалдаа хийдэг билээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр Монгол Улсад 8 жилийн хугацаанд ажилласан АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Хатагтай  Мелони Линдбергийг өнөөдөр хүлээн авч уулзаад нийслэлийн Засаг даргын “Хүндэт  тэмдэг”-ээр шагналаа. Уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Эшлэй Вилан болон бусад албаныхан оролцов. Уулзалтын эхэнд нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Монгол Улсад парламентын тогтолцоог хөгжүүлэх, улс төрийн намуудыг чадавхжуулах, сонгуулийн тогтолцоо, засаглалыг сайжруулах, төрийн албан хаагчдыг чадваржуулах чиглэлээр төрийн бүх шатны байгууллагуудад Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сан хүрч ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.  

Засаглалыг сайжруулах, төрийн байгууллагын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан эхлүүлж, амжилттай удирдан зохион байгуулж, бидэнтэй ойр ажилладаг АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Хатагтай  Мелони Линдберг,  Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Эшлэй Вилан болон төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцож байгаа төслийн ажилтан Б.Бөрт-Үжин, Д.Монголжингоо та бүхэнд нийслэлийн удирдлагууд болон иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Та бүгдийн санаачлан эхлүүлсэн ажлуудыг бид цаашид улам баяжуулан дэлгэрүүлж, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан тогтвортой үйлчилгээнүүдээр хангадаг, хариуцлагатай төрийн байгууллага байх зорилтдоо хүрч ажиллах болно. Монгол Улсад тодорхой хугацаанд ирж бидэнтэй хамтран ажилласан Хатагтай  Мелони Линдберг, Эшлэй  Вилан нарт дахин талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт, сайн сайхныг хүсье” хэмээлээ.

АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Хатагтай  Мелони Линдберг “Монгол бол миний хувьд маш дотно улс болсон. Азийн сангийн төлөөлөгчөөр 8 жил ажиллалаа. Та бүхэнтэй хамтарч ажиллах миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Та бүхний, танай улсын ирээдүйн хөгжилд сайн сайхныг хүсье. Хэдийгээр танай улсад төлөөлөгч байх хугацаа маань дуусч байгаа ч харилцаа холбоотой байх болно” гэв.

Тус уулзалтын үеэр Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Эшлэй Вилан, Азийн сангийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцож байгаа төслийн ажилтан Б.Бөрт-Үжин, Д.Монголжингоо нарт нийслэлийн “Жуух бичиг”-ийг гардуулан өглөө.

АНУ-ын Азийн сан нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулсан анхны гадаадын төрийн бус байгууллагуудын нэг бөгөөд манай улсад хэрэгжүүлж байгаа ардчилал, зах зээлийн баримжаатай өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх зорилгоор урт хугацааны олон талт үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Азийн сан нь төрийн бус байгууллагуудыг дэмжих, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар Монгол Улсад шударга ёс, хариуцлагын тогтолцоо, хөгжил дэвшлийг дэмжин ажилласаар ирсэн билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж