Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

2008 оны Бээжингийн олимпийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн Испанийн нэрт теннисчин Рафаэль Надаль хэдхэн хоногийн дараа эхлэх Лондонд 100 хувийн амжилт үзүүлж чадахгүй гэдгээ илэрхийлсэн тухай www.tennis.com-д дурджээ.

Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “Эмээлт хурган-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн замналыг 1.2 км тус тус сунгаж, дээрх чиглэлийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс мөрдөн үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж