Гемодиализ эмчилгээ нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Гемодиализ эмчилгээ нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо

Галзуу хулгана дээр суухдаа зарим хүмүүс хүүхэд шиг хөөрч баярладаг бол зарим нь үнхэлцгээ хагартал айсандаа дахин хэзээ ч суухгүй гэж амладаг гэнэ.

2017 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн хувийн хэвшлийн долоон эрүүл мэндийн байгууллагаар 154 иргэн Гемодиализ эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдан нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо.

Гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий долоон эрүүл мэндийн байгууллагаар “Люкс диализ клиник”, Эрин, Интермед, ICU эмнэлэг, Улаанбаатар мед эмнэлэг, Агапе хоспис, Кидней Кейр гемодиализийн эмнэлэг/ шалгарч “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”-г байгуулсан юм.

Орон нутагт 16 аймаг гемодиализ эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор иргэн удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг оршин суугаа нутаг дэвсгэртээ хамрагдах боломж бүрдэж байна.

2016 оны 09 дүгээр сард улсын хэмжээнд 98 гемодиализын аппаратаар 498 хүнд гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж, 67 иргэн эмчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 163 гемодиализын аппаратаар 575 иргэнд гемодиализ эмчилгээнд хамрагдаж, хүлээгдэл байхгүй болсон.

Цаашид Хөвсгөл, Архангай, Төв аймаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 8 гемодиализийн аппарат суурилуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж