Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2017.06.20/ олон нийтэд хандаж, мэдэгдэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудсан хар PR, гүжир гүтгэлэг, хоосон улс төржилт хэрээс хэтэрч байна” гэдгийг тодотгоод, бусдыг буруу зүйлд уриалсан мэдээлэл гарч байгаад хууль хяналтын байгууллагууд анхаарал тавин ажиллаж байна гэдгийг онцоллоо.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Цаашдаа ард иргэд, залуучууд маань хоосон гүжир гүтгэлэг, нийгмийг эмх замбараагүй байдалд уриалсан асуудалд анхаарал болгоомжтой байхыг хүсье” гэсэн юм.
Г.ХОРОЛ