Карла Бруни шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Карла Бруни шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ

“GRAND ART-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны нээлт МУЭ-ийн арт галерейд өнөөдөр боллоо.

Карла Бруни “Miss You” нэртэй шинэ дууныхаа клипээ олон нийтэд танилцуулжээ. Энэ дуу бол тэртээх 1978 онд хит болж байсан Их Британийн “The Rolling Stones” хамтлагийн дууны ковер аж. “Miss You” дуу Карла Брунигийн “French Touch” хэмээх шинэ цомогт нь багтаж байна. Тус цомог нь ирэх аравдугаар сарын зургаанд худалдаанд гарах юм. 

“Miss You” дууны клипийн зураг авалтын ажилд францын “Vogue” сэтгүүлийн гэрэл зурагчин Жан”Батист Мондино болон Мадонна, Стинг, Бьорк зэрэг олон уран бүтээлчид хамтран ажиллажээ. 

Карла Бруни нь 20 наснаасаа эхлэн загвар өмсөгчийн карьер хөөсөн бөгөөд асар богино хугацаанд дэлхийн хамгийн эрэлттэй, үнэтэй загвар өмсөгчийн тоонд багтаж чадсан юм. 

Загварын ертөнцөд асар богино хугацаанд өндөр амжилтад хүрсэн тэр 2002 онд “Quelqu’un m’a dit” хэмээх цомгоо гаргаж, урлагийн ертөнцөд хөл тавьсан. Энэхүү цомог нь францаар ярьдаг улс орнуудад маш их борлуулагдсан байдаг. 49 настай Карла Бруни 2018 онд дөрвөн цомог гаргахаар ажиллаж байна. Тэрбээр одоогоор аялан тоглолт болон клипийнхээ зураг авалтын ажил дээр ажиллаж байгаа аж.

Карла Бруни 2007 оны арваннэгдүгээр сард Францын ерөнхийлөгч Николь Саркозитай танилцаж, 2008 онд гэрлэлтээ баталгаажуулсан байдаг. Улмаар Карла Бруни дэлхийн хамгийн загварлаг тэргүүн хатагтай нарын тоонд зүй ёсоор багтаж чадсан билээ. 

 

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж